Хятадын соёл

Артем Ачкас хэмээх сэтгүүлч нь Хятадын соёл буюу “Цзинтай Лань” хэмээх соёлын талаар сурвалжилж, бичсэн байна. Энэхүү бүтээл нь тансаг, баян амьдрал болон нийгэмд эзлэх байр суурийг нь илэрхийлдэг аж. Мөн “Цзинтай Лань” нь Хятад гүрний ордон болон сүмийн ахуйн хэрэглэл болдог байжээ. Ингээд энэхүү чамин бүтээл хэрхэн бий болдог талаар Хятадын нэгэн фабрикт очиж хийсэн мэдээлэлтэй танилцацгаая.
Хятадын соёл
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Энэхүү соёл хамгийн анх эртний Египетэд үүссэн бөгөөд цаашдаа Византи болон Дорнодын орнуудад тархсан байна. Юань гүрний үед энэхүү соёл Туркээс Хятад улсад тархсан бөгөөд Мин (1368-1644) болон Цин (1644-1911) улсын ноёрхлыг хүртэл үргэлжилсэн аж.



2. “Цзинтай Лань” гэдэг нь “Цзинтайн номин” хэмээн орчуулагддаг байна. Ийм нэрийг өгсөн учир Цзинтай (1450-1456) ноёрхлын үед илүү хүчтэй хөгжсөн байна. Гол өнгө нь цэнхэр өнгө байсан юм.



3. Олон зууны турш Хятадын үйлдвэрлэлийн техник нь илүү давамгайлах болсон байна. Өндөр үнээс нь болоод энэхүү гайхалтай бүтээлийг зөвхөн Хятадын баячууд, удирдагчид л авч хэрэглэдэг байжээ. 20-р зууны үед үйлдвэрлэл ихсэж, үүнийг урлах мастеруудын тоо ч нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар энэхүү бүтээлүүд үнэтэй хэдий ч Эзэнт гүрний үед байснаас илүү худалдан авах хэрэглэх боломжтой болсон аж.



4. Ихэнхи зүйлийг гараар урладаг учир нэлээд өндөр үнэтэй байдаг байна. Юуны түрүүнд маш нимгэн зэсийг бэлдэх хэрэгтэй байдаг. Илүү тансаг хэрэглээнд алт, мөнгө ашигладаг.



5. Үүний дараа тухайн хийх гэж буй зүйлээ хэлбэрт оруулах бөгөөд илүүдэл зүйлийг нь цэвэрлэнэ.



6. Бүх зүйлийг цэвэрлэж, жигд болгосны дараа зураг зурах үйл ажиллагаа эхлэнэ.



7. Ингээд хамгийн хэцүү зүйл болох зургийг 1-3мм-ийн зузаантай зэс утсаар товойлгон чимэглэх хэрэгтэй.



8. Зэс утас бүр тусгай цавуугаар бэхлэгдэнэ.



9. Ваар бүр дээр ийм зэс утас маш олон бий.



10. Зурагны хүнд хэцүү байдлаас нь шалтгаалж үйлдвэрлэх хугацаа нь өөр өөр байдаг.



11. Зургийн ерөнхий хэлбэр гарсны дараа шавар цацна.



12. Үүний дараа бүтээгдэхүүнийг халуун зууханд хийх бөгөөд халууны нөлөөллөөр шавар, цавуу хайлж зэсийг илүү тогтоцтой болгож өгдөг байна. Ингээд будах ажиллагаа эхэлнэ.



13. Зэсээр товойлгосон зурагны завсраар нь тухайн өнгө дагуу бодисыг хийдэг байна.



14. Олон өнгийг гаргаж авахын тулд эдгээр завсрыг 3-4 удаа будах хэрэг гардаг аж. Зураг болон өнгөний хамаарлаас будах үйл явц 6-8 цаг үргэлжилнэ.



15. Будах үйл явц дууссаны дараа 10 минутын турш 600-700 градустай халуун зууханд дахин хийдэг байна.



16. Бараг л бэлэн болсон бүтээгдэхүүн.



17. Халуун зууханд хийснийй дараа бүтээгдэхүүнийг өнгөлгөөнд явуулдаг байна.



18. Өнгөлгөөний эхний үе шатыг каборундын тусламжтай хийдэг бол 2-р шатыг нь тостой хольсон нүүрсээр хийдэг байна. Зарим нэгийг нь алт болон мөнгөөр бүрдэг аж.



19. Дээр хоёр өнгөлгөөний дараа эцсийн өнгөлгөөнд орсны дараа шууд дэлгүүрт хуваарилдаг байна.



20. Бэлэн болсон бүтээгдэхүүн.



21. “Цзинтай Лань”-ийн зурагт ихэвчлэн байгаль, шувуу, ан амьтад давамгайлдаг байна.



22. Мин гүрний үеийн их мэдэгч Цзао Шао хэлэхдээ: “Зөвхөн эмэгтэйчүүд л энэхүү зүйлийг ахуйд хэрэглэж чадна. Харин эрчүүд зөвхөн энэхүү бүтээлийн гайхамшгийг л бишрэх болно”- гэж байжээ.



23. Үнэт чулуун орд



24. Үнэт чулуун орд.



25. Ихэнхи зүйлийг нь гар аргаар хийдэг учир үнийн хувьд нэлээд өндөр байдаг байна. Хамгийн жижиг ваар 780 юаний үнэтэй байдаг бол арай том нь 898 юаний үнэтэй байдаг.



26. Хятадын “Цзинтай Лань”-ийг жуулчид маш ихээр худалдан авдаг бөгөөд худалдааны зах зээлд нэлээд амжилттай байгаа гэнэ.



27. Бэлэн болсон бүтээгдэхүүний склад.



28. Мэдээж ийм үнэтэй ваарыг хүн бүр авахгүй ч зургийг нь бүгд дардаг байна. Гэсэн хэдий ч дэлгүүрээс хэн ч хоосон гардаггүй аж.



29. Тийм ч үнэтэй биш эдлэлийн нэг.



30. Энэтхэгийн аялагч бэлэг сонгож байгаа бололтой.



31. Энэ дэлгүүрт наймаалцаж болохгүй ч хангалттай хэмжээний мөнгө үрж болно шүү.



32. Энэхүү аварга 2 метрийн өндөртэй ваар нь 2,360,000 юанийн үнэтэй юм байна. Үнэхээр чамин, тансаг юм.



3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()