Дэлхийн хамгийн өндөр гэр бүл

Хэрвээ эцэг, эх хоёр нь хоёулаа өндөр бол хүүхдүүд нь ч гэсэн өндөр болж бусдаас ялгарах нь мэдээж юм. Тэгвэл Британийн хамгийн өндөр эцэг, эх болох Кейши болон Вилко Ван Клифов-Болтонов нар үүний баталгаа болох биз. Тэдний гэр бүлд саяхан бяцхан охин мэндэлсэн бөгөөд 4,2кг жинтэй түүний өндөр 56 см байсан гэнэ. Тэд хамгийн өндөр хосууд хэмээн Гиннесийн номд багтсан байна.
Дэлхийн хамгийн өндөр гэр бүл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1. Кейшагийн өндөр нь 198 см бол Вилкогийн өндөр нь 213 см аж.



2. 32 настай Кеша: “Би ээж байх дуртай. Мөн миний хүүхдүүд эцэг, эх шигээ өндөр болж байгаа нь надад маш их таалагдаж байна. Бид дэлхийн хамгийн өндөр гэр бүл байхыг хүсэж байсан бөгөөд энэ хүслээ биелүүлэхэд ердөө л нэг алхам дутуу байна. Өндөр хүнд бас нэлээд давуу тал бий. Жишээ нь би хүүхдүүдээ хаана байгааг нь хэзээд харж чадна. Хүүхдүүд маань маш хурдан өсөж байгаа бөгөөд тэдэнд нуугдах газар бараг л үгүй болж байгаа” -хэмээн хэлжээ.

Кейша жирэмсэн байхдаа эрэгтэй хувцас өмсдөг байсан байна. Учир нь ийм өндөр жирэмсэн эхэд зориулсан хувцсыг оёдоггүй гэнэ.



3. Кейша, Вилко нар өндөр хүмүүст зориулсан клубт танилцсан байна. Кейшад Вилкогийн бүжиглэх маш их таалагдсан бөгөөд 2001 онд гэрлэсэн аж. Гэртээ нүүж орохдоо тэд хамгийн түрүүнд хаалгаа янзалжээ.



4. Тэдний шинэхэн гишүүнийг Иона гэдэг аж. Вилко: “Иона манай гэрийн гайхалтай нэгэн гишүүн. Лукас болон Ева нар түүнд маш их хайртай. Манай гэр бүлд тулгарч буй хамгийн том асуудал нь хүүхдүүддээ дугуй унаж сургах явдал юм. Учир нь байнга тонгойж явах хэрэгтэй болж байгаа бөгөөд энэ үед нуруу маш ихээр өвддөг юм” -гэж хэлжээ.



5. Ер нь өндөр хүмүүст нэлээд асуудал тулгардаг. Жишээлбэл: Таарсан хувцас, гутал олоход их бэрхшээлтэй. Өөртөө таалагдсан хувцсаа авах тохиолдол бараг л үгүй. Бүсгүйчүүдийн өмсдөг даашинз Кейшагийн хувьд цамц л гэсэн үг. Мэдээж давуу талууд бас бий. Ямар нэг өндөр тавиур дээр байгаа зүйлийг авахад тэдэнд сандал, мод хэзээ ч хэрэг болдоггүй.





Видео.



9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()