Хаана адреналин мэдэрч болох вэ?

Жирийн амьдрал бидэнд маш их уйтгартай бас стресстэй мэт санагддаг. Тиймээс танд ямар нэгэн аймшигтай, өвөрмөц мэдрэмж дутагдаж байгаа мэт болдог уу? Тэгвэл та бүхэнд энэ бүхнээ мартаж зөвхөн Адреналин мэдэрч болох тийм газруудыг танилцуулъя. Хэрвээ та аялах дуртай бол энэхүү газруудыг зориод нэг очоорой.
Хаана адреналин мэдэрч болох вэ?
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


Боливийн шоронд ганцаараа байх
Хаана: Ла Пас, Боливи
Үнэ: $10–100
Боливийн Сан Педро хотод хоригдлууд хорих ангийнхаа өрөөгөөр явагдах төлбөртэй аялал зохиодог байна. Аялагч нэмэлт 100 доллар төлөөд шоронгийн өрөөнд ганцаараа байх эсвэл ямар нэгэн бүсгүйтэй байх боломж олддог гэнэ. Жуулчдаас орсон орлого нь шоронгийн барилга байгууламжийг сэргээхэд зарцуулагддаг бол хөтөч-хоригдлууд хугацаанаасаа эрт суллагдах боломжтой болдог аж. Энэхүү шоронд хоригдлууд гэр бүл, үр хүүхэдтэйгээ амьдарч болдог бөгөөд шоронгийн орчинд мөн зах байдаг байна. Хэрвээ та мөнгөтэй л бол энэхүү захаас хүссэн зүйлээ худалдаж авч болох юм байна. Зарим хоригдлууд энд өөрсдийн үйл ажиллагаагаа эхэлдэг байна. Жишээлбэл: Хувцас оёх, түргэн хоолны газар ажиллуулах, казино нээх гэх мэт. Овсгоотой бас авилгалчин шоронгийн дарга Coca-Cola компанитай онцгой гэрээтэй байдаг. Хорих ангийн талбай дотор хийжүүлсэн ундааг зарахыг хориглосон байдаг боловч бага хэмжээгээр бол зарж болдог байна. Латин Америкийн хорих амьдралыг харахыг хүсвэл “YouTube-reality Prisoner TV” гэж хайгаад үзэж болно. “Барбарики” гэсэн хүүхэлдэйн киноны зохиогч оросын иргэн Леон Бар энэхүү аялалын талаар тэмдэглэлийг панамын шоронгоос хийдэг байна.



Эзгүй арлаас аврагдах нь
Хаана: Белиз, Төв Америк
Үнэ: €2500–3000
Английн аялал жуулчлалын компани нь Карибын далайн эзгүй арал дээр 10 хоног өнгөрөөх аялалыг санал болгож байна. Энэхүү аялалын зааварлагчид онгон байгальд амьд гарах сургалт явуулж улмаар яаж давстай усыг цэвэршүүлэх, шүдэнзгүйгээр түүдэг асаах, хуурай газар болон далай дотор хоол олох, онгоцны хэлтэрхийгээс хорогдох байр барих гэх мэтийн зааварчилгаа өгдөг юм. Долоо хоногийн сургалтын хөтөлбөр явуулсны дараагаар бүлгийн оролцогч нарын араас аврагч нисдэг тэрэг явуулдаг байна. Үүний дараа адал явдлын 2-р үе эхэлж нисдэг тэрэг задгай далай руу унадаг гэнэ. Бүх зааварлагч нар хөтөлбөрийн дагуу нас барж, түүнээс цааш бүлгийн оролцогч нар бие дааж амьд үлдэхээс өөр аргагүй болно. Бага хэмжээний багажны тусламжтайгаар робинзонууд шинэ аралыг судалж, орох оромжоо бэлтгэж харин адал явдлын төгсгөлд хөвөгч онгоц босгож түүгээрээ гэрлүүгээ харих араг замыг олдог байна.



