Вискиний талаар баримтууд

2012-12-28, 00:45
24,557
Хэрвээ та Виски уух дуртай, эсвэл вискиний талаар судалгаа хийж байгаа бол мөн мэдлэгийн хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бол энэхүү мэдээ таалагдах болов уу. Жишээлбэл: Задлаагүй вискиг 100 жил хадгалж болдог бол, задалсан вискийг бүхэл бүтэн 5 жил хадгалж болдог гэнэ шүү. Ингээд вискиний талаар сонирхолтой баримтуудыг хүлээн авцгаая.
Вискиний талаар баримтууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1. Вискиний хамгийн гол үйлдвэрлэгч орон нь Энэтхэг юм байна.



2. Вискинд агуулагдах эллагын хүчил нь байгалийн антиоксидант бөгөөд энэ нь хавдар болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Улаан винонд мөн энэ хүчил байдаг ч вискинд агуулагддагаас хамаагүй бага байдаг аж.



3. АНУ-д архи согтууруулах ундааг зарахыг хориглосон үе буюу “хуурай хууль”-ийн үеэр ганцхан виски зарахыг л зөвшөөрч байжээ. Гэхдээ зөвхөн эмчилгээний зориулалтаар л зардаг байсан байна.



4. Задлаагүй виски 100 жил амт чанараа хадгалж чаддаг бол задалсан вискийг 5 жил хадгалж болох нь.



5. 1494 онд Шотландад хамгийн анх вискийг үйлдвэрлэсэн байна. “Хааны аялал” хэмээх тэмдэглэлд энэхүү өдөр тэмдэглээстэй байсан бөгөөд Жон Кор “aqua vitae” хийхийн тулд 500кг амуу соёолж худалдан авсан байжээ.



6. 1920 оноос Америкчууд вискиг нийтээрээ хэрэглэх болжээ. Үүнээс өмнө “хуурай хууль” гэх архи согтууруулах ундааг хэрэглэх, зарж борлуулахыг хориглосон хууль байсан байна.



7. Виски мөн хөрөнгө оруулалтын ашигтай хэлбэр юм. Жишээлбэл: 2005 онд 17 жилийн настай “Ardberg” виски 75 долларын үнэтэй байсан бол 2007 онд 198 доллар хүртэл өссөн байна. 30 сарын дотор түүний үнэ бараг 250%-иар өсжээ.



8. Кельтийн “uisce beatha” буюу “амьд ус” хэмээх үгнээс вискиний нэр үүссэн байна.



9. Шотландаар “whisky” гэж бичдэг бол бусад газруудад “whiskey” гэж бичдэг. Тиймээс хэрвээ вискиний шилэн дээр “whisky” хэмээн бичсэн байвал та үүнийг Шотландын виски гэдэгт итгэлтэй байж болно. Харин “whiskey” гэж бичсэн бол үүнийг хаана ч үйлдвэрлэсэн байх магадлалтай юм.



10. Бид энэ ундааг Виски л гэж ярьдаг. Харин монголоор виски-г юу гэж орлуулж хэлж болох вэ?



8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()