Хүн, амьтадын харилцаа

Амьтад гэдэг үнэхээр хачирхалтай, өхөөрдөм, ухаантай юм. Энэ удаагийн мэдээллээр машин унасан нохой, гэрэлт загаснууд, сэлж буй морь, өндрөөс ус руу үсэрч буй гахайнууд гэх мэт хүмүүс амьтадын харилцааг харуулсан сонирхолтой фото мэдээллийг тоймлон хүргэж байна. Бид амьтадыг хайрлаж хамгаалж, алж устгаж бас үржүүлсээр л байх юм даа.
Хүн, амьтадын харилцаа


1. Сувилагч Аннабель төрөөд 55 хонож буй ехиднагийн зулзага Бо-г тэвэрч байна. Энэхүү амьтныг Сидней нь хойд хэсэг рүү явах явган хүний зам дээрээс олсон аж. Жилийн туршид Бо-г гараар хооллох гэнэ. (Reuters/Tim Wimborne)



2. Нидерландын Тиксель аралд туршилт явуулахын тулд бөгтөртэй халимыг задлаж байна. Энэхүү халим хуурай газар дээр хаягдсан байсан бөгөөд түүнийг аврах ямар ч боломжгүй байжээ. (Catrinus Van Der Veen/AFP/Getty Images)



3. Декард болсон тэмцээний үеэр Дого Ндиайе өөрийн хонь болох Генера Папис-ыг илж байна. Декард хониндоо нэр өгдөг ажээ. Мөн хамгийн ухаалаг хонь шалгаруулах “Хар Бий” хэмээх телевизийн шоу байдаг байна. (AP Photo/Rebecca Blackwell)



4. Идэшээ хайж буй буга. Альберта, Луиз нуур. (Reuters/Andy Clark)



5. Чили дахь Консепсьон Их Сургуулийн хиймэл газар дээрх нэг сартай янзага. Чилид хамгийн жижиг бугууд байдаг гэнэ.Эдгээр амьтад одоогийн байдлаар устаж үгүй болох аюулд ороод байгаа аж. (Reuters/Jose Luis Saavedra)



6. Коло горилл 56 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Тэрээр Огайо мужийн Колумбус амьтны хүрээлэнд байдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн хөгшин гориллын тоонд ордог аж. (AP Photo/Columbus Zoo and Aquarium, Grahm S. Jones)



7. Румын дахь золбин нохой. (AP Photo/Vadim Ghirda)



8. Энэхүү зургийг бичлэгнээс нь авсан бөгөөд Лондонд болсон амьтан хамгаалах асуудлын талаар хуралдаанд танилцуулсан байна. Британийн циркчин Бобби Робертсод зааныг гинжилэн, зодсон хэргээр тэнсэн ял оноожээ. Энэхүү бичлэг нь Боббид ял оноох хамгийн чухал баримт болсон юм. (Reuters/Animal Defenders International)



9. Герман улсын Хагенбек амьтны хүрээлэнд улаан лооль – мэлхий байдаг байна. (Christian Charisius/AFP/Getty Images)



10. Австри дахь буга. (AP Photo/Kerstin Joensson)



11. Бяцхан гөлөг үхсэн эхийнхээ хажууд хэвтэж байна. (Reuters/Minzayar)



12. Дэвид Боуэны зохиосон “Fly Tweet”. Энэхүү төхөөрөмж нь ялааны бичиж байгаа зүйлийг гаргах юм байна. (Reuters/Pichi Chuang)



13. Сьюзан Гелл өөрийн морь Шошонитой хамт Лох-Ломонд нуурыг гаталж байна. Лох-Ломонд нь 30 орчим аралтай бөгөөд Шотландын хамгийн цэвэр устай томоохон нуурны тоонд ордог аж. (Jeff J Mitchell/Getty Images)



14. Энэтхэгийн тосгоныхон зэрлэг заанаас зугатаж байна. 20 гаруй зэрлэг заанууд хоол хайсаар Амчангаас ийнхүү нэвтрэн оржээ. (Biju Boro/AFP/Getty Images)



15. Тайваньд болсон Олон улсын үзэсгэлэн. Гэрэлт загас. Энэхүү загсыг Тайвань дахь далай судлалын Их Сургууль болон биотехникийн Ян Лин компанийхан хамтран бүтээсэн аж. (Reuters/Pichi Chuang)



16. Мюнхен дахь Хеллабрунн амьтны хүрээлэнгийн сармагчин. (Reuters/Michael Dalder)



17. Сүрэг галуу. 10 мянга орчим галуу 11 сарын сүүлээр Аляск болон Сибирээс Вашингтоны баруун хойд зүг рүү нүүдэллэдг байна. (AP Photo/Elaine Thompson)



18. Лондон дахь Грант музейд байрлах шимпанзен толгой. 1828 оноос эхлэн энэхүү музейд амьтан судлах зорилгоор ийнхүү хадгалж эхэлсэн байна. (Peter Macdiarmid/Getty Images)



19. Сирийн цэрэг муужгайтай тоглож байна. (Reuters/Zain Karam)



20. Үл мэдэгдэх аварга амьтны нүд. Энэхүү нүдийг Флорида мужийн Помпано-Бич арал дээр олсон байна. Сүүлд нь энэхүү нүдийг судалгаанд явуулсан бөгөөд сэлэмт загасны нүд болохыг тогтоожээ. (AP Photo/Florida Fish and Wildlife Conservation Commission, Carli Segelson)



