Дэлхийн сүйрлийн талаар хамгийн тархмал онолууд

2012 оны 12-р сарын 21 ойртсоор... Дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн бодолтой хүмүүс амьдарч байгаа бөгөөд зарим нь дэлхий сөнөх гэж байгаа гэдэгт итгэж бүр хоргодох байраа бэлдэж байгаа бол зарим нэг нь үүнд үл итгэн ирээдүйнхээ төлөлвлөгөөг зохион, сэтгэл амар явж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс орны эрдэмтэд, судлаачид янз бүрийн онол, таамгыг дэвшүүлээд байгаа. Тэгвэл хүн төрөлхтөн бидний дунд “Дэлхийн сүйрлийн тухай” хамгийн их тархсан долоон онолын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
Дэлхийн сүйрлийн талаар хамгийн тархмал онолууд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа


1. Майягийн хуанли
Энэхүү түүх нь эртний Индиан овог болох Майягаас үүсэлтэй бөгөөд эдгээр овгийн хүмүүс бидний амьдарч буй зууныг хүртэл багтаасан хуанли зохиосон явдал юм. Харамсалтай нь энэхүү хуанли 2012.12.21 дээр дууссан бөгөөд хуанлиг зохиогчид ямар ч юм нэгэн шалтгаанаар үүнийг үргэлжлүүлэн бичээгүй байна.

Майягийн хуанлигийн дагуу дэлхий сөнөх болно гэсэн онол нь хүмүүсийн дунд ихээхэн тархсан билээ. Энэхүү хуанлитай холбогдуулан тайлбарласан мэдээ дэлхий дээр хамгийн хүчтэй байр суурийг эзлэж байгаа аж.



2. Нибиру гариг
Нэгэн нууцлаг гариг болох Нибиру нь дэлхий рүү ойртож байгаа бөгөөд 2012 оны 12 сарын 21-нд дэлхийтэй мөргөлдөж амьд гэсэн бүх зүйлийг устгах, эсвэл дэлхийтэй маш ойрхон өнгөрөх учраас өөрийн хүчээрээ дэлхийг орвонгоор нь эргүүлэх болно гэсэн нэгэн онол бий.

Нибирутай холбоотой бас нэг яриа байгаа билээ. Үүнд Нибиру бол хүрэн одой од юм гэнэ. Тэрээр дэлхийтэй маш ойрхон зайтай өнгөрөх бөгөөд энэ үед дэлхийн татах хүч үгүй болж мөн л бүх юм сүйрэх юм гэнэ.

Тэгвэл энэхүү онолыг эрдэмтэд үгүйсгэсэн бөгөөд дэлхий нь ойр хавьд ямар ч тийм од, гариг байхгүй гэжээ.



3. Нарны туяа
Наран дээр маш хүчтэй гэрлийн ойлт өгөх бөгөөд энэхүү ойлт нь газар дээр соронзон орны хүчтэй шуургыг дэгдүүлэх гэнэ. Соронзон шуурга явагдсанаар дэлхий дээрх бүх тоног төхөөрөмж ажиллахаа больж, трансформаторууд эвдрэх бөгөөд хүн төрөлхтөний амьдрал хэдэн сая жилийн өмнөх нийгэмтэй адилхан болох аж.



4. Соронзон туйлын өөрчлөлт
Өмнөд туйл хойд туйл руугаа, хойд туйл өмнөд туйл руугаа шилжих юм гэнэ. Энэ чинь зүгээр л соронзон туйлын шилжилт учраас бидэнд ямар хамаатай юм бэ? гэсэн асуулт таны толгойд орж ирж болох юм. Хамгийн гол нь соронзон туйлууд нь биднийг сансрын орон зайн цацраг бодисоос хамгаалдаг бөгөөд хэрвээ эдгээр туйлууд байраа өөрчлөх гэж хөдөлвөл дэлхий дээрх цацраг идэвхит бодисны хэмжээ ихсэж амьд биет байх боломжгүй болох юм байна.



5. Галактикийн тэгшитгэл
Тэнхлэгээ тойрон эргэж буй дэлхий аажмаар явсаар галактикийн цэгт хүрэх бөгөөд энэхүү цэгт хүрснээр дэлхий болон нар галактикийн нэг зураасан дээр ирснээр газар дэлхий нь амьдрал үгүй болох гэнэ.

Үүнээс гадна бас нэгэн онол байгаа бөгөөд энэ нь дэлхий тун удахгүй галактикийн “тэг цэгт” хүрэх бөгөөд энэхүү цэгт хүрснээр дэлхий дээр ямар ч цахилгаан эрчим хүч, гэрэл гэгээ байхгүй болох юм байна. Харин энэхүү үйл явц хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд хоёр сарын дараа гэхэд бүх зүйл хэвийн болох ажээ.



6. Йеллоустон галт уулын дэлбэрэлт
Йеллоустоны галт уулын дэлбэрэлт болсноор дэлхий дээр нүүрсэн өвөл эхлэх бөгөөд энэ нь бүх амьд биетийг устгаж, хоол хүнсгүй болгох гэнэ. Энэхүү дэлбэрэлт болох магадлалын эхний үе шатууд эхэлсэн хэмээн АНУ-ын эрдэмтэд үзэж байгаа бөгөөд галт уулын температурын хэмжээ өөрчлөгдөж, галт уулын гадаргуун хэмжээ мөн нэмэгдсэн аж.



Ийм зургаан онол хамгийн их тархсан байдаг байна. 2012 оны 12-р сарын 21-нд уулзацгаая.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()