Хөхний даруулганы хувьсал

2013-02-15, 19:04
20,504
Хүмүүсийн ихэнхи нь хөхний даруулгыг ХХ зууны бүтээл гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ тийм биш юм байна. Усны хувцасны нэгээхэн хэсэг болох бандо бүр МЭӨ-VII зууны үед үүсчээ. Үүнийг эртний Грек болон Ромд зүүдэг байсан байна. Харин хөхний даруулга анхандаа зүгээр л нэг урт даавуу байсан бөгөөд энэ нь өсвөр насны охидын хөхийг хамгаалж, бүсгүйчүүдэд хөдлөхөд эвтэйхэн байх зорилготой ашиглагдаж байжээ. Ингээд хөхний даруулгын хувьслын талаар сонирхоцгооё.
Хөхний даруулганы хувьсал
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

XVI зууны үед баян, чинээлэг айлын эмэгтэйчүүд даруулга зүүдэг байжээ. Даруулга нэлээд хатуу материалтай учраас биеийн галбирыг цэгцлэхээс гадна хөхний хэмжээг жижиг болгодог байсан байна. Харин хэсэг хугацааны дараа том хөх хит болох үед даруулганы дээд хэсгийн загвар өөрчлөгдсөн аж.





XVII зууны төгсгөл гэхэд даруулга нь топ болон өөрчлөгдсөн байна.



1859 оны үед анхны хөхний даруулгыг Генри Лешер патентжуулсан байна. Тэрээр хөхний даруулгыг бүтээхийнхээ өмнөхөн гэрэлсэн бөгөөд бал сарын үеэрээ эхнэрт нь нэг л зүйл дутагдаад байгаа болохыг олж харжээ. Олон тооны дэгээ нь тайлахад, зүүхэд ихээхэн хэцүү байсан байна.



1889 онд Эрмини Кадолль хоёр аягатай салангид даруулгыг үзэсгэлэн дээр танилцуулжээ. Харин 1893 онд үүнийг Мари Тусек патентжуулсан байна.



1915 оны 5 сард патентжуулсан М.Периллатын хөхний даруулга орчин үеийн хөхний даруулгатай нэлээд төстэй болжээ.



1880 оны үеийн хөхний даруулга Шинжлэх ухааны музейд байдаг байна.



1890 оны хөхний даруулга нь хөхний хэмжээг томруулах зорилготой болжээ.





1903 оны үед Францын эмч Гош Саро даруулгыг хоёр хуваасан байна. Гэсэн хэдий ч бодит өөрчлөлтийг 19 настай Мэри Флэппс Жекоб хийсэн аж. Нэгэн үдэшлэгийн үеэр бяцхан Мэри түүний даашинзанд ард тал нь битүү даруулга  тохирохгүй болохыг мэджээ. Тиймээс тэрээр үйлчлэгчийнхээ хамтаар хоёр алчуур болон лентээр хөхний даруулгыг урласан байна. Харин 1914 онд тэрээр өөрийн бүтээлээ патентжуулсан аж. Харин хэсэг хугацааны дараа энэхүү патентыг алдарт даруулга бүтээгчид зарсан байна.



1917 оны үед АНУ-ын цэргийн үйлдвэрийнхэн бүсгүйчүүдийг их хэмжээний даавуу, төмөр ашиглагдах даруулганаас татгалзахыг хүссэн байна. Үүний үр дүнд 28000 тонн металл хэмнэгдсэн хэмээх яриа гарсан аж.



Ихэнхи эмэгтэйчүүд өөрсдийн бүтээсэн даруулгыг зүүж байсан учир төдийлөн их хэмжээгээр үйлдвэрлэхгүй байсан байна.





Нэхмэл хөхний даруулга ч байжээ.



Дэлхийн 1-р дайны дараа хавтгай цээжтэй бүсгүйчүүдийг сайхан хэмээн тооцох болжээ.





Хөхний даруулганы ээлжит хувсьлыг 20-иод оны цагаач Ида Розенталь нөхрийнхөө хамтаар бүтээжээ. Бүтээлийн ялгарах онцлог нь нарийхан мөртэй хоёр салангид аягыг ашигласан явдал юм.



XX зууны 30-аад он гэхэд энэхүү хөхний даруулгыг өргөн хүрээнд хэрэглэх болсон учир бүсгүйчүүд даруулгагүй явахаа больсон байна.

Ингээд 1935 оноос эхлэн Maidenform компанийхан 4 төрлийн хэмжээтэй дотуур хувцсыг үйлдвэрлэх болжээ. 1938 оны үеэс дотуур хувцсыг чанартай сайн даавуугаар хийх болсон байна. 1942 оноос Maidenform компани нь хөхүүл эхчүүдэд зориулан болон салдаг мөртэй хөхний даруулгыг бүтээх болсон байна.



Мөн 1942 онд гарсан нэг өөрчлөлт нь гогцоо, дэгээний тусламжтайгаар даруулганы хэмжээг тохируулах явдал байсан юм.



40-өөд оны сүүл 50-иад оны эхэн үеэс том хөх дахин хит болж эхэлсэн бөгөөд дотуур хувцасны салбарт Вullet-bra хүчээ авч эхэлсэн байна. Ийм нэртэй болсон учир нь хөхний даруулга нь конус хэлбэртэй болжээ.





Хөх өндөрсгөгчтэй даруулга.



Зарим загварт үзүүр нь шовх байсан байна.



Шовх үзүүртэй даруулгыг бүсгүйчүүдийн хувийн онцлогт нь тохируулан сонгох болжээ.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()