Хамгийн үнэтэй охид

Эрт дээр үед ариун, онгон байдлыг ихэд шүтэж эмэгтэй хүний хамгийн нандин үнэ цэнэтэй зүйл хэмээн үздэг байсан билээ. Гэтэл одоо үед энэ зүйл бага багаар үнэ цэнээ алдсаар л байна. Бүр зарим охид өөрийн энэхүү байдлаараа мөнгө олох болжээ. Ингээд хамгийн үнэтэй онгон охидтой танилцацгаая.
Хамгийн үнэтэй охид
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

24 настай Кэти Кобблерсон (Cathy Cobblerson) Техасын 2004 онд онгон охидын үнийн рекордыг эвдсэн байна. Тэрээр eBay дуудлага худалдаанд өөрийн биеийг 100 доллараас эхлэн оролцуулжээ. Харин хэсэг хугацааны дараа энэхүү сайтнаас түүний зарыг яаралтай устгасан байна.



Мөн л 2004 онд Рози Рейд (Rosie Reid) хэмээх 18 настай охин өөрийн биеийг 44 настай эхнэрээсээ салсан харилцаа холбооны инженерт 13 мянган доллараар үнэлсэн байна. Охины хувьд эр хүнтэй өнгөрүүлсэн анхны шөнө байлаа. Харин энэхүү охин лесби байсан бөгөөд түүний хос нь охиныг гадаа нь хүлээж байсан аж.



Перугийн модель 18 настай Грасиела Ятако (Graciela Yataco) 2005 онд санхүүгийн хүнрэлд ороод байжээ. Тэрээр ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлж, дүүгээ хооллох ёстой болсон аж. Тиймээс тэрээр биеэ ашиглан мөнгө олохоор шийдсэн боловч 1.5 сая доллар төлъе хэмээхэд гэнэт эргэлзэн татгалзсан байна.



Натали Дилан (Natalie Dylan) хэмээх 22 настай бүсгүй 2008 онд “Moonlite Bunny Ranch” эмсийн хүрээлэнгийн тусламжтайгаар өөрийн биеийг дуудлага худалдаанд оролцуулсан бөгөөд 3.7 сая доллараар үнэлэгдсэн байна. Харин олсон орлогоо тэрээр магистрт сурахдаа зарцуулах төлөвлөгөөтэй байжээ. Тэрээр өөрийгөө дуудлага худалдаанд оруулж байна хэмээн “The Howard Stern Show” дээр зарласан аж.



18 настай Румины иргэн Алина Перча (Alina Percea) 2009 онд өөрийн биеийг дуудлага худалдаанд оруулсан бөгөөд олсон мөнгөөрөө Их Сургуулийнхаа сургалтын төлбөрийг төлөх зорилготой байжээ. Энэхүү дуудлага худалдаанд 45 настай Италийн иргэн 14 мянган доллары санал тавьснаараа охиныг авсан байна. Тэрээр түүний Венесуэлд очих зардлыг даасан бөгөөд явахынхаа өмнө охин онгон гэдгээ батлаж хоёр томоохон шинжилгээ өгсөн аж.



20 настай Италийн модель Рафаела Фико (Raffaella Fico) 2009 онд жүжигчний ур чадвараа хөгжүүлэхийн тулд дахин Их Сургуульд сурах төлбөрөө олохын тулд дуудлага худалдаанд оржээ. Тэрээр өмнө нь хэзээ ч найз залуугүй байсан хэмээн амлаж 1.8 сая доллараар секс хийхэд бэлэн байна хэмээн зарласан бөгөөд хэрвээ таалагдахгүй бол зүгээр л хундага дарс уугаад хар дарсан зүүд мэт мартана гэж хэлсэн аж.



2010 онд Шинэ Зеландын ядуу оюутан Унигёрл (Unigirl) ник нэртэй охин сургалтынхаа төлбөрийг төлөхийн тулд өөрийн биеийг ашиглажээ. Түүний биеийг худалдаж авах хамгийн дээд хэмжээ нь 32 мянган доллар байсан байна. Тэрээр хэлэхдээ: “Миний бодож байснаас хамаагүй их үнд хүрлээ” -хэмээн хэлж байжээ.



Катарина Миглиорини (Catarina Migliorini) хэмээх Бразилийн оюутан охин өөрийн биеийг 2012 онд 780 мянган доллараар зарсан байна. 20 настай Катарина хэлэхдээ: “Би биеэ үнэлэгч биш. Харин дэлхийг өөрчлөхийг хүсэж буй нэгэн эмэгтэй. Олсон мөнгөөрөө амьдралын бололцоогүй, нэн ядуу гэр бүлд байшин барьж өгнө” -гэжээ.



14
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()