ШИНЭ МОНГОЛ БРЭНД

Энэ удаад та бүхэндээ эх оронд маань шинээр гарч ирж байгаа нэгэн сонирхолтой брэндийг танилцуулахаар онцлон хүргэж байна. Go Mongolia Go (Урагшаа Монгол Урагшаа) уриатай энэхүү брэндийн үйлдвэр бидний олон жил өмсөж дассан ч өөрсдөө хийж хараахан чаддаггүй байсан жийнсэн хувцасны технологийг эх орондоо амжилттай нутагшуулжээ. Монгол залуус маань сүүлийн 3 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд дэлхийн ямар ч брэндийн жийнсэн өмдтэй аль ч талаараа нүүр бардам өрсөлдөж чадах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгааг Caak.mn маш их олзуурхан нийтэллээ.
ШИНЭ МОНГОЛ БРЭНД
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ийм сайхан боломж бүрдсэн болохоор хятадын хямдхан жийнс, таарамж муутай өндөр үнэтэй хулхи ориг нь мэдэгдэхгүй бидэнд зориулаагүй брэнд гэгдэх жийнснүүдийг хасуулж тайруулж байсанаас өрсөлдөх өндөр чанар, төгс гүйцэтгэлийг бүрэн дүүрэн мэдэрүүлэх Urban Jeans-ийг сонгохыг танд зөвлье. Urban jeans брэнд нь бидэнд улам ойртон ажиллахыг эрхэм зорилгоо болгон HAND MADE SERIES үйлдвэрийн шугамаа шинээр нээжээ. Ингэснээр зөвхөн танд зориулсан, үйлдвэрлэлийн алхам бүрт монгол хүний ур ухаан, хөдөлмөр шингэсэн, ертөнц дахь цор ганц өмдийг өөртөө хийлгэх боломж олгож байгаа гэнэ. Ингээд энэхүү үйлдвэрийн HAND MADE SERIES шугамын эмэгтэй 26 размерийн энгийн стандарт өмд хэрхэн бүтэж байгаа болон бүтээгдэхүүний заримтай танилцья. Мэдээж илүү ихийг мэдэхийг хүсвэл 95001122 утсаар холбоо барих буюу www.urbanjeans.mn -сайтлуу хандана уу.   

Захиалагчын биенээс авсан хэмжээний дагуу дизайн, загвар зохион бүтээлтийг хийж, цаасан үлгэр бэлдэх



Материал сонголт



Сонгосон материал дээр цаасан үлгэр тавьж эсгүүр хийх. Өмдний гол түүхий эд болох деним нь(итали гаралтай үг жийнсний материалыг ингэж нэрэлдэг) БНСУ-ын үйлдвэрлэсэн сайн чанарын цэвэр даавуу. Жийнсэний даавуу анх бүгд л ялгагдахааргүй шахам хар хөх өнгөтэй байх ба угааж цайруулсаны дараа маш олон янзын өнгө эффикттэй болдог. Деним хэмээх материалын дэлхий нийтэд өргөн тархсан, хэрэглээ өндөр байдаг нь энэ гайхамшигтай шинж чанартай холбоотой биз. 



Эсгүүрээс оёдолруу



Захиалгчын сэтгэл ханамжыг өндөр байлгахын тулд дамжлага бүр дээр нягт нямбай ажиллах ёстой.



Брэнд жийнсийг заавал зориулалтын утас, 16 төрлийн тусгай машинуудаар оёх шаардлагатай гэнэ. Бидний мэдэх ердийн оёдолын машинаар оёсон жийнс бүх талаараа угаалга, цайруулалтын шаардлага хангадаггүй юм байна.



Оёдолчны ур чадвар маш чухал



Urban jeans брэндийн лого оёгдож байна.



Арын халаасыг дарж оёх



Оёгдож бэлэн болсон өмдөө индүүдээд цайруулах цехрүү шилжүүлнэ.



Жийнсэн өмдийг хуучирсан нугларсан эффикт оруулахад загвараасаа хамааран олон төрлийн гар зүлгэлт хийгдэнэ.



Ууссан жигд цайралт өгөхийн тулд бодисоор шүршиж байгаа нь



Бэхжүүлэх-Угаалт-Сэгсэргээ-Хатаалга. Жийнсэн бүтээгдэхүүнийг угааж цайруулах технологи маш нарийн бөгөөд уйтгартай дараалсан олон үйлдэлтэй байдаг. Угааж цайруулах явцдаа температур, химийн орчин, хугацаа зэрэг үндсэн 3 үзүүлэлтийг нарийн баримтладаг. Хэрэв ажилтан нэг зүйлийг буруу хийвэл бүтээгдэхүүний эцсийн үр дүнд шууд нөлөөлнө. Жийнсийг түүхийгээр нь буюу угааж цайруулахгүй өмсөх сонирхолтой хэрэглэгчид цөөнгүй байдаг бөгөөд угааж цайруулах технологийг үндсэн зорилго нь 3-5 жил өмссөн мэт харагдуулахын тулд механик болон химийн бодисны нөлөөгөөр хэдхэн цагийн дотор хуучирсан мэт болгох юм. Дунджаар 14-19 төрлийн химийн бодисны нөлөөгөөр 7-21 үйлдэлтэйгээр угааж цайруулна. Хэрэглэгчийн хүсэлтээр цайруулах тохиолдолд үүнээс ч их ажиллагаа орно. Монгол бүсгүйчүүдийн хувьд ихэвчлэн туранхай, өгзөгийг том харагдуулах зэрэг цайралтуудыг сонгодог.



Ингээд утас түүх, цэвэрлэх, индүүдэх, товч, кноп хадах дамжлагуудын дараа өмд маань бэлэн боллоо. Эцсийн чанар шалгасны дараа шошго хадаж, размерийн наалт наана.



Urban jeans брэндийн илэрхийлэлүүд. Жийнсэн хувцас анхлан ажлын хувцасны зориулалтаар үүссэн гэх түүх байдаг. Үнэхээр ажлын хувцасны нөхцөлд өмсөхөд ямар ч материалыг дагуулахгүй эдэлгээ даах, маш сайн амьсгалах чадвартай байдаг. Учир нь жийнсийг цэвэр хөвөн даавуугаар хийдэгт оршино. Мөн өмсөж хэрэглэх тусам таны биед сууж, цайралтууд нь яг таны биеийн онцлогоор цайран эзнийхээ хайрыг татдаг. Иймдээ ч хүмүүсийн дунд миний хайртай жийнсэн өмд гэдэг үг гарсан байх.



Нэг деним даавууг боловсруулж үүнээс ч олон төрлийн өнгө, цайралттай жийнс хийж болно гэнэ шүү.







































































Ингээд энэ удаагийн Urban jeans брэндийн үйлдвэрийн HAND MADE SERIES шугамын жийнсэн бүтээгдэхүүнтэй танилцах аялал өндөрлөлөө. Дараагийн удаа монголчуудын хэлж заншсанаар даавуун материалтай төрөл бүрийн өнгийн өмд, мөн хилэн өмд үйлдвэрлэх процесстой та бүхнийгээ танилцуулахаар эргэн сурвалжлах болно.  GO Mongolia GO…

Мэдээж илүү ихийг мэдэхийг хүсвэл 95001122 утсаар холбоо барих буюу www.urbanjeans.mn -сайт руу хандана уу.   

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()