АНУ- руу хууль бусаар нэвтрэх
Хаана: Эль Альберто, Мексик
Үнэ: $20
Мексикийн Эль Альбертод 20 доллараар америкийн хилийг нохойн хуцалт, хилийн офицеруудын буун буудлага, түгшүүрийн дохионы дуугаар нэвтрэхийг хүсэгч нарыг хууль бусаар АНУ-ын хилийг давуулдаг байна. Мэдээж энэхүү хөтөлбөрт буудлага, ноход зэрэг нь бүгд зохиомол бөгөөд ноход нь огт хазахгүй хэдий ч яг л бодит мэт мэдрэмж төрөх аж. Хамгийн эхэлж хил хууль бусаар давагч төсөөлөн бодогсодыг пикап автомашинаар ширэнгэн ойруу аваачина. Ойд байх мод, бут зэрэг нь зугтагч нарт гайхалтай хорогдож нуугдах газар болж АНУ–руу амархан нэвтрэн орох боломжийг гаргасан байдаг. Бүлгийг туршлагатай зааварлагч нар удирдаж хэзээ, хаана газар хэвтэх хаашаа зугатах талаар зааварчилгаа өгдөг байна. Яг л жинхэнэ юм шиг сэтгэгдэл төрүүлдэг ажээ.



Хуй салхи
Хаана: АНУ, Аллея Торнадо
Үнэ: $3000
Хаврын эхэн үеэс намрын эхэн үе хүртэл мэргэжлийн цаг агаар судлаачид Америкийн газар нутаг даяар буюу Техас-Дакотын газраар хуй салхийг агнах үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Нэг улиралд тэд ойролцоогоор 30 орчим хуй салхийг харж судалдаг гэнэ. Энэхүү аялалд оролцогчдыг Аллеи хотод тосож авдаг бөгөөд энд хуй салхи агнах хамгийн өндөр боломжтой байдаг аж. Аялалын багийнхан хуй салхийг хурд хүч болон аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангасан микро-автобус эсвэл фургоноор гүйцдэг бөгөөд хэрвээ боломж олдвол бүр ойроос ч харж чаддаг байна. Харин үүлгүй, цэлмэг өдөр бол жуулчдад нутгийн түүхэн дурсгалт газруудыг үзүүлдэг гэнэ.



Зэрлэг хөл бөмбөгийн тэмцээн
Хаана: Буэнос-Айрес, Аргентина
Үнэ: $200
Латин Америкийн орнуудаар аялах нь ер нь л гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг боловч үүнээс илүү ихийг мэдрэхийг хүсвэл “Суперклассико” хөл бөмбөгийн тэмцээний тасалбарыг худалдан аваарай. Энэхүү хөл бөмбөгийн тэмцээн нь Аргентины шилдэг баг болох “Бока Хуниорс” болон “Ривер Плейт” нарын хооронд зохиогддог байна. Эдгээр багууд аль хэдийн тоглоомоос хасагдаж амжсан бөгөөд тэдний шүтэн бишригчдийг хамгийн галзуу хэмээн тооцдог аж. Хоёр багийн тамирчид нэг талбай дээр гарахад шүтэн бишригчдийн сэтгэл хөдлөл ямар байхыг төсөөлөхөд ч бэрх. “Суперкласико” хөл бөмбөгийн тэмцээнтэй дэлхий томоохон хоёр осол холбоотой байдаг. Ээлжит тэмцээний үеэр шүтэн бишригчид хоорондоо зодолдож 71 хүн амь алдаж, 150 хүн бэртсэн байна. Хэрвээ энэхүү хөл бөмбөгийн тэмцээнийг үзэхийг хүсч байвал 2013 оны 1 сард Ватерлоо-г зориорой.



Амь эрсдсэн загас агналт
Хаана: Кетчикан, Аляска муж
Үнэ: $160
Төлбөр төлснөөр Аляска мужид “Аюулт загас агналт” хийж болох юм байна. Хавч агнах нь Беринг-ийн арал дээр хамгийн аюултай мэргэжлийн тоонд ордог. Энэхүү арлын ус нь усан тээвэр хийхэд хамгийн хэцүү газар бөгөөд энд жилийн ихэнхи улиралд хүчтэй салхи шуурдаг байна. Загас агнах ажил нь амь эрсдсэн хэрэг болдог учир нь далайн шуурга, хөл гарнаас хазаж хатгах хавч нь биед аюул учруулдаг байна. Ийм нөхцөлд хэдэн сараар ч амьдарч чадахгүй хүмүүст бол энэ жинхэнэ адреналин болж чаддаг. Сард хэд хэдэн удаа “Аюулт загас агналт”-ын хөлөг нь 3 цагийн довтолгоон зохиодог байна. Энэхүү хугацаа нь өөрийгөө жинхэнэ эр хүн гэж мэдрэхэд хангалттай хугацаа болдог аж.



