Амтат сам хорхой

2013-01-21, 23:36
24,735
Эзэгтэй та амралтын өдрөө ямар нэг амттай хоол, амттанг өөрийн гараар хийхийг хүсдэг болов уу. Тэгвэл энэ удаад Сам хорхойг юунд ашиглаж болох, хялбар аргаар хэрхэн зууш хийж болох талаар хүргэе.
Амтат сам хорхой
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа



Сам хорхой нь бараг л бүхий л төрлийн хоол хүнстэй тохирдог учир та сам хорхойн тусламжтайгаар хүссэн саладаа хийж болно. Жишээлбэл: алим, манго, лийр, улаан лооль, шош, төмс, брокколи, өндөг гэх мэт.



Тос, эрдэнэ шиш, кетчуп, буурцагны сүмс, нимбэгний шүүс гэх мэт зүйлүүдийг нэмж хийж болох маш олон төрлийн салад бий.



Сам хорхойг бараг л төгс гэхэд болно. Бага зэрэг шараад, майонез болон авокадотой хольж цагаан дарсны хамт өгөхөд л гайхалтай сайхан үдшийн зоог болох аж.



Сам хорхойгоор хийдэг хамгийн хялбар салад нь түүнийг зөөлөртөл нь буцалгаж, кетчуп, сүмс болон жижиглэсэн шанцайтай хутгаж хийх юм.



Тэгвэл сам хорхойгоор хийсэн хамгийн алдартай халуун хоол нь: банш, сам хорхойтой өндөг, шарсан сам хорхой гэх мэт.



Сам хорхой бүхий л хүнстэй зохицдог тул энэ бүхнийг тоочоод баршгүй.



Сам хорхойтой жигнэмэг, будаатай болон төмстэй шөл, нухаш гэх зүйлүүдийг мөн л хийж болно. Та ч гэсэн шинэ жор зохиогоод яагаад сам хорхойтой хоол хийгээд үзэж болохгүй гэж?...



Мөн сам хорхойг жимс жимсгэний оронд десерт болгож өгдөг нь үнэхээр хачирхалтай.



Бас нэгэн өвөрмөц салад байдаг бөгөөд үүнд сам хорхой болон гүзээлзгэнийг ашигладаг байна. Харин энэхүү саладаа йогурт, тос, давс, перец болон элсэн чихрээр амтлах гэнэ.



Хэрвээ эдгээр зүйлүүдийг идэж, эсвэл хийж чадахгүй бол шарсан сам хорхой хүртэл хичнээн амттай гээч...



Сам хорхойгоор хоол, салад хийхээр шийдсэн бол хатууг нь сонгоорой. Харин хөлдөөсөн сам хорхой авсан бол эхлээд хөргөгчний доор нь тавьж гэсгээж байгаад, дараа нь өрөөний температурт гэсгээгээрэй.



Ингэсэн тохиолдолд сам хорхой тэжээллэг чанараа алдахгүй. Сам хорхой нь кальци, йод, эслэг, уураг гэх мэт маш олон амин дэмээр баялаг.



Сам хорхой мөн илчлэг багатай учир илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.



Таны хийх гэж буй хоолноос чинь хамаарч том сам хорхой сонгох уу, жижгийг сонгох уу гэдэг нь шийдэгдэнэ.



Хэрвээ шарсан хоол болон ширээгээ чимэглэх зорилгоор сам хорхойг ашиглаж байгаа бол том нь илүү тохиромжтой.



Харин сам хорхойн шорлог хийх гэж байгаа бол алийг нь ч сонгож болно.



Сам хорхойгоор баярын ширээг чимэглэх нь өвөрмөц, сайхан харагдана.



Мөн сам хорхой нь коктейлны шилдэг чимэглэл байх болно. Ингээд “Коньяктай шарсан сам хорхой”-г хэрхэн хийх талаар хүргэе.



Орц:
16 ширхэг сам хорхой,
1 хоолны халбага оливын тос,
1 цайны халбага жижглэсэн сармис,
8 зүсэм талх,
50гр коньяк,
35%-ийн тослогтой 250гр масло,
ногоо, давс, амтлагч орно.




Халуун хайруулын тавган дээр сармисаа шаргал өнгөтэй болтол нь шарна. Энэ шарсан тосондоо сам хорхойгоо хийж, коньякаа хийж амтлан шарж болгоно. Сам хорхойн хэмжээ багассан үед буюу ойролцоогоор 3-5 минутын дараа сам хорхой бэлэн болно.



Таваг болгон дээр 2 зүсэм шарсан талх болон 4 ширхэг сам хорхойг ногооны хамтаар тавина.





Сайхан хооллоорой.



4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()