Эртний түүхтэй секс тоглоомууд

Хэрвээ сүүлийн үеийн түүхээс судалвал секс 1960-аад оны үеэс нэлээд алдартай болсон хэмээн үзэж болох аж. Бидний өвөг дээдэс үүний талаар нэлээд сэтгэн бодох чадвартай, ухаалаг хүмүүс байсан бололтой. Тэгвэл секс саяхнаас л сонирхолтой тоглоом болж эхэлсэн бил үү? Эртний хүмүүс эдгээр секс тоглоомуудын тусламжтайгаар бэлгийн харилцааны талаар илүү нарийн ойлголттой байжээ.

Эртний түүхтэй секс тоглоомууд
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

10. Хийлдэг хүүхэлдэй 1904 он
Эмэгтэйчүүдийг орлох хиймэл зүйлийг 17-р зууны үеэс Францын усан цэргүүд хэрэглэж эхэлжээ. Даавуу цуглуулан эмэгтэй хүн шиг хэлбэр дүрстэй болгон ашигладаг байсан аж. Харин резинэн хүүхэлдэй 1904 оны үеэс үүссэн бөгөөд химич Рене Швабле (Rene Schwaeble) Парист болсон уулзалтынхаа талаар бичсэн бөгөөд үүнд хиймэл хүүхэлдэй үйлдвэрлэж эхэлсэн нэгэн эмчийн талаар өгүүлсэн байна.
 
Тэгвэл 4 жилийн дараа Германы сексологич Иван Блох (Iwan Bloch) маш олон тоогоор үйлдвэрлэсэн энэхүү хүүхэлдэйнүүдийг ажиглах болжээ. Сурталчилгаанд ”Таны хүссэн хэлбэр, дүрстэй амьд мэт хүүхэлдэйг захиалгаар хийнэ” -хэмээн зарладаг байсан аж.



9. Бэлэг эрхтний хэлбэртэй бөглөө 1892 он
Фрэнк Янг (Frank E Young) 1892 онд бэлэг эрхтний хэлбэртэй бөглөөг зохион бүтээсэн боловч 1900 оны үеэс нэлээд тархмал болсон байна. Үүнийг цагаан мах гарсан үед хэрэглэх хамгийн сайн эмчилгээний арга хэмээн сурталчилж, эмч нарт ухуулга хийдэг байжээ. Хэрвээ захиалганд ирж буй зааварчилгааг уншдаггүй байсан бол хүмүүс үүнийг эмчилгээний зориулалттай гэдэгт бараг л итгэх байсан болов уу. 40 жилийн туршид энэхүү бөглөө АНУ-д худалдаалагддаг байсан боловч 1938 оноос эхлэн худалдаалахыг хориглосон байна.



8. Вибратор 1869 он
Викторианы үед эмч нар бүсгүйчүүдийг гар хангалгаар эмчилж, Их Британи дэлхийг удирдаж байсан үе юм. Эмэгтэйчүүдийн энэхүү байдлыг өвчин хэмээн үздэг байсан бөгөөд эмч нар үүнийг эмчлэхийн тулд эмэгтэйн бэлэг эрхтнийг дур тавьтал нь илж, таалдаг байжээ. Энэ ажил тийм ч сонхирхолтой биш байсан бөгөөд эмч нар байнга л уйтгартай, гар өвтгөсөн ажил хэмээн гомдоллодог байсан байна. Үүний хариуд Жорж Тэйлор (George Taylor) хамгийн анхны вибраторыг зохион бүтээжээ. Гэсэн хэдий ч энэхүү вибратор уурын эрчим хүчээр ажиллдаг байсан учир төдийлөн хэрэгцээтэй болж чадаагүй бөгөөд харин 1880 онд Грэнвиля (J Granville)-ийн бүтээсэн вибратор нь эмэгтэйчүүдэд маш их таалагддаг байсан байна. Учир нь энэ нь энгийн цахилгаанаар ажилладаг байжээ. Үүнийг сурталчилахдаа мөн л эмчилгээний зориулалттай гэдэг байсан учир нийгэм зүгээр л хүлээж авсан байна. Харин вибраторыг порно кинонд ашиглах болсноор эрчүүд эхнэрүүдийнхээ юу хийж байгааг мэдэх болсноор энэхүү бүтээгдэхүүн зарагдахаа больсон аж.



