Самарны ач тус

2013-02-16, 02:23
34,956
Самранд тайвшруулах үйлчилгээтэй бодис байдаг гэдгийг та мэдэх үү? Магадгүй тийм учраас хүнд өдрийн дараа самар идээд зурагт үзээд суух нь үнэхээр сайхан амралт болдог юм болов уу. Тэгвэл самарны ачаар хэрхэн биеэ эрүүлжүүлэх, хэрхэн эрүүл урт удаан амьдарч болох талаар 10 баримтыг хүргэе.
Самарны ач тус
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1. Фундук буюу ойн самар
Фундук нь бүр эртний үеэс эхлэн алдартай байжээ. Энэхүү самраар бидний өвөг дээдэс муу ёрын хүчийг болон муу болгоныг арилгах сахиус хийдэг байсан байна. Мөн фундук нь витамин А, Е-ээр баялаг бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Түүхий байхад нь идвэл илүү тохиромжтой.



2. Кешью
Энэтхэгийн хоолны жоронд кешью самрыг маш ихээр хэрэглэдэг. Энэхүү самрыг шөлтэй хоол, хуурга, зууш, амттан гээд бүхий л хоолны төрөлд ашиглаж болно. Биеийн дархлааг болон зүрхний үйл ажиллагааг сайжруулж, шүдний өвчнийг намдааж чаддаг байна. 20 ширхэг самрыг өдөрт идэхэд та бүтэн өдрийн төмрийн хэрэгцээгээ хангаж чадна. Харин идэхийн өмнө бага зэрэг хуурч идвэл зүгээр байдаг. Учир нь түүхий үедээ амт муутай байдаг.



3. Фисташк
Фисташкийг “инээмсэглэж буй самар” хэмээн нэрлэх тохиолдол байдаг. Хэдийгээр энэхүү самар илчлэг багатай, амин дэм ихтэй ч төдийлөн их хэрэглээд хэрэггүй. Насанд хүрсэн хүн өдөрт 15 ширхэг фисташк идэх ёстой гэнэ. Хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын өвчин, цус багадалт, жирэмсний хордлого тайлахад тусална.



4. Миндаль
Зүрх судасны өвчтэй хүмүүс долоо хоногт 60 грамм миндаль идвэл зүгээр байдаг. Миндаль нь фосфор, кали болон төмрөөр баялаг юм байна. Испанид дээд зэрэглэлийн самарт тооцогддог. Харин миндаль худалдаж авахдаа түүний хэмжээ болон гадаргууг сайн харж гэмтээгүй гадаргуутайг авах хэрэгтэй.



5. Хушга
Кавказд хушганы модыг ариун мод хэмээн үздэг байна. Тиймээс Кавказд 4 зууны настай хушга модыг харж болох гэнэ. Хушганд маш олон амин хүчлүүд болон амин дэмүүд байдаг. Зүрх, цус багадалт, ходоодны өвчинд тусална. Эрчүүд байнга хэрэглэснээр бэлгийн сулралаас хамгаалах юм байна.



6. Боргоцой
Боргоцойн самрын ашиг тусын талаар дундад зууны эмч, эрдэмтэн Авиценна бичиж байжээ. Харин түүний бичсэн зүйлсийг орчин үеийн шинжлэх ухаан батлаж чадсан юм. Самранд олон тооны амин дэм, макро болон микро элемэнтүүд байдаг байна. Ялангуяа бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүст маш их хэрэгтэй. Харин жингийн илүүдэлтэй хүмүүс боргоцойн самраас татгалзах нь зөв.



7. Бразилийн самар
Бусад самруудтай харьцуулахад Бразилийн самар хамгийн амттайд нь ордог. Энэхүү самрыг дессерт болон салат хийхэд ашигладаг. Ердөө л хоёр ширхэг бразил самар идэхэд бүтэн өдрийн селений хэрэгцээг хангадаг гэнэ. Селен дутагдсанаар эрт хөгшрөлт явагддаг байна. Үүнээс гадна таныг эрүүл сайхан арьстай болгох бөгөөд хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх аж.



8. Кокос
Дэлхийн хамгийн том самар нь Кокос юм. Нэг ширхэг самар нь 4 кг орчим жинтэй байж болох юм байна. Сайхан амт үнэрээс гадна энэхүү самранд их хэмжээний витамин В болон макро, микро элемэнтүүд байдаг аж. Дархлаа, хараа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Кокосын шүүс нь залуужуулах үйлчилгээтэй юм.



9. Газрын самар
Дэлхий дээр 70 орчим төрлийн газрын самар байдаг байна. Газрын самар нь исэлдлийн эсрэг үйлчилгээ сайтай гэнэ. Хараа, сонсгол болон ой тогтоолтыг сайжруулдаг. Хоол хүнсэнд хэрэглэхээс гадна хуванцар, синтетик утас болон цавуу хийхэд ашигладаг байна.



10. Каштан буюу бүйлсний самар
Франц болон Италичуудын хамгийн дуртай амттаны нэг нь каштан юм. Францад “Каштаны өдөр” хэмээх баяр болдог байна. Энэ өдөр гудамжаар хаа сайгүй бүйлсний самрыг шарж гайхалтай сайхан үнэр хотоор нэг үнэртдэг аж. Мөн бүх кафед каштантай хоолыг захиалж болох юм байна. Их хэмжээний С болон В амин дэмийг агуулдаг гэнэ. Зөв хоолны зөвлөхүүд цагаан хоолтонгуудад заавал бүйлсийн самар идэж бай хэмээн зөвлөдөг аж.



32
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()