Галт уулын тогоо руу үсрэх
Хаана: Вулкан Вильяррика, Чили
Үнэ: $10 000
Энэхүү галт уулын тогоо руу үсрэх үйл ажиллагааг Банжи-жампинг хэмээн нэрлэдэг байна. Чилид халуун галт уулын ам руу үсэрч болох бөгөөд үүнд зориулан 200 метрийн өндөрт хөөрөх нисдэг тэргийг ашигладаг аж. Таныг галт уулын амыг нүдээрээ харсны дараа нисдэг тэрэг энэхүү амын хамгийн доод цэг хүртэл аваачих юм байна. Энэ аялалд оролцож байсан хүмүүс хэлэхдээ нисдэг тэргээр өндөр модны дээгүүр явахад гайхалтай сайхан байгалийн дүр зургийг харж болдог гэнэ. Галт уулын тогоо руу үсрэх үйл ажиллагааг “MTV” телевизийн нэвтрүүлэгт зориулан зохиосон байна.



Хувийн зомби
Хаана: Англи, Манчестэр
Үнэ: €150–270
Бодит амьдрал дээр Англичууд “Зомби” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хэдэн цагийн туршид аймшигт зомбитой, дэлхий ертөнц зогссон газар нутагт амьдрах боломжтой юм. Энэхүү аймшигт аялал нь Манчестэрийн нэгэн хаягдмал барилгад болдог аж. Хөтөлбөрийн дагуу бол оролцогчдыг халдвартай хэсэгт аваачих бөгөөд энэхүү хэсгийг зомбинуудаас цэвэрлэх ёстой юм байна. Харин оролцогчид бүхий л галт зэвсгээр тоноглогдсон байх юм. Тиймээс та зомби ч болж болно, зомбигийн эсрэг ч байж болно. Учир нь зомбигийн багийнхан ч гэсэн мэргэжлийн бус хүмүүс байх аж. Хэрвээ та зомбигийн баг болох юм бол таныг зомби мэт будаж, хэрхэн хөлөө чирэх, дуу авиа гаргах талаар зааж өгөх юм. Гэсэн хэдий ч оролцогчид гэмтэж, бэртдэг байна.



Газар хөдлөлтийн нуранги
Хаана: Дэлхий даяар
Үнэ: $3000
“Disaster Tourism” агентлаг нь байгалийн гамшиг болсон нуранги газар очихыг санал болгодог байна. Жишээлбэл: Саяхан хүчтэй газар хөдлөлт болсон газар дээр очиж болох бөгөөд хамгийн хачирхалтай нь байгалийн гамшиг болсон газрын нэр аялалын хөтөлбөрт тэр дороо л нэмэгддэг аж. Мөн энд өөрт тохирсон хувийн аялалыг зохиож болох бөгөөд хэрвээ та онгоц сүйрсэн, дэлбэрсэн газар очихыг хүсвэл энэхүү хүсэлтээ компанийн сайтанд бичиж үлдээж болно.



Салаар гол гатлах
Хаана: Клар-Эльвенгол, Швейцарь
Үнэ: €340–400
Бусад газруудыг бодвол бараг л романтик гэмээр энэхүү аялал нь гар хийцийн салаар гол гаталдаг юм байна. Швейцарьт салаар гол гатлах ёс одоог хүртэл хадгалагдсаар иржээ. Аялал нь түлээчдийн цуглардаг ойгоос эхэлдэг байна. Тэд аялагчдад хэрхэн моднуудыг хооронд нь холбох талаар зааж өгдөг бөгөөд долоо хоногийн турш тэрхүү салаар хийсэн завь нь аялагчдын гэр болдог гэнэ. Ингээд бүх зүйлийг заалгаж сурсны дараа 6 хоногийн аялал эхэлдэг бөгөөд загас барих, ан хийх гэх мэтээр амьдралаа залгуулах ёстой юм байна. Аялалын төгсгөлд салаар хийсэн завийг нурааж, барилгын үйлдвэрт модыг нь тушаадаг аж.



