Цагаачдын тоог багасгах шинэ арга

Британийн засгийн газар Румын болон Болгар улсаас орж ирж буй цагаачдын тоог багасгах шинэхэн, сонирхолтой аргыг боловсруулаад байгаа аж. Энэхүү арга нь англичууд өөрсдөө зориудаар Британий эсрэг сурталчилгаа явуулах юм гэнэ. Ийнхүү эсрэг сурталчилгаа үзсэн Румын болон Болгарчуудын Англид ирэх хүсэл буурах ёстой ажээ.
Цагаачдын тоог багасгах шинэ арга
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Британийн удирдлагууд улс орныхоо талаар эсрэг сурталчилгааг явуулж эхэлсэн байна. Энэхүү сурталчилгааны хамгийн гол зорилго нь Румын болон Болгарын иргэдийн Англид цагаачлах гэсэн хүслийг нь унтраах аж. “Guardian” сэтгүүлийн мэдээлж байгаагаар Британийн бүхий л муу муухай гэсэн бүхнийг энэхүү сурталчилгаагаар харуулах бөгөөд ялангуяа ажилгүйдэл, цаг агаарын таагүй нөхцөл байдал зэргээрээ эдгээр хүмүүсийн Британид ирэхийг зогсоох юм гэнэ.





Британийн засгийн газар одоогоор ямар сурталчилгааг хэрхэн явуулахаа шийдээгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч саяхан болсон 10 мянга гаруй хүмүүсийн амь насыг аван одсон аймшигт үерийн талаар дурдах нь тодорхой. “Migration Watch”-ийн судалгаагаар ойрын 5 жилийн туршид Британид 250 мянга орчим Румын болон Болгар улсын иргэд цагаачлахаар төлөвлөж байгаа гэнэ. Европын орнууд 7 жилийн турш улс орондоо иргэдийг цагаачлуулахгүй байх зөвшөөрлийг авч болдог бөгөөд Английн хувьд энэхүү эрх нь ирэх онд дуусах юм байна. Тиймээс ирэх жил Румын болон Болгарын иргэдийн хувьд Англи орны үүд хаалга нээлттэй болж байна. Ийм учраас л Англичууд сандраад байгаа нь энэ юм.



0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()