Улс орнуудын шинэ жилийн зоог

2012-12-31, 21:19
45,522
Мэдээж шинэ жилээр хүн бүр гайхалтай сайхан ширээ засаж, шинэ оноо хэзээ ч мартагдахааргүй, гэр бүлийнхэнтэйгээ угтахыг хүсдэг билээ. Энэхүү халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд ширээ засалт чухал. Тиймээс улс орон, үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтойгоор баярынхаа ширээг засдаг. Тэгвэл дэлхий дахины шинэ жилийн зоогны талаар хүргэе.
Улс орнуудын шинэ жилийн зоог
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Францын шинэ жилийн зоог
Францын хувьд баярын ширээн дээр цацагт хяруул заавал байх ёстой гэнэ.


Австри, Унгар, Югославын баярын ширээний онцлог
Харин Австри, Унгар, Югославын баярын ширээн дээр хэзээ ч шувуу байдаггүй гэнэ. Учир нь шувуутай хамт хамаг аз жаргал нь нисээд явчихна хэмээн үздэг байна.

Румын, Австрали болон Болгарын баярын жигнэмэг
Румын, Австрали болон Болгарт баярын жигнэмэг хийхдээ зүгээр  ч нэг жигнэмэг бус харин сюрпризтай жигнэмэг хийдэг байна. Сюрприз таарсан хүн тэр ондоо азтай байх юм гэнэ.



Польшийн шинэ жилийн зоог
Польшуудын ширээн дээр яг 12 ширхэг төрлийн зоогыг тоолж болно. Гэсэн хэдий ч энэхүү зоогууд нь бүгд махгүй байдаг гэнэ. Харин заавал байх ёстой хоолны төрөлд загас багтдаг байна. Ихэнхи орнуудад загас нь гэр бүлийн аз жаргалыг бэлгэддэг аж.


Чех болон Словакийн зоог
Чех болон Словакийн эзэгтэйчүүд ихэнхидээ нэгэн төрлийн хоол хийдэг байна. Баярын ширээнд алимтай бялуу байх нь сайн эзэгтэйн шинж тэмдэг юм.



Германы баярын зоог
Германд шинэ жилийн баярын үеэр алим, самар, үзэмтэй зоогийг заавал өгдөг байна. Алим нь сайн болон муу, самар нь амьдралын аз жаргал болон хүнд хэцүү байдлыг бэлгэддэг гэнэ. Германд “Бурхан самрыг нь өгсөн, харин бид түүнийг хагалах ёстой” -хэмээн ярьдаг байна.



Испани, Португали болон Туркийн баярын ширээ
Испани, Португали болон Турк зэрэг орнуудын хувьд баярын ширээн дээр усан үзэм заавал байх ёстой гэж үздэг байна. Тиймээс эдгээр орны иргэд 12 цагаас эхлэн нэг минутын дотор 12 ширхэг усан үзэм иддэг гэнэ. Харин усан үзэм идэх тоолондоо 12 ширхэг хүсэл боддог байна.



Италийн шинэ жилийн зоог
Италид мөн шинэ жилийн зоогонд самар, усан үзэм өгдөг бөгөөд энэ нь аз жаргал, амжилт бүтээл, урт наслах бэлгэ тэмдэг болдог аж.



Английн баярын зоог
Английн баярын үндэсний зоогт цацагт хяруул болон пуддинг ордог байна. Пуддингийг талхны үйрмэг, гурил, гахайн мах, үзэм гэх мэт янз бүрийн зүйлээр хийдэг бөгөөд ширээн дээр тавихын өмнө дээрээс нь ром асгаж, бага зэрэг галдан шатаадаг байна.



Америкийн шинэ жилийн зоог
Америкт мөн л цацагт хяруул баярын зоогт барих нь чухал гэж үздэг. Цацагт хяруулыг талх, бяслаг, хар чавга, сармис болон ногоогоор амталдаг байна.



Голландын баярын зоог
Голландын үндсэн зоог нь давстай шош юм. Энэ нь ходоодны хувьд маш хүнд хоол аж.



Камбожийн баярын ширээ
Камбожийн баярын ширээг цонхны дэргэд засдаг бөгөөд ширээн дээр заавал амттан байх ёстой гэнэ.



Түвдийн шинэ жилийн уламжлал
Түвдийн гэрийн эзэгтэйчүүд маш олон амттангуудыг хийж түүнийгээ найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст бэлэглэдэг байна. Хэдий чинээ ихийг тараана төдий чинээ баян болно хэмээн үздэг аж.



Японы баярын ширээ
Японд шинэ жилээр аз жаргалыг авчирдаг бүтээгдэхүүнүүдээр хоол хийдэг байна. Жишээ нь: Далайн байцаа - аз жаргал, самар - ажлын амжилт, шош болон вандуй - эрүүл мэнд, чанасан загас - амар амгалан байдал, хүйтэн гоймон - урт удаан наслалт, харин түрс нь - гэр бүлийн аз жаргалыг авчирдаг гэнэ. Япон улсад шинэ жилийг маш тайван, чимээ шуугиангүй тэмдэглэдэг байна.



3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()