Кокайны лабораториор аялах
Хаана: Мачет, Колумбия
Үнэ: $20 - $340
Колумбид болох энэхүү аялал нь дэлхийн хамгийн эрсдэлтэй аялалын нэг юм. Овсгоотой хар тамхины наймаачид хаягдсан хот болох “La Ciudad Perdida”-д аялагчдыг хар тамхины үйлдвэрээр дагуулж явдаг байна. Энэхүү хот нь эртний Латин Америкийн хотын үлдэгдэл, нуранги бөгөөд маш их түүхтэй хот аж. Хаягдсан хот руу хүрэхийн тулд 65 км-ийн замыг туулах бөгөөд энд одоог хүртэл партизаны дайчдын бүлэг амьдардаг байна. Харин аз болоход лаборатори дотор хүнд хэцүү техник тоног төхөөрөмж байхгүй бөгөөд кокаины навчис хаялаастай бетонон томоохон хүлэмжтэй аж. Лабораторийн эзэн нь үндэсний нэгэн фермер бөгөөд ийм арга замаар хөгширсөн хойноо амьдрах мөнгө цуглуулж байгаа гэнэ. Тэрээр жуулчдад кокаин үйлдвэрлэх бүхий л үйл явцыг харуулж, зарим хар тамхины наймаачдын нууц газруудыг хүртэл харуулдаг байна. Харин 2008 онд энэхүү лабораторийн талаар дэлхий даяар шуугиж эхэлсэн бөгөөд фермер түр зуур ажлаа зогсоох хэрэг гарчээ. 2010 оноос энэхүү аялал дахин бий болсон бөгөөд лабораторид зураг авахыг хориглосон байна.



Аюулт гүүрээр алхах
Хаана: Хятад
Үнэ: $330
Одоо бараг л бүгд явган аялалаас залхаж байгаа биз. Тэгвэл хэзээ ч хөтөлбөрөөс гарахааргүй уулын спортын төрлүүд байдаг байна. Гэвч 2012 онд явган аялалын хамгийн аюултай төрөлд тооцогдох Caminito del Rey буюу "Хааны зам" ордог байжээ. Гэвч саяхан энэхүү замыг сэргээн босгохоор түр зуур хаагаад байгаа аж. Хэзээ ч юунд ч хожигдохгүй Хятадууд аль хэдийн Хаушань уулаа хамгийн аюулт явган аялалын уул болгоод амжжээ. Та толгой эргэм дүүжин гүүр, хадны эрмгээр татсан гинжин дээгүүр явах бөгөөд эргэн тойронд тань дүүрэн аймшигт хурц хад байна гээд төсөөлөөд үз дээ. Хэрвээ энэ гүүрээр няцалгүй явж, уулын орой дээр гарч чадвал үзэсгэлэнтэй сайхан байгалийг харах боломжтой.



Харь гаригтай холбогдох
Хаана: Перм хот, Молёбка тосгон
Үнэ: Үнэгүй
Молёбка тосгонд маш олон хачирхалтай үзэгдэл болж өнгөрдөг байна. Энэхүү тосгонд очиж байсан хүмүүс хэлэхдээ энд маш олон хачирхалтай зүйлүүд тохиолддог бөгөөд заримдаа үл таних биет, дуу авиатай таарч байсан гэнэ. Молёбка тосгонд нэг удаа ч болов очоод үзвэл хий үзэгдэлтэй биш юмаа гэхэд үл таних биеттэй таарах боломжтой юм байна. Нутгийн иргэд энэхүү газар аялалын төв нээхийг завдаж байсан боловч, адреналин мэдрэхийг хүссэн жуулчдын ачаар өмнөх хэлбэрээ хадгалан үлдсэн аж.



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()