7. Бэлгэвч 1560 он
Дээр үед бэлгэвч хэрэглэдэг байсан болов уу? Тэгвэл зарим нэг нотолгооноос харахад хүмүүс бэлгийн харилцаанд орохынхоо өмнө ямар нэг зүйлийг өмсдөг байсан бололтой. Гэхдээ хэдий ч үүнийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байсан уу үгүй юу гэдгийг бид мэдэхгүй. Тэгвэл 1564 оноос хамгийн анх бэлгэвчийг хэрэглэж эхэлсэн гэнэ. “Хар үхэл” хэмээх тахал гарсны дараа хүмүүс тэмбүүнээс хамгаалах болжээ. Тиймээс амь насанд халгүйгээр бэлгийн харилцаанд орох нь хүмүүст таатай санагдах болж гэнэ. Ингээд Габриель Фаллоппио (Gabriele Falloppio) хамгийн анхны бэлгэвчийг хийсэн бөгөөд энэ нь үнэхээр тус болж байжээ. 1100 сайн дурын хүмүүс энэхүү бэлгэвчийг хэрэглэж туршилтанд оролцсон бөгөөд тэдгээрийн ганц нь ч “Францын халдварт” өвчнийг тусаагүй байсан байна.



6. Бэлэг эрхтний бөгж 1200 он
Эртний Хятадын язгууртан байх нь тийм ч хялбар биш байсан бололтой. Тэд зөвхөн аллагатай нүүр тулаад зогсохгүй өөрийн эхнэр, боол болон нууц амрагуудаа хангах үүрэгтэй байжээ. Магадгүй энэ хөгжилтэй, сонирхолтой санагдаж байх ч нэг томоохон асуудал байдаг байсан байна. Энэ нь үе залгамжлагчийг төрүүлэхийн тулд эрэгтэйн бэлэг эрхтэнд ямааны нүдээр хийсэн, сормуустай бөгжийг зүүлгэдэг байсан бөгөөд үр тогттол бэлгийн харилцаанд орох ёстой байсан аж



5. Умайн бөмбөлөг (Гейша нарын бөмбөлөг) 500 он
Гейша нарын бөмбөлөг хаанаас үүссэн нь тодорхойгүй. Энэхүү бөмбөлөг 500 оны үед Дорнодод үүссэн гэх мэдээлэл л байдаг. Энэ нь эрчүүдэд бэлгийн таашаал өгөх зорилготой байсан бөгөөд ихэд сайн нөлөөлж байсан бололтой эмэгтэйчүүдийн дунд ихэд алдартай болсон байна. Бөмбөлөгийг Азид нэлээд их хэрэглэж байсан бөгөөд энэ нь нэмэлт таашаал өгөх, гар хангалгын үед үүрэг гүйцэтгэдэг байжээ.



4. Бэлэг эрхтэн томруулах 3-р зуун
Камасутра нь бэлгийн хэрэгцээний нэлээд томоохон нэвтэрхий толь билээ. Тэгвэл энэхүү тольны нэг хуудсанд зөгийний хороор бэлэг эрхтнээ арчсанаар хэрхэн томрох талаар бичсэн байдаг байна. Хэрвээ бодит байдлаас харвал магадгүй булдруу болон хавдалт үүссэнээр томрох боловч бэлгийн харилцаанд харин сайнаар нөлөөлөхгүй л болов уу.



3. Эртний Грек түрхлэг
Энэхүү түрхлэгийг Грекүүд хэзээнээс, хэрхэн түрхэж эхэлсэн талаар баримт төдийлөн байхгүй боловч 350 оноос эхлэн оливын тосны хэрэгцээ ихэссэн байна. Аристотелийн бичсэн номон дээр түрхлэгийн талаар цухасхан дурдсан байдаг бөгөөд үүний ачаар хүсээгүй жирэмслэлтээс ангижирч болно хэмээн өгүүлсэн байдаг байна.



2. Хиймэл бэлэг эрхтэн МЭӨ - 23000 он
Хиймэл бэлэг эрхтэн нь зэвсэг, гал, хувцас гэх мэт зүйлүүдийн дараа хүн төрөлхтний бүтээж байсан хамгийн анхны зүйлийн нэг юм. Судлаачдын хамгийн анхны олсон энэхүү хиймэл бэлэг эрхтэн МЭӨ 23000 оны үед хийгдсэн болохыг тогтоосон байна.



1. Порно МЭӨ - 33000 он
Хэдэн жилийн өмнө археологчид эртний нэгэн чулуун барималыг олжээ. Энэхүү баримал нь эмэгтэй хүний биеийн галбирыг бэлэг эрхтний хамт харуулсан байж гэнэ. Хэдийгээр тодорхой цаг хугацааг тогтоож чадаагүй байгаа ч МЭӨ-35000 оны үеийнх болов уу хэмээн таамаглаж байгаа аж. Тэгэхээр энэ бүр шашин үүсэхээс өмнө бий болсон байх юм.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()