Өвөрмөц бах

2013-01-03, 02:27
19,787
Бидний хүргэсэн хачирхалтай амьтдын талаарх баримтаар шинжлэх ухааны нээлтүүд өндөрлөөгүй бололтой. Хэрвээ замын индүүддэг машинаар мэлхийн дээгүүр гарвал ямар юм болох бол?... Тэр бараг л “Pipa pipa” -бахтай л адилхан харагдах болов уу. Тэгвэл энэ Pipa хэмээн нэрийдсэн хачирхалтай бахын талаар мэдэж авцгаая.
Өвөрмөц бах




Pipa (Пипа) нь маш өвөрмөц, бараг л дөрвөн булантай биетэй, толгой нь их биенээсээ тусгаарлагдаагүй тийм нэгэн сонин амьтан. Мэлхийний урд хөлнийх нь хуруунууд нь шовх үзүүртэй бөгөөд заримдаа түүнийг “одот” буюу “Asterodactylus”- гэж нэрлэдэг байна. Харин хойд хөл нь нэлээд өргөн, бүдүүн, сэлүүрүүд нь хоорондоо нийлсэн байдаг бөгөөд хөгшин бахны нуруу нь эрчлээтэй, эм хөгшин бахны нуруу нь торолсон мэт байдаг аж.



Энэхүү хачирхалтай амьтан нь Өмнөд Африкт тархсан байдаг. Мөн Болив, Колумб, Эквадор, Перу болон Бразил зэрэг улсуудад амьдардаг. Усны амьтад учир тэд цөөрөм эсвэл усжуулсан суваг болон тариалангийн талбайнуудаар нүүдэллэдэг ажээ. 7 төрлийн Пипа байдаг бөгөөд тэдний онцлог нь бүхэл амьдралынхаа туршид усанд амьдардаг байна.

Пипа нь хоолоо олж идэхдээ хог ухах аргачлалыг хэрэгжүүлдэг. Тэр урд хөлний үзүүрээр хөрс малтаж, шавар шавхайг хутгасны дараагаар түүнээс ус болон тэжээлтэй хэсгүүдийг нь сонгож иддэг байна.



Пипа-г том аквариумд хийж болно. Хос бахыг ихэвчлэн 100 литр устай аквариумд байлгах хэдий ч 300-400 литр ус хийвэл илүү сайн байх нь мэдээж. Энэ бах нь хөрсгүй, хайргагүй байх чадвартай ч гэсэн аквариумын ёроолд жижиг ширхэгтэй хайрга, амьд болон хиймэл ургамлуудыг дэвсэж өгч болох бөгөөд хамгийн гол нь усны шүүлтүүр сайтай байх ёстой гэнэ. Бах амьдрах  хамгийн тохиромжтой температур нь 26 хэм байдаг. Хоолонд том дэнгийн эрвээхий, чийгний улаан хорхой, жижиг загас багтана.

Түүний урд хөлнүүдэд бүрхүүл байдаггүй харин хөгжимчин мэт урт хуруунуудтай байдаг байна. Энэхүү хуруугаараа Пипа төгөлдөр хуур дардаггүй нь мэдээж, харин хуруунуудаараа шаврыг сийрэгжүүлж тэжээлээ олдог байна.





Жирийн мэлхий бүрхүүлтэй хөлтэй байдаг бөгөөд ард талын хүчтэй хөлнүүдийнхээ тусламжтайгаар усан дотор хөдөлдөг. Харин 20 сантиметрийн урттай нас бие гүйцсэн хавтгай Пипа хар бараанаас саарал өнгөтэй байдаг. Гэдэс нь цайвардуу өнгөтэй ч заримдаа түүн дээр бараан судал татсан байдаг байна.



Хэрэв энэ гайхамшгийг өөрийн байрандаа тэжээхийг хүсч байвал том тохилог 100 литрийн багтаамжтай аквариумтай болох шаардлагатай, харин 200-300 литрийн багтаамжтай аквариумтай байхад бүр илүү тохиромжтой, жижиг хайрга дэвсэж мөн амьд болон хиймэл ургамлуудаар чимэхэд л хангалттай. Аквариумын ус 26 хэмээс доошгүй байх ёстой бөгөөд сайн агааржуулсан байх шаардлагатай.



Урьдны аялагч нарын яриагаар, Пипа харанхуй ойн намагт амьдардаг бөгөөд газар дээр явж байгаа нь удаан, эв муутай харагддаг гэнэ. Мөн хүхэрийн хурц тархмал үнэртэй ажээ. Ажиглагчдын хэлж байгаагаар Пипа нь хүүхдээ нуруунаасаа гаргадаг гэнэ.



Пипа мэлхий, бах нар тэр чигээрээ устай орчинд амьдардаг. Үүний тулд тэд нарын эрхтэнгүүд хавтгай байдгаас гадна бусад хөлөн дээрээ бүрхүүлтэй биетүүдтэй харьцуулахад харьцангүй том эрхтэнүүдтэй байдаг байна.

Суринамын бахын хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хамгийн их тархмал нь энэхүү пипа юм. Бусад хэлгүй мэлхийг бодоход Суринамын бахын хурууны хэсгүүд нь илүү мэдрэмтгий, хумсгүй байдаг байна. Тэд ихэвчлэн шөнийн амьдралтай байдаг.



Суринамын пипагийн төрөх явцыг харсан хүмүүс алмайрсан байна. Тэд үнэхээр нуруунаасаа төрж байсан аж. Гэхдээ энэ нь ямар нэг жижиг биетэн бус харин аль хэдийн бахын хэлбэрт орсон амьтан байдаг гэнэ.  Британийн нэгэн амьтан судлаач Даррелл пипагийн төрж байгааг хараад ийнхүү тэмдэглэсэн байна. ”Өмнө нь би маш олон амьтдын төрөх явцыг харж байсан боловч энэхүү тохиолдол намайг үнэхээр алмайруулж чадсан юм” -гэжээ.

Эм бах дөнгөж өндгөө гаргамагц, эр бах нь өндгийг нь авч эм бахынхаа нуруун дээр зориулалтын нүхэнд хийж тавьдаг байна. Энэхүү нүх нь өдөр ирэх тусам том болдог бөгөөд харин жижиг бахнууд эхийн бие рүү орж байгаа мэт харагддаг аж.



Юуны түрүүнд ураг бий болж, харин дараа нь авгалдай үүсэж хөгжсөний дараа жижиг бах болж хувирдаг байна. Харин шим тэжээл, чийглэгийг ураг эхийн биеэр дамжуулан авдаг гэнэ. Гүйцэд торнисон бах эхийн биеэс салж биеэ даан амьдарч эхэлдэг аж.











Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()