Сүүлгүй хилэнц аалз

2013-01-20, 02:40
22,212
“Amblypygi” хэмээх энэхүү амьтан нь сээр нуруугүй, аалзны төрөлд багтдаг бөгөөд Chelicerata төрлийн салаалсан хөлт амьтан аж. Энэхүү аалз нь Шинэ Зеланд болон Австралиас гаралтай юм байна. Мөн тэрээр хөвөгч аалз, эсвэл сүүлгүй хилэнц гэдгээрээ алдартай гэнэ. Amblypygi гэдэг нь Грек хэлнээс “тэнэг өгзөг” гэсэн утгатай гэнэ. Хэдийгээр гадаад байдал нь төдийлөн таатай биш хэдий ч хүнд ямар ч хоргүй амьтан аж.
Сүүлгүй хилэнц аалз



Amblypygi-ний аалзнаас ялгарах онцлог нь тэд 6 хөлөөрөө явдагт оршино. Эдгээр амьтдын энэхүү хөл нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд биенээсээ хоёр дахин урт байх тохиолдол ч байдаг аж. Энэхүү урт мэдрэмтгий хөлөө орчин тойрноо судлахад ашигладаг байна.



Тэд ихэвчлэн харанхуй, бүдэг гэрэлтэй газар илүү идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг.



Мөн ялгарах нэгэн онцлог нь тэд ашигладаггүй урт хөлөөрөө тэжээлээ олж, барьж иддэг байна.



Одоогийн байдлаар нийт 5 овгийн, 136 төрлийн Amblypygi халуун орнуудад тархан амьдарч байгаа гэнэ. Эдгээр амьтдын талаар нэлээд сураг сонсогддог бөгөөд Европ болон Америкийн зохиолчид түүний талаар үлгэр домогт бичдэг байжээ.



Amblypygi нь энгийн иргэдийн хувьд нэлээд ойлгомжгүй, харахад эвгүй байдаг. Зарим нэг оронд нутгийн иргэд нь энэхүү амьтныг маш аюултай хэмээн үздэг байна. Жишээ нь, 1872 онд Сейшелийн аралд байсан нэгэн судлаачид нутгийн иргэд тайлбарлахдаа: “Amblypygi-д хатгуулсны дараа бие хавдаж, огиудас хүрдэг бөгөөд өвчтөнг аммиакийн тусламжтай эмчлэхгүй бол эцсийн эцэст аюулт өвчин үхэлд хүргэдэг” -гэжээ.



Европын судлаачид бүр заримдаа түүнд ойртохоос айдаг байсан байна. Нэгэн судлаач хэлэхдээ: “Энэхүү аалз урт хөлнийхөө тусламжтайгаар хүн хатгаж чадах бөгөөд хатгасан тохиолдолд үхэлд ч хүргэх аюултай”- хэмээн хэлжээ.



Хэдийгээр зохиолчид, нутгийн иргэд ийнхүү ярьж байгаа ч үнэн хэрэгтээ тэд хүнд аюул учруулдаггүй амьтан билээ. Салаалсан хөлт аалзнууд хоргүй бөгөөд энэхүү урт хөл нь ердөө л хооол тэжээлээ барьж идэхэд зориулагдсан байдаг аж.



Гэсэн хэдий ч эрдэмтэд, кино найруулагчид, сэтгүүлчид Amblypygi-г аюулгүй гэдэгт итгэхгүй байгаа бололтой. Жишээлбэл: Харри Потерт салаалсан хөлт аалзыг аюултай, хортой амьтан хэмээн тайлбарласан байдаг. Мөн “Аймшгийн хүчин зүйл” шоунд оролцогчид энэхүү аалзыг идэх шаардлагатай болсон зэргээс харахад, Amblypygi-г хүмүүст аюултай гэдгийг итгүүлсээр байгаа юм.



Ихэнхи Amblypygi-чүүд шөнийн амьдралтай байдаг. Харин өдрийг тэд модны зай, эсвэл чулуун дор өнгөрүүлдэг аж. Харин зарим нь зөвхөн агуйд амьдардаг байна.



Заримдаа агуйд эзлэх байр сууриа булаацалдан тэдний хооронд нэлээд зөрчилдөөн үүсдэг бөгөөд нэг нь байр сууриа тавьж өгөх, эсвэл агуйнаас явахад тэдний зөрчилдөөн дуусгавар болдог. Хэрвээ ялагдагч агуйдаа үлдэх юм бол ялагчаасаа үргэлж холуур явж, дахин нүүр тулахаас зайлсхийдэг байна.



Amblypygi нь маш халамжтай эцэг, эхчүүд юм. Зулзагаа халамжилж байгаагийн ажиглахад ихэд сонирхолтой. Шинэхэн төрсөн зулзаганууд хэд хоногийн турш эхийнхээ хэвлийгээс салдаггүй бөгөөд хэсэг хугацааны дараа унаж ээжийнхээ асрамжнаас гардаг байна. Дөнгөж төрсөн зулзага цагаан өнгөтэй байдаг учир тухайн аалзыг төрсөн үгүйг мэдэхэд хялбар байдаг аж.





Салаалсан хөлт аалзны талаар төдийлөн их баримт байдаггүй. Дэлхий даяар ойролцоогоор 10-аад эрдэмтэн л энэхүү амьтны талаар судалгаа хийж байгаа гэнэ.



Лабораторид хийсэн судалгааны дүнд Amblypygi дуу авиаг зодооны үед гаргадаг хэмээн тодорхойлжээ. Энэ нь хэт мэдрэмтгий сахлынх нь тусламжтай үүсдэг байна.



Amblypygi нь янз бүрийн нарийн зай руу чөлөөтэй шургаж багтахын тулд хавтгай биетэй байдаг аж. Зурган дээр харахад аалзны барихад зохицсон хөл нь хоёр тийшээгээ сунасан байна. Ийм байдлаар тэд ээлжит хүнсээ ажигладаг бөгөөд аюул тулгарсан үед энэхүү хоёр хөлөө бие рүүгээ ойртуулан татдаг аж.



Эдгээр аалзнууд чийглэгт маш дуртай бөгөөд ой модноос бараг л хэзээ ч гардаггүй байна. Заримдаа эдгээр амьтдыг морин шоргоолжны үүр орчим харж болох бөгөөд агуйн аалзны хувьд хажуу талдаа харааны эрхтэнтэй байдаг аж.







Явахдаа тэд ихэвчлэн хавч мэт хажуу талаараа явдаг бөгөөд энэ үед нэг сахал нь хөдөлж буй чиглэл рүү хазайж, нөгөөх нь орчноо мэдэрч явахад нь тусалдаг байна.



Тэдний талаар маш олон үлгэр домог байдаг бөгөөд эдгээр амьтдыг хүний биед хортой хэмээн үздэг. Ингэж үзэх болсон гол шалтгаан нь тэд төдийлөн тархмал биш, мөн гадаад байдал нь тийм ч таатай биш байгаад оршино.



Эр аалзнууд хэн нь тэргүүн болохоо үзэхийн тулд хоорондоо тулаан зарладаг байна. Тэд ихэвчлэн нөгөөхөө бууж өгтөл нь түлхэлцдэг гэнэ.

Шинжлэх ухааны тодорхойлолт
Төрөл: Салаалсан хөлт
Дэд төрөл: Chelicerata
Ангилал: аалз

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()