Хүн шиг алхдаг Амбам горилл

2013-01-10, 21:46
24,307
Хүн төрөлхтнийг сармагчингаас гаралтай хэмээн үздэг. Тэгвэл энэ үнэн ч байж болох л юм. Учир нь Английн нэгэн амьтны хүрээлэнд байдаг Амбам нэртэй горилл хүн шиг хоёр хөл дээрээ явж чаддаг гэнэ. Тэрээр 220 кг жинтэй бөгөөд ийнхүү алхаж чаддагаараа амьтны хүрээлэнгийн төдийгүй интернэтийн од болоод байгаа аж.
Хүн шиг алхдаг Амбам горилл
Хаах
Сурталчилгаа


Амьтны хүрээлэнгийн ажилтан Фил Рижес: “Амбам энэхүү хоёр хөлөөрөө явж чаддаг чадвар нь генд нь байдаг юм. Түүний эцэг Битам өмнө нь мөн л хоёр хөл дээрээ явж чаддаг байсан” -хэмээн хэлжээ.



Амбамд мөн эгч нар байдаг бөгөөд тэд мөн л хоёр хөл дээрээ зогсож чаддаг гэнэ.



Хэдийгээр гориллуудын зарим нь ийнхүү хоёр хөл дээрээ зогсох чадвартай байдаг ч яг хүнтэй адил алхаж байхыг нь хэзээ ч харж байгаагүй хэмээн амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэлж байна.



Амьтан судлаачдын үзэж байгаагаар тэд илүү том биетэй болохын тулд хоёр хөл дээрээ алхдаг гэжээ. Энэ нь юуны түрүүнд хооллохоор ирж буй амьтны хүрээлэнгийн ажилтныг түрүүлж харах боломж олгодог хэмээн ВВС мэдээлж байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()