2013 оны мөнгөний зурхай

Могой жилтэй хамт эрүүл мэнд, хайр дурлал, гэр бүлийн аз жаргалаас гадна мөнгөний эх үүсвэр ирдэг гэнэ. 2013 онд ямар баялаг таныг хүлээж байгаа бол? Үүнийг мэдэхийн тулд бүгдээрээ 2013 оны мөнгөний зурхайтай танилцацгаая.
2013 оны мөнгөний зурхай
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


Хонины орд.
Хонины ордныхон өөрийгөө үл хайрлан ажил хөдөлмөр хийж, мөнгө олох чадвартай байдаг бөгөөд олсныхоо хэрээр түүнийгээ үрэх ихэд дуртай. Хэт үрэлгэн зан чанараасаа болоод төдийлөн сэтгэл хангалуун амьдарч чаддаггүй байна. Тиймээс хонины ордныхон зарлагаасаа илүү мөнгө олох шаардлагатай. 2013 онд зарлагаа бага зэрэг багасгах юм бол та хангалттай их хэмжээний мөнгөтэй байх болно.



Үхрийн орд.
Үхэр мөнгөний бэлгэ тэмдэг байдаг. Тиймээс ч энэ ордныхон санхүү тал дээр нэлээд хянамгай байж, орлого, зарлагаа зохицуулж чаддаг байна. Найз нөхөдтэйгөө байхад үхрийнхэн бага зэрэг нарийн боловч хамгийн дотны хүмүүсдээ бол зарлага гаргах дуртай. Энэ нь тэдэнд сайхан мэдрэмжийг төрүүлдэг. 2013 онд үхрийнхэн байр сууриа олж чадах бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь түүнд санхүүгийн тал дээр асуудалгүй байхад туслах болно.



Ихрийн орд.
Ихрийн ордныхон мөнгөнд энгийн байдлаар л ханддаг. Тэд мөнгө олчихоод дараа нь түүнийгээ хэрхэн зарцуулах тухай бодох дуртай. Зарлагаа төлөвлөх дуртай боловч зарим нэг зүйлээ дутуу орхидог. Харин 2013 онд ихрүүд ямар нэгэн шинэ зүйлийг мэдрэхийг хүснэ. Шинэ зүйл бүхэнд зарлага гардаг билээ. Тиймээс амьдарч байсан шигээ амьдрах уу эсвэл өмнөхөөсөө илүү зарлага гаргах уу гэдгийг шийдэх хэрэгтэй болох нь ээ.



  Мэлхийн орд.
Мэлхийн ордныхон өөрийн гэж боддог бүх зүйлдээ маш их хайртай. Тиймээс тэдний хувьд мөнгө тийм ч чухал зүйл биш юм байна. Мөнгийг гарцаагүй шаардлагатай зүйлд үрдэг боловч гэр бүл, хүүхдүүдэд бэлэг өгөх дуртай. Сэтгэл санааны байдлаас болж тэдний орлого, зарлага тогтворгүй байдаг. 2013 он ашиг болон амжилтыг авчрах болно. Могойнд Мэлхийн ордныхны хэрсүү ухаан ихэд таалагддаг учраас уг ордныхон бүтэн жилийн турш азтай байх юм байна.



Арслангийн орд.
Олны дундаас ялгарах дуртай. Энэ нь эд хөрөнгө цуглуулахад нь ихээхэн нөлөөлдөг. Арслангийнхны хувьд их мөнгө олох нь чухал биш боловч бусдаас илүү орлоготой байхыг хүсдэг. Тэд тансаг амьдралд болон хүмүүст бэлэг бэлэглэх ихэд дуртай. Харин 2013 онд зарим нэг зарлагаа хасах хэрэгтэй болох болов уу. Учир нь могой даруухан зүйлд дуртай байдаг. Тиймээс хэрэггүй зүйл худалдан авч могойны уурыг хүргэх хэрэггүй. Хэрвээ ингэж чадвал 9 сард таны хүсэн хүлээж байсан санал танд ирэх болно.



