Өмнөд Солонгосын хүүхдийн зуслан

2013-01-09, 01:22
25,703
Шинэ жилийг олон арга замаар тэмдэглэж болох боловч Өмнөд Солонгосын сургуулийн хүүхдүүд шиг угтсан бол хүүхэд бүрт тийм ч тааламжтай санагдахгүй л байсан болов уу. Учир нь шинэ жилийн үеэр эдгээр сурагчдыг Ансанагийн ойролцоо байх Тэбудо арлын “Цэнхэр луу” хэмээх хүүхдийн зусланд явуулж биеийн тамирын болон сэтгэл зүйн бэлтгэл хийлгэдэг аж. Бэлтгэлийг тэтгэвэрт гарсан усан цэргүүд хийлгэдэг байна. Сурагчид нүцгэнээр хүйтэн цасан дээр хэвтэж, том мод өргөх гэх мэт хүч хөдөлмөр шаардсан ажлыг хийдэг аж. Ингэж шинэ жил угтах нь төдийлөн таатай биш боловч магадгүй эрэгтэй хүүхдүүдийн хувьд эрүүл бие бялдар, чийрэгжихэд тус болж болох юм.
Өмнөд Солонгосын хүүхдийн зуслан


1. Сурагч чийрэгжихийн тулд цасан дээр нүцгэн хэвтэж байна. Тэбудо арал. (REUTERS/Kim Hong-Ji)



2. Дасгалжуулагчийн зааврын дагуу цасаар биеэ арчиж байна. (REUTERS/Kim Hong-Ji)



3. Цас биерүүгээ цацаж байна. (REUTERS/Kim Hong-Ji)



4. Өглөөний дасгал. Сэтгэл зүйн байдлаа хэвээр хадгалхын тулд хүүхдүүд үргэлж уриа хэлж байжээ. (REUTERS/Kim Hong-Ji)



5. Шар нуурын эрэг рүү завьтай дасгал хийхээр явж байна. (REUTERS/Kim Hong-Ji)



6. “Цэнхэр луу” зуслангийн зааварлагч, хүүхдүүдийн хэрхэн бэлтгэл хийж байгааг харж байна. (REUTERS/Kim Hong-Ji)



7. Мод өргөх дасгал. (REUTERS/Kim Hong-Ji)



8. Ийм байдалтайгаар цасан дээр хэсэг хугацаанд зогсох хэрэгтэй гэнэ. (REUTERS/Kim Hong-Ji)



9. Шинэ дасгал хийхийн өмнө бүгд жагсах ёстой байдаг байна. (REUTERS/Kim Hong-Ji)



10. Модтой хийх дасгал. (REUTERS/Kim Hong-Ji)



11. Сурагчид мод өргөж байна. (REUTERS/Kim Hong-Ji)



12. Биеийн тамирын дасгал, сургуулилт. (REUTERS/Kim Hong-Ji)



Ихэнхи дасгалууд нь усан цэргийн бэлтгэлийнхээ үеэр хийдэг дасгал байдаг аж.



3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()