2013 оны амралтаа хаана өнгөрүүлэх вэ?

Та бүхэн шинэ ондоо ээлжийнхээ амралтаа хаана өнгөрүүлэхээ төлөвлөсөн үү? Хэрвээ төлөвлөж амжаагүй байгаа бол амралтаа өнгөрүүлж болох шилдэг 10 газрыг та бүхэндээ танилцуулъя . Эдгээр газруудын зарим нь тун удахгүй нээгдэж, харин зарим нь шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн шинэхэн газрууд байгаа юм.
2013 оны амралтаа хаана өнгөрүүлэх вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1. Марсель.
Марсельд тун удахгүй түм түмэн жуулчдын анхаарлыг татсан Европын болон Газрын дундын тэнгисийн орнуудын соёлын талаар үндэсний музейтэй болох юм байна. Албан ёсны нээлтийг 2013 оны 5 сард хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.



2. Түүхт хот болох Иорданид байрлах Жараш дахь түмэн багануудын дундуур бүлээн салхи илбэн үлээнэ. Зун энэхүү багануудын дунд Олон улсын дуу хөгжим болон яруу найргийн фестиваль болдог байна.



3. Индонезийн Ража Ампат аралд Карибийн тэнгист байдгаас ч илүү их шүрэн хад байрладаг байна. Арлын гадаад байдал болон усан доорх дүр зураг үнэхээр гайхалтай сайхан харагддаг.



4. Равенна.
Анх харахад Равенна нь Ромыг бодоход уйтгартай мэт санагдана. Гэвч 5-р зууны үед Равенна нь Баруун Ромын Эзэнт улсын нийслэл байсан юм. Тиймээс ч энэхүү урт хугацааны түүхтэй хотод маш олон эртний дурсгалт зүйлүүд хадгалагдан үлдсэн бөгөөд ялангуяа эртний гайхалтай шигтгэмэлүүдийг харж болно.



5. Эквадорын нийслэл Кито 1978 онд ЮНЕСКО-д түүхт соёлын дурсгалт газар хэмээн тэмдэглэгдсэн ч жуулчид төдийлөн анхаарал тавьдаггүй байна. Өнгөрсөн жил хотын удирдлагууд энэхүү түүхэн газрыг сэргээн босгоход 500 сая доллар зарцуулсан бөгөөд энэ онд шинэхэн барилга байгууламжтайгаар орон орны жуулчдыг хүлээн авахад бэлэн болсон аж.



6. Мьянмегийн шинэ удирдлагууд Бирма хэмээх томоохон газар нутгийг аялал жуулчлалын салбар болгон хөгжүүллээ. 10 жилийн турш жуулчдын хөл хүрээгүй энэхүү газар буддын шашны дүр зургийг агуулсан байна. 2013 онд энэ гайхалтай газар аялах дуртай хүмүүсийн сонголтонд оржээ.



7. Арав гаруй жилийн туршид цэргийн дарангуйлалд байсан Уганда хот олон жилийн туршид жуулчдын хөлнөөс хол байжээ. Сафарид дуртай жуулчид нь хөрш улсууд болох Кени болон Танзанийг зорин очдог байна. Гэсэн хэдий ч Угандагийн байгаль хөрш орнуудаас нь хамаагүй баялаг бөгөөд ховор ан амьтан ч байдаг аж. Өөрчлөлттэй нүүр тулж буй Угандагийн хувьд аялал жуулчлал ихээхэн хэрэгтэй байгаа гэнэ.



8. Гренада нь жуулчдын хөлд дараагдаагүй Карибын тэнгисийн арлын бараг сүүлийнх нь ажээ. Гренадагийн нийслэл болох Сен-Жорж нь Карибын хамгийн сайхан хотуудын нэг юм байна.



9. Норвегийн Буде хот нь Гольфстримийн тусгал тусдаггүй хойд туйл руу ганцхан градусаар л ойртсон байсан бол бүх юм нь хөлдүү байх байсан болов уу. Хэдийгээр энэ газар дугуйн аялал, цанын аялал, явган аялал, хадан дээр авирах, загасчлах гэх мэт маш олон аялалын хөтөлбөр байдаг ч жуулчид ихэвчлэн гайхалтай байгаль харах, романтик болзооны араас ирдэг юм.



10. Вальпараисын бусдаас ялгарах онцлог нь 19-р зууны үеийн гайхалтай барилгууд болон дүүжин зам, маш олон бар, амттай чилитэй хоолны газруудтай гэдгээрээ алдартай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()