Охины орд.
Охины ордны хувьд тэд хэрэггүй зүйлд мөнгө зарцуулдаггүй мэт санагдана. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чаддаг учраас мөнгө олох нь амархан. Хэрвээ та өмнөх жилүүдэд хангалттай хөрөнгө хуримталж чадсан бол 2013 онд таны баялаг улам л нэмэгдэх болно.



Жинлүүрийн орд.
Жинлүүрийнхэн чамин хувцас, чимэглэлд их дуртай. Гэсэн хэдий ч тэд орлогоосоо илүү зарлага гаргадаггүй бөгөөд өөрийнхөө хэмжээнд л хэрэгтэй зүйлсээ худалдан авдаг. Хэрэглээгээ хангахын тулд л жинлүүрийн ордныхонд мөнгө хэрэгтэй. Харин 2013 онд илүү их зүйл олохын тулд зарлагаасаа багасгах шаардлага гарна. Хэрвээ алхам бүрээ гайхалтай сайн төлөвлөж чадвал энэ онд таны санхүүгийн байдал дээшлэх болно.



Хилэнцийн орд.
Маш их ажиллах эрч хүчтэй. Ямар нэг ажлын санаа л байхад тэрээр тухайн зүйлийг эргэлдүүлж хангалттай мөнгө олж чадах чадвартай. Хайртай хүн, дуртай зүйлдээ орлогоо үл хамааран мөнгө үрдэг. 2013 онд ч гэсэн хилэнцийнхэн амжилт бүтээлээр дүүрэн байж, орлого сайтай байх юм байна.



Нумын орд.
Нумын ордныхон ихэд өгөөмөр учир хувь заяа тэдэнд мөнгийг харамгүй хайрладаг. Олсон мөнгөө ихэвчлэн аялал, эрдэм мэдлэг олж авах зэрэгт зарцуулах дуртай. 2013 он нумынхны хувьд шалгуур бэлдэж байгаа аж. Тэд зарлагаа багасгаж, нэмэлт мөнгөний эх үүсвэр хайх хэрэгтэй болно. Харин бүтэн жил хичээсэн хичээл зүтгэлийг нь могой үнэлэж оны эцсээр танд гайхалтай бэлгийг барих гэнэ.



Матрын орд.
Матрынхан олсон мөнгөө зарцуулдаг хэдий ч байнга хуримтлалтай байж түүнийгээ найдвартай газар хадгалж чаддаг. Тэд гайхалтай бизнес эрхлэгчид бөгөөд амжилтанд хүрэхийн тулд зарим нэг зүйлээсээ татгалзах чадвартай байдаг. 2013 онд матрын ордныхон ихээхэн орлоготой байх болно. Энэ ордныхон өнгөрсөн хэдэн жилүүдэд нэлээд хөдөлмөрлөсөн учир энэ жил санаа зовохгүй байж болно.



Бумбын орд.
Ажил нь сонирхолтой санагдаж байвал тэд орлого олж чадна. Цалингийн хэмжээ бумбынхны хувьд хоёрдугаар байранд байдаг бөгөөд нэгдүгээрт ажлын сэтгэл ханамж маш чухал. Дуртай ажлаа хийвэл нэлээд амжилтанд хүрэх чадвартай. Амьдралынхаа түвшнийг өөрчлөхийг хүссэн бумбынхан зоригтой алхам хийснээр 2013 онд хожих болно. Тиймээс залхууралгүй, зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлээрэй.



Загасны орд.
Хэрвээ та загасны ордныхноос орлогын хэмжээг нь асуувал тодорхой хариулт авахгүй л болов уу. Тэд мөнгөө үрэхдээ хүртэл маш нууцлаг байдаг. Загасныхан мөнгөнд төдийлөн санаа зовдоггүй. Учир нь тэдний хувьд сэтгэлийн тайван байдал ихэд чухал. Хэдийгээр мөнгөгүй байсан ч тэд сайн үйлс хийж хүнд тусална. 2013 онд маш олон ажлын санал ирж, олон найз нөхөдтэй болох болно. Энэ нь таны санхүүгийн түвшнийг дээшлүүлнэ.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()