Хамгийн их хөхний сүүтэй ээж

Америкийн иргэн Алисия Ричман (Alicia Richman) хамгийн их хөхний сүүтэй эмэгтэй болжээ. 28 насандаа тэрээр 400 литр орчим сүүг сайн дурын тусламжийн үйл ажиллагаанд хандивлаад байгаа гэнэ. Түүний найз, нөхөд танил хүмүүс нь Ричманыг “Сүүний үйлдвэр” хэмээн нэрлэдэг аж. Харин тэрээр саяхан хамгийн их хөхний сүүтэй эмэгтэйгээр Гиннессийн номд багтсан байна. Ингээд энэхүү тусч эмэгтэйн талаар сонирхоцгооё.
Хамгийн их хөхний сүүтэй ээж
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Бүх зүйл Алисия хүүтэй болсны дараа буюу ноднин жилээс эхэлсэн байна. Тэрээр эхлээд хүүгээ хооллож дараа нь хөхнийхөө сүүг сааж эхэлсэн аж. Ингээд Алисия түүний хөхөнд амархан сүү ордог болохыг ажиглажээ.

 

Алисия үргэлж л сүүгээ сааж, хүүдээ зориулан нөөшилж байсан байна. Харин нэг өдөр тэр хөргөгчөө нээтэл гэрийнх нь гурван хөргөгчний хөлдөөгч нь хөхний сүүгээр дүүрсэн болохыг харжээ. Нөхөр нь түүнийг сүүний үнээ хэмээн нэрлэн тоглох болсон байна. Алисия боломжтой бүх газар л (ажил, гэр, амралт, гадаа г.м) сүүгээ саадаг байжээ.



Хүүгээ хангалттай хооллож чадах юм байна гэдгээ мэдсэн тэрээр шинэхэн төрсөн сүүний дутагдалд орсон нялх хүүхдүүдэд туслахаар шийджээ. Ричман Техасын “Mothers’ Milk Bank” хэмээх сайн дурын тусламжийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн байна. Энэхүү байгууллага нь дутуу төрсөн, өвчтэй, өнчин хүүхдүүдийг сүүн тэжээлээр хангаж өгдөг байна.



10 сарын дотор Ричманы саасан сүү 395 литр хүрсэн байна. Ингээд өөрийн сайхан сэтгэл, тусч зан, хөдөлмөрийнхөө үр дүнд тэрээр Гиннессийн амжилтын номд багтжээ.





12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()