Эгчийнхээ амийг хөнөөсөн залуутай гэрлэнэ

2012-12-26, 01:19
27,000
23 настай Аргентиний бүсгүй эгчийнхээ амийг хөнөөсөн Виктор хэмээх залуутай гэрлэхийг зөвшөөрчээ. Энэхүү бүсгүйг Эдит Касас (Edith Casas) гэдэг бөгөөд түүний суух гэж буй залуу ихэр-эгчийнх нь амийг хөнөөгөөгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Эдитийн ихрийн өрөөсөн нь загвар өмсөгч байсан бөгөөд амьд сэрүүн байхдаа Виктортой хайр сэтгэлийн холбоотой байсан байна.
Эгчийнхээ амийг хөнөөсөн залуутай гэрлэнэ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Эдит Касасын ирээдүйн нөхөр болох Виктор түүний эгчийн амийг хөнөөсөн хүн амины хэргээр 13 жилийн хорих ял эдэлж байгаа гэнэ. Дурлалт хосууд Санта-Круст байрлах хорих газар гэрлэлтээ батлуулах төлөвлөөгтэй байгаа юм байна. Виктор: "Би Йохана-тай хайр сэтгэлийн холбоотой байсан ч Эдит-д дурласан байсан юм"- гэж хэлжээ.

Алуурчны гарт өртсөн Йохана Касас



Эдит Касас
Викторыг хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж байгаа хэмээн Эдит үзэж байгаа гэнэ. Эдитийн ээж охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүнийг “сэтгэл зүйн өвчтэй” хэмээн үзсэн бол эцэг нь төрсөн охиноо харахыг ч хүсэхгүй байна гэж мэдэгдсэн аж.

Йохана Касас 2010 онд буюу 19 настай байхдаа хэн нэгний гарт өртөж амиа алдсан бөгөөд одоог хүртэл энэхүү аллагын үнэн тайлагдаагүй байгаа юм. Модель бүсгүйн биенээс хоёр бууны сум олсон бөгөөд Виктораас гадна, түүний ээлжит найз залуу байсан Марко Диас-ыг мөн сэжиглэж байгаа ажээ. Тэрээр тун удахгүй мөн шүүх хуралд оролцох юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()