Хамгийн чанга залуу шалгаруулах тэмцээн

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамгийн тэвчээртэй залуу шалгаруулах” (Tough Guy 2013) тэмцээн английн Телфорд хотод болж өнгөрсөн байна. Энэхүү тэмцээнд оролцохын тулд залуучууд спортын талдаа ч идэвхитэй шилдэг байх ёстой бөгөөд мөн тэвчээртэй, хүндрэлийг даван туулах чадвартай байх ёстой аж. “Хамгийн тэвчээртэй залуу шалгаруулах” тэмцээнийг дэлхийн хамгийн хэрцгий тэмцээн хэмээн үздэг байна.
Хамгийн чанга залуу шалгаруулах тэмцээн
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Тэвчээртэй залуучуудын туулах ёстой зам нь 12 км юм байна. Халтиргаатай мөс, өвлийн хүйтэн улирал, галтай тэмцэхээс гадна оролцогчид 70 метр орчим урттай зүүтэй төмрөн дээгүүр гарах, шавартай нүх болон газар доорх хонгилоор явах ёстой аж.

“Tough Guy Challenge”-ийн зохион байгуулагчид жил бүр шинэ бартааг нэмж, байрлуулдаг байна. Тэмцээнд оролцогчид уралдахынхаа өмнө ямар нэг санаандгүй байдлаар осолдсон, гэмтсэн тохиолдолд гомдолгүй гэсэн гарын үсэг зурдаг аж. Энэхүү тэмцээн 26 жилийн турш явагдаж байгаа бөгөөд 26 тэвчээртэй залуу аль хэдийн шалгарчихсан нь мэдээж. Энэ оны “Tough Guy Challenge” тэмцээнд 5000 гаруй зоригт, тэвчээртэй залуучууд оролцсон байна.

Энэ тэмцээний нэр хүнд их өндөр бөгөөд Англи залуусын нэр төрийн баталгаа юм.




































































2012 оны тэмцээний үйл явцыг доорх линкээр орж үзээрэй.
~ Tough Guy 2012 уралдаан ~

Видео.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()