Хятадын тэнгэр баганадсан барилга

2012-12-26, 23:27
19,509
Бээжинд 2009 онд “CCTV headquarters” барилга баригдаж дууссан бөгөөд энэхүү барилга нь Хятадын төв телевизийн байр юм. Энэхүү барилга нь телевизийн салбарын томоохон байгууламж болж байгаа бөгөөд 20 га газрыг нь бусад үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа гэнэ. CCTV-ийн шинэхэн барилгын архитекторыг Голландын архитектор Рэма Колхас (Rem Koolhaas) гаргасан бөгөөд тэрээр “Office for Metropolitan Architecture” төвийн ажилтан юм байна. Барилга нь 44 болон 54 давхартай хоёр өндөр байшингаас бүрдэх бөгөөд 54 давхар байшингийн өндөр нь 234 метр аж. Хоёр байшинг дээвэр мэт ташуу барилгаар холбосон учир гогцоо мэт харагдана.
Хятадын тэнгэр баганадсан барилга
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

CCTV-ийн барилгын талбай нь 575 мянган кв.метр бөгөөд Пентагоны дараах хоёр дахь томоохон барилгын тоонд орж байгаа юм. Төсөлд 850 сая евро зарцуулагдсан байна.



Энэхүү барилгыг 2008 оны Бээжингийн Олимпаар барьж дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч амжаагүй учир ийнхүү 2012 онд нээлтээ хийжээ. Харин Хятадууд энэхүү барилгаа эдийн засгийн өсөлтийн суурь болсон хэмээн үзэж байгаа аж. Хятадууд шинэхэн тэнгэр баганадсан барилгаа "Big jumper" хэмээн нэрлэдэг байна. Барилгын хэлбэр нь ихээхэн өвөрмөц байгаа бөгөөд “хүч болон идэвхитэй үйл ажиллагаа”-ны бэлгэ тэмдэг болдог аж.



Барилга нь хоёр тусдаа тэнгэр баганадсан барилгаас бүтэх бөгөөд эхний барилга нь нөгөө барилгатайгаа гогцоо мэт барилгаар холбогдсон юм байна. Архитекторууд энэхүү загварыг юуны түрүүнд аюулгүй байдлын үүднээс зохиожээ. Барилгын өдөр 234 метр бөгөөд энэ нь 10 га талбайг эзэлж байгаа гэнэ.



Барилгуудын нэг нь маш олон хүнтэй байдаг учир нь соёл амралтын төвүүд байдагтай холбоотой. Үүнд: том театр, үзэсгэлэнгийн талбай, зочид буудал, ресторан гэх мэт бусад үйлчилгээний газрууд байрладаг байна. Нөгөө байранд нь CCTV-ийн төв байр байрлаж байгаа. Барилгын эргэн тойронд амрах, өөрийгөө хөгжүүлэх маш олон сонирхолтой газрууд байгаа аж.



Барилгын хамгийн гол шүүмжлэл нь гадна талаас нь харахад ямар ч тогтворгүй мэт харагдаж байгаа явдал юм. Үнэхээр хальтхан харах юм бол юу юугүй нурах гэж байгаа юм шиг санагдана. Харин энэхүү шүүмжлэлийн хариуд Рэм Колхас хэлэхдээ: “Энэхүү барилга нь Дэлхийд Хятадын дуу хоолойг илэрхийлэх бөгөөд миний архитектор бол үргэлж бат бөх чанартай байдаг”- гэжээ. Рэм хэлэх гэснээ шууд хэлдэг хэдий ч хамгийн шилдэг архитекторчин юм.



Америкийн өдөр тутмын сэтгүүл болох The Daily-д: “Энэхүү шинэ барилга нь маш их хөрөнгөөр бүтсэн хэдий ч анх тооцоолж байснаараа Хятадын нүүр царай болох нь юу л бол хэмээн бичсэн байна.”



Томоохон барилгуудын нээлт Хятад улсад маш өргөн хүрээтэй болдог бөгөөд ялангуяа энэхүү барилга нь Хятадын төв телевизийн байр байсан учраас ихэд сүр дуулиантай болсон бололтой. Сонинд мэдээлж байгаагаар барилгын нээлтийн үйл ажиллагаа хэт сүр дуулиантай болсон нь барилга Хятадын удирдлагуудын сэтгэлд нийцээгүйтэй холбон тайлбарлаж байна.



CCTV-ийн шинэхэн оффист 10 мянга орчим ажилчид ажиллах нь нийтийн тээврийн ачаалал болон замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай хэмээн үзжээ. Учир нь эдгээр ажилчид ажилдаа ирэхийн тулд унаа хэрэглэж, ажлаа тараад харихын тулд мөн л унаа хэрэглэх билээ. Энэхүү барилга баригдсан гудамж нь Хятадын нэлээд хөл хөдөлгөөн ихтэй гудамжид тооцогддог бөгөөд хөл хөдөлгөөн нь улам л ихсэх нь мэдээж. Барилгын архтектороор Рэмээс гадна Германы Оле Ширенн ажилласан бөгөөд барилгын өнгө үзэмж Хятадуудад төдийлөн таалагдахгүй байгаа бололтой.



Барилгын хэлбэрээс нь болж хүмүүс аль хэдийн “том өмд” гэсэн нэрийг өгсөн нь Хятадын нүүр царай болох барилгын нэрэнд огт тохирохгүй байгаа билээ. Барилгыг барихад 10 жил шаардагдсан бөгөөд фэнг-шуйгийн үзлээр барилга дотор маш олон хурц өнцөгтэй зүйл байгаа нь ихээхэн муу энерги авчрах болно хэмээн хэлжээ.



Энэхүү барилгын оффист бас нэгэн муу явдал тохиолдож байсан бөгөөд 2009 онд болсон Юаньсяо хэмээх баярын үеэр барилга дотор гал гарч, гал сөнөөгчид 6 цагийн туршид ажилсны эцэст унтрааж чадсан байна.



Албан ёсны мэдээллээр гал хэт их хэмжээний салют хэрэглэснээс үүссэн гэж үзжээ. Харин албан бус мэдээллээр энэхүү галыг албаныхан авилгал болон цаасан дээр бичигдсэн байсан бүх бараа бүтээгдэхүүний тайлан тооцоог устгахын тулд тавьсан хэмээн интернэтээр цацагдаж байжээ.













































Дээвэр мэт барилгын дотор үзмэрийн өрөө байгаа бөгөөд энэхүү өрөөнөөс бүхий л CCTV-ийн үйл ажиллагаа ил харагддаг гэнэ.





1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()