Амттан

2012-12-21, 21:00
24,100

Амттан идэх дургүй хүн гэж бараг л үгүй биз. Заримдаа бүр цаг зав чөлөө болохгүй бол цайныхаа цагаар хэдэн жигнэмэг идэхэд л хангалттай. Мөн холын аян замд эвтэйхэн газар хийчих юм бол муудахгүй хэзээд тантай хамт байх болно. Тэгвэл одоо хүмүүсийн дуртай амттаны нэг болох жигнэмэгийн талаар дэлгэрэнгүй хүргэе.

Амттан
 
Жигнэмэг нь хүний гараар бүтээгдсэн хамгийн эртний нарийн боовны төрөл юм. Жигнэмэгийг 10 мянган жилийн өмнө үүссэн хэмээн үздэг байна. Үүнээс үзэхэд жигнэмэгийг Ромын үед бүр үүнээс өмнөх үед хүртэл цайны хамтаар өгдөг байсан болж таарах нь. Тиймээс энэхүү амттанд улам л дуртай болмоор санагдах юм.


 
Харин эртний үед жигнэмэг нь чихэргүй байсан гэх баримт бий. Учир нь элсэн чихэр жигнэмэгээс сүүлд үүсэн бий болжээ. Элсэн чихрийг хамгийн анх Энэтхэгчүүд чихрийн нишингээс гаргаж сурсан бөгөөд үүний дараа Англи болон Европын орнууд мэдэх болжээ.


 
Бараг л бүх оронд янз бүрийн өөрийн гэсэн арга барилаар жигнэмэг, нарийн боовны зүйлийг хийдэг. Зарим нэг орон нь улаан буудай, хөх тариа, будааны гурил гэх мэт өөр өөр төрлийн гурил ашигладагаас гадна янз бүрийн хэлбэр дүрстэй болгож өгдөг байна.



Гэсэн хэдий ч ямар нэгэн гайхалтай жорын дагуу хийсэн жигнэмэг хэзээд хүмүүсийн арааны шүлсийг гоожуулж, хүүхдүүдийн хорхойг хүргэж чаддаг.


 
Хэрвээ жигнэмэгийн түүхийг авч үзвэл жигнэмэг нь 8-р зууны үед Перс улсад үүссэн юм байна. Энэ үед Перс улс нь будааны гурилаар маш сайхан амттан хийдгээрээ ихэд алдартай байжээ. Мөн дундад зууны үед ч гэсэн жигнэмэгийг холын аянд явж буй хүмүүс ихээхэн таашаадаг байсан байна.



Жигнэмэгийг төрөл бүрийн жороор хийж байсан бөгөөд орцноосоо хамаарч тухайн жигнэмэгүүд өөр өөр нэртэй болж байжээ.


 
Орчин үеийн жигнэмэгүүд маш олон төрөлтэй болсон бөгөөд үүгээрээ ихэд гайхшруулж байгаа билээ. Эдгээр жигнэмэгүүд яг хэдэн төрөл байгаа эсэхийг бид бүхэн мэдэхгүй бөгөөд гадаад хэлбэр, амт чанараас гадна өөр олон хүчин зүйлээс шалтгаалж жигнэмэгийн төрлийг тодорхойлох болов уу.
































 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()