Сурталчилгаа (15)
Хаах

Бяцхан бизнесмэн

2013-02-26, 19:47
18,362
Их Британид хувиараа бизнес эрхлэгч Хенри Паттерсон (Henry Patterson) гуравдахь үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа гэнэ. Тэрээр хамгийн түрүүнд бордоо зарж, дараа нь интернэт дэлгүүр ажиллуулж байсан байна. Харин энэхүү авъяаслаг бизнесмэн залуу хэдтэй гэж та бодож байна? Бяцхан бизнесмэн гэсний учир нь тэрээр одоо 9 настай бөгөөд үйл ажиллагаагаа 7 настай байхдаа эхлэж байжээ. Ингээд Хенриг ямар амжилтанд хүрсэн талаар сонирхоцгооё.
Бяцхан бизнесмэн

Шуудайтай бордоо зарснаар тэрээр 1 фунт стерлингийн орлоготой болж байсан бөгөөд “eBay” дуудлага худалдаанд өөрийн интернэт дэлгүүрийг нээж идэвхитэй худалдаа хийж байсан аж. Хенри сайн дурын байгууллагуудаас бараа худалдан авч түүнийгээ eBay-аар зарж борлуулснаар 150 фунтын орлоготой болжээ.



1987 оны “Уолл Стрит” киноны баатар болох Гордон Геккыг санагдуулах тэрээр “Not Before Tea” хэмээх амттан худалдаалах интернэт дэлгүүрийг ажиллуулж байгаа гэнэ. Үйл ажиллагаагаа эхлээд эхний долоо хоногтоо л Хенри 100 гаруй захиалга хүлээн авсан бөгөөд аль хэдийн 10 фунт стерлингийн орлоготой болоод байгаа аж. Тэр бүх зүйлийг эхнээс нь эхэлсэн бөгөөд маркетинг тал дээрээ ч асуудалгүй байгаа бололтой. Дэлгүүрийнхээ лого-г тэрээр өөрөө зохиосон бөгөөд ашиг, орлогынхоо хяналтыг хүртэл өөрөө тавьж байгаа гэнэ.



Харин одоо Хенри бахархалтайгаар сургуулийнхаа хүүхдүүдэд өөрийн нэрийн хуудсыг тарааж өгч байгаа гэнэ. Тэрээр ирээдүйгээ нэлээд төлөвлөсөн бөгөөд өөрийнхөө дэлгүүрийг оруулсан кино зураг авалтанд орох төлөвлөгөөтэй аж. Бүтээгдэхүүнээ зарахын тулд Пип болон Щерб хэмээх хоёр баатрыг тэрээр зохиожээ.



Хенригийн ээж нь түүнтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Хенригийн эцэг болох 52 настай Юлиан маркетингийн ажилтан бөгөөд түүний мэргэжил Хенрид нөлөөлсөн бололтой. Хенри хэлэхдээ: “Худалдаа хийх анхны санаа намайг 5 настай байхад төрж байсан. Тэр үед би аргал, хоргол зардаг байсан юм. Хэдийгээр үнэр нь бага зэрэг таагүй боловч би зарж чаддаг байлаа” – гэжээ.



“Намайг хувиараа амттан худалдаалах дэлгүүр нээсэн гэхэд миний найзууд огт итгэхгүй байсан” -хэмээн тэрээр хэлжээ. Мөн тэрээр: “Хүмүүсийн ямар амттанд дуртай болохыг хүүхэд сайн мэднэ шүү дээ” -гэж нэмж хэлсэн байна.



Хенри маркетингийн тал дээр байнга л туршилт хийж үздэг. Жишээлбэл: Бүх амттангууд шилэн саванд зарагддаг. Амттанд дагалдуулж үзэг болон наадаг зургийг өгдөг байна. Энэхүү наалт нь орой шүдээ угаах дүргүй хүүхдүүдэд зориулагдсан аж. Хенри: “Би чихэр идсэний дараа шүдээ угаах дургүй боловч шүдний эмчээс наадаг зураг авах маш дуртай. Тиймээс энэхүү санаа орж ирсэн юм” -гэжээ.

Мөн тэрээр амттангуудын төрөл зүйл дээр ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд янз бүрийн хачирхалтай хэлбэр дүрстэй чихэр байх нь олон. Хенри орлогынхоо 5%-ийг авдаг байна. Тэрээр 16 нас хүртлээ энэ бизнесийг эрхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний дараа цуглуулсан мөнгөөрөө шинэ бизнес эхлүүлэх зорилготой байгаа гэнэ.



