Нислэгийн талаарх мэдүүштэй зүйлс

Нислэг болон агаарын нисэх хүчний талаар сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе. Мэдээж ихэнхи хүмүүс онгоцоор нисэж үзсэн л байх. Харин зарим нь тун удахгүй нисэх гэж байж ч болох юм. Энэхүү мэдээлэл нисэж байсан, нисэх гэж буй хүмүүсийн аль алинд хэрэг болох мэдээлэл юм.
Нислэгийн талаарх мэдүүштэй зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Онгоц тээвэрлэлтийн хамгийн аюулгүй хэрэгсэл.



Дэлхийн хамгийн анхны нисэх байгууллага нь 1919 оны 10 сарын 7-нд нээгдэж байсан Голландын KLM юм.



Онгоцны анхны эмэгтэй үйлчлэгч нь Америкийн иргэн Эллен Черч байжээ. Тэрээр эмч мөн онгоц жолоодох эрхтэй байсан бөгөөд 1930 онд “Boeing Air Transit” байгууллагад ажилд орох хүсэлтийг тавихад байгууллагынхан дуртай хүлээж авсан байна. Эллен онгоцны үйлчлэгч хийхээс гадна онгоцны түлшийг дүүргэж, ачаа зөөж, нисгэгчийн өрөөний цагийг тааруулах гэх мэт ажлуудыг давхар хийдэг байсан аж.



Харин үүнээс өмнө зөвхөн Германы нислэгт л эрэгтэй онгоцны үйлчлэгч нар ажилладаг байсан байна.



Бас нэгэн сонирхолтой зүйл нь Копенгаген болон Саранскийн нисэх буудлын 3 үсэг нь адилхан гэнэ. Гэхдээ Копенгагены хувьд кириллээр, харин Саранскийн хувьд латинаар СРН хэмээн бичигддэг аж.



Ихэнхи нислэгийн байгууллагуудад 13-р суудал байдаггүй байна.



Хагас зууны өмнө онгоцны тасалбарын үнэ одоогийнхоос илүү үнэтэй байсан байна.



“British Airways” компанийн хувьцааны нэлээд хэсэг нь Английн сүмд хамааралтай гэнэ.



Эрдэмтдийн хэлснээр онгоцны хөдөлгүүрийн дуу нь хоолны амтанд нөлөөлдөг гэнэ.



Өмнөд Солонгосын Инчон нисэх буудал дээр та 4, 13, 44-р гарцыг олж харахгүй. 13-тай бүх юм тодорхой бол 4 нь “үхэл” гэдэг үгтэй дуудлага ойролцоо байдаг байна.



“Scandinavian Airlines” компанид хийсэн судалгаагаар харахад энэхүү байгууллагаар ихэвчлэн ижил хүйстэнгүүд үйлчлүүлдэг болохыг тогтоожээ.



Анхны худалдааны нислэг 99 жилийн өмнө эхэлсэн байна. Энэ үед хүн бүр тасалбар худалдан авч нисэх боломжгүй байсан учир бүх зүйлийг дотроо шийддэг байсан байна.



10 нислэгийн нэг нь л аюултай байх магадлалтай байдаг гэнэ.



33 дахь үйлчлүүлэгч бүхэн нислэгээс айх өвчтэй байдаг аж.



Нисэж байх үеийн хамгийн хэцүү зүйл нь хойд талын суудал дээр сууж буй үйлчлүүлэгч таны суудлыг цохих явдал юм.



Олон Улсын нислэгийн нисгэгчид диспетчерүүдтэйгээ зөвхөн англиар л харьцдаг.



Нисэх буудлуудын ихэнхи нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр байрладаг.



7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()