Хадрамаутагийн шулам

Хадрамаут (Hadramawt) гэдэг бол Өмнөд Йеменд байрлах нэгэн хот юм. Хадрамаут нь шавраар хийсэн тэнгэр баганадсан барилгаараа алдартай бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг аж. Эдгээр барилгуудад дал мод болон боловсруулаагүй шавар тоосгыг ашигладаг байна. Үүнээс гадна жуулчдын анхаарлыг татсан нэгэн зүйл нь эмэгтэйчүүдийнх нь хувцаслалт юм. Хадрамаутагийн эмэгтэйчүүд яг л шулам мэт хувцасладаг аж.
Хадрамаутагийн шулам
Хаах
Сурталчилгаа


1. Юуны түрүүнд эмэгтэйчүүдийн өвөрмөц хувцаслалтанд нь 50 см өндөртэй малгай нь ордог байна.



2. Энэхүү малгайг өмсдөг гол зорилго нь хэт халуун нарны туяанаас толгойгоо хамгаалах зорилготой юм. Энэ малгайг өмссөн тохиолдолд тэдний толгой байнга сэрүүн байдаг учир тэд бүтэн өдрийн туршид ч халуун наран дор ажиллах боломжтой болдог аж.



3. Харин нүүрээ тэд “никабо” хэмээх маскаар далдалдаг. Йеменд “чадра” хэмээх алчуур байдаг бөгөөд энэ нь толгойноосоо хөл хүртэл уядаг байна. “Никабо” гэдэг нь зөвхөн нүүр халхлах зориулалттай маск бөгөөд нүд гаргах тусгай нүх байдаг нь өвөрмөц шинж чанартай болгож байгаа юм.



4. Зарим хүмүүс Хандрамаутагийн эмгэтэйчүүдийг нинжатай харьцуулдаг байна. Ингээд харахад төс бол байгаа юм шүү. Ямар ч улирал байсан бүсгүйчүүд нь дээрх хар хувцсаа огт тайлдаггүй аж. Энэхүү хувцсыг синтетик материалаар хийдэг байна.



5. Зөвхөн Хадрамаут болон зарим нэг оронд л ханцуйгүй “абаи” байдаг аж. Бүсгүйчүүдийнх нь гар нь шивээсгүй харин будагтай байдаг бөгөөд будаг нь яваандаа арилдаг аж.



6. Ханцуйг нь ихэвчлэн янз бүрийн хээ угалзаар чимэглэдэг байна.



7. Ихэнхидээ энгийн пүүз, гутал өмсдөг.



8. Энэхүү малгай нь ямар нэгэн уламжлал, ёс жаягийн дагуу ийм байдлаар хийгддэггүй аж. Харин оёдолчингуудын хувьд энэхүү материал элбэг дэлбэг байдагтай холбоотой бололтой. Хэдийгээр заримдаа энгийн малгай байдаг ч жижиг биетэй эмэгтэйчүүд үүнийг өмсөхөөр мөн л хачирхалтай харагдана.



9. Эдгээр хувцастай бүсгүйчүүдийг харсан жуулчид шууд л камераа шүүрэн авч зургийг нь дарж эхэлдэг байна. Гэсэн хэдий Хадраум эмэгтэйчүүдийн хувьд зураг авахуулах нь нүгэл хэмээн тооцогддог аж. Тэдний үзэж байгаагаар, “компьютерийн тусламжтайгаар ямар ч зурагны багийг хуулж авч болох бөгөөд зураг нь интернэтэд тавигдвал үнэхээр ичмээр зүйл”- хэмээн боддог байна. Тиймээс зургийг нь авах гэж оролдож буй жуулчин руу зарим нь чулуу шиддэг аж.



10. Харин зарим нь арай дээр зураг даруулахын тулд малгайгаа сугандаа нуудаг байна.



11. Энэхүү зургуудыг Оросын нэгэн сэтгүүлч Анна Баскакова дарсан юм. Тэрээр хэлэхдээ: “Би Йемен улсаар нэлээд олон удаа аялаж байсан. Тиймээс ч сүүлдээ эдгээр бүсгүйчүүдтэй ярих чадвартай болсон бөгөөд тэд ч надаас айхаа больсон юм. Тэдэнд Орос улсын талаар ярихад тэд ихэд гайхаж, намайг ганц хүүхэдтэй гэхэд ихэд санаа нь зовж байсан. Харин камер хараад тэд ухаангүй айдаг байсан бөгөөд өөрсдийг нь зураг дар хэмээн камераа өгөхөд ихээхэн баярлаж байсан юм. Би дахин Хадрамаутад очихыг хүсэж байна.” –хэмээн ярьж байна.



5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()