3 үхрээр эхнэр авдаг омог

2013-02-01, 01:39
32,141
Намибигийн эмэгтэйчүүд Африк тивийн хамгийн сайхан бүсгүйн тоонд ордог. Энэхүү оронд этнос, химбу, гереро гэх мэт овог амьдардаг байна. Тэгвэл химбу овгийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё. Химбу овгийн хувьд нийгэмшил огт нөлөөлөөгүй бөгөөд эрт үед хэрхэн амьдарч байсан яг тэр хэвээрээ л үлдсэн байна. Тэд ёс заншил, шашин шүтлэгээ одоог хүртэл хадгалан үлдэж чадсан аж. Химбучуудын соёл огт өөрчлөгдөөгүй бөгөөд 500 жилийн өмнө эхнэрийнхээ оронд 3 үхэр өгдөг байсан бол одоо ч энэ заншил хэвээр байгаа гэнэ.
3 үхрээр эхнэр авдаг омог

Химбучуудын амьдардаг байр нь нарийн савхаар хийсэн, дал модны навчаар холбож, шавраар шавардсан конус хэлбэртэй байдаг аж.



Химбучууд нэг байрнаас нөгөө байр руу чөлөөтэй нүүж болдог ажээ. Учир нь тэд өөрсдийн маландаа тэжээл хайж ийнхүү явдаг байна.



Эмэгтэйчүүд нь зос, тос, нүүрсийг биендээ түрхэж нарнаас хамгаалдаг байна. Ихэнхидээ энэхүү найрлагандаа омузумбу бутны давирхайг нэмж хийдэг бөгөөд энэ нь биеийг бага зэргийн улаан өнгөтэй болгодог аж. Учир нь цусыг бэлгэддэг бөгөөд юуны түрүүнд амьдралын бэлгэдэл болдог ажээ.



Мөн тэд үсээ сүлжээд буддаг байна. Эмэгтэйн үсний сүлжилтээр түүний гэр бүлийн байдлыг тодорхойлж болдог гэнэ.









4
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()