21. Хятадын гахайнууд усанд шумбаж байна. Фермер Хуан Демин тэжээж буй гахайнуудаа 2-3 метрийн өндрөөс харайлган усанд шумбуулдаг аж. Ийм дасгал нь гахайн махны чанар болон амтыг сайжруулдаг хэмээн үздэг гэнэ. Ингэж дасгалжуулсны дараа тэрээр гахайн махыг 3 дахин илүү үнэтэй зарах төлөвлөгөөтэй багаа аж. (Reuters/Stringer)



22. Кижива горилл төрөөд хоёр хонож байгаа бөгөөд бяцхан үрээ тэвэрсэн байна. (Michal Cizek/AFP/Getty Images)



23. Гипси нэрт дөнгөж төрсөн альпака. (AP Photo/Jens Schlueter)



24. Таван сартай Айс пума нь Роевын амьтны хүрээлэнд байдаг байна. (Reuters/Ilya Naymushin)



25. Номхон далайн “Ocean Sunset” завь нь аварга загаснуудыг барихад зориулагдсан юм. Барьсан загасны арьс, ясыг нь салгахын тулд үйлдвэр рүү явуулдаг байна. Аварга загасны сэлүүрээр хийсэн шөл нь Хятадуудын хувьд амттан хэмээн тооцогддог аж. Амьтан хамгаалагчид үүнийг буруу хэмээн үзэж байгаа боловч Хятадууд үүнийг өөрсдийнхөө уламжлал гэж тайлбарладаг гэнэ. (Reuters/Ben Nelms)



26. Малайзийн үндэсний амьтны хүрээлэнгийн Цунами нэрт орангутаны нүдний хөдөлгөөнийг шалгаж байна. Малайзийн Ноттингемийн Их Сургуулийн судлаачид 7 настай орангутаны нүдний хөдөлгөөнийг 18 жилийн туршид судлаж байгаа бөгөөд судалгааны үр дүнд тэдний тархин дахь нууцлаг үйл ажиллагааг олж илрүүлэх зорилготой байгаа гэнэ. (Reuters/Bazuki Muhammad)



27. Худалдан авагч унагыг ажиглаж байна. Австрали. (Reuters/Tim Wimborne)



28. Шинэ Зеландын нийтийн аюулгүй байдлыг хангах төвийн Портер нэрт нохой Mini Countryman машины жолооны ард. Энэхүү төвийн ажилчид хэлэхдээ 3 нохойд хэрхэн машин барих талаар зааж өгсөн гэнэ. (Reuters/SPCA/Michael Bradley)



29. Шотландын буга үржүүлэгч Зак Браун бугуудаа хооллож байна. (Jeff J Mitchell/Getty Images)



30. Архирч буй нохой. Сербид байрлах энэхүү “пирамид” уулыг өвөрмөц, далдын хүчтэй гэж үздэг бөгөөд 12 сарын 21-нд маш олон хүн энэ уулан дээр ирсэн байна. (Andrej Isakovic/AFP/Getty Images)



31. Хувиараа амьтан үржүүлэгч Хато ла Аврора нь 17 га газартай бөгөөд энэхүү газар нь 350 орчим шувууд, 100 орчим зэрлэг амьтад болон 1000 орчим яст мэлхий амьдардаг гэнэ. (Reuters/Jose Miguel Gomez)



32. Цагдаагийн нохой хулгай хийх гэж завдсан хүн рүү дайрч байна. Кенид хоёр хоногийн буудлага болсон бөгөөд цагдаа нар сомалчуудын гэрт орсон кеничүүдийг хөөн гаргахын тулд газ ашигласан аж. (Reuters/Thomas Mukoya)



33. Жуулчид Энэтхэгт заантай аялал хийжээ. (AP Photo/Denis Gray)



34. Компьютер томографын зураг авахын өмнө гэрийн туулайнд вакцин хийж байна. АНУ-д байрлах энэхүү мал эмнэлэгт жилд ойролцоогоор 40 мянга орчим амьтан ирж эмчлүүлдэг бөгөөд эмнэлэгт 80 эмч, мэргэжилтэнтэй аж. Амьтны хоол хүнсний судлаачдын дүгнэлтээс харахад, АНУ-ын иргэд гэрийн тэжээвэр амьтандаа зориулан 2012 оны байдлаар 50 тэрбум доллар үрсэн бөгөөд үүний 14 тэрбум нь эмчилгээнд зориулагдсан байжээ.



35. Султан де ла Кампань нэрт Ардень морь. Британийн мод бэлтгэгчдийн дундаас байгаль орчноо хамгийн багаар гэмтээж, мориор мод бэлтгэдэг цорын ганц хүн нь Симон Ленихан юм. (Jeff J Mitchell/Getty Images)



36. Өмнөд Английн Ардель фирмийн ойролцоо байх хар цацагт хяруул. (Reuters/Stefan Wermuth)



37. Хоёр настай сармагчин дугуй унаж сурч байна. Сучжоуд маш олон амьтдыг циркийн үзүүлбэрт сургадаг бөгөөд Сучжоу тосгоны циркт 10 мянга орчим хүмүүс ажиладаг гэнэ. Үүнээс гадна Сучжоу нь улсынхаа соёлыг хадгалсан циркүүдийн нэг аж. (Reuters/Stringer)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()