Хаанаас урд насны ой санамж сэргэдэг вэ?

Шинжлэх ухаан урд насны ой санамж сэргэх талаар төдийлөн их нээлт хийгээгүй ч энэ нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Ямарваа нэг газарт очиход эсвэл ямар нэг зүйлийг хийхэд өмнө нь яг энэ зүйлийг хийж байсан мэт сэтгэгдэл танд хааяа төрдөг болохыг санаарай. Өнөөдрийн байдлаар үүнтэй холбоотой хэд хэдэн онол байдаг байна.

Хаанаас урд насны ой санамж сэргэдэг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Мэдрэлийн системийн цэнэг алдалт
Саа өвчтэй хүмүүст урд насны ой санамж сэргэлт буюу “Дежа вю” (deja vu)-гийн тохиолдол нэлээд илэрдэг гэнэ. Тиймээс энэ нь энэхүү ер бус үзэгдлийг судлахад ихээхэн нэмэр болсон аж. Саа өвчний үед энэхүү үзэгдэл нь тархины төвлөрөлтийн хэсгийн мэдрэлийн системийн алдагдлын үед илэрдэг байна. Энэ үед мэдрэлийн системийн цэнэг тархиар тарж урт хугацааны мэдээллийг хадгалах тархины хэсэгт нөлөөлдөг аж. Үүнээс болоод саа өвчин эхлэхээс өмнө “Дежа вю” болдог байна.
 
Энэхүү бодол хаанаас үүсдэг талаар мэдэхийн тулд эрдэмтэд тархины мэдрэлийн системийн үйл ажиллагааны судалгааг хийсэн аж. Энэхүү хэсэг нь үнэрлэх эрхтний хальстай холбоотой юм байна. Үүний үр дүнд тархины цэнэг алдагдсанаар энэхүү бодол үүсдэг хэмээн үзэж байгаа аж. Мэдрэлийн системийн цэнэг алдалт нь саа өвчингүй хүнд ч тохиолдож болох юм байна. Үүний нэг жишээ нь унтаж байхдаа цочих гэх мэт.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү бодол нь энгийн хүн болон саа өвчинтэй хүнд хоёуланд нь тохиолдох ч хугацааны хувьд өөр байдаг гэнэ. Энгийн хүний хувьд маш хурдан түргэн зуур болж өнгөрөх бол саа өвчинтэй хүмүүсийн хувьд нэлээд удаан үргэлжилдэг байна.



2. Ой санамжийн үйл ажиллагаа зогсох
Урд насны санамжийн сэргэлт нь энгийн хүний хувьд ой санамжийн үйл ажиллагаа урт болон богино хугацаанд зогсох явдал юм. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар санамжийн системийн өөрчлөлтөөс болоод энэхүү бодол үүсэж болох гэнэ. Таны дөнгөж сая хүлээж авсан мэдээлэл шууд урт хугацааны мэдээлэл хадгалдаг тархи руу орж болох бөгөөд энэ тохиолдолд тантай болж байгаа зүйл өмнө нь болж байсан мэт дэндүү ойр санагдах аж.



3. Танил зүйлүүддээ хандах хандлага
Зарим тохиолдолд энэхүү бодол таны танил зүйлүүддээ хандах хандлагатай холбоотой байж болно. Жишээлбэл, та гадаадын оронд очоод нэгэн ресторанд ороход тухайн рестораны дотоод засал чимэглэл нь таны амьдардаг улсын рестораны засал чимэглэлтэй ижил байж болох юм.

Одоогийн байдлаар бидэнд зөвхөн онол байгаа боловч энэ нь одоог хүртэл нууц, бүрэн тайлагдаагүй хэвээр байгаа аж. Харин таны бодлоор?...


 

NULL

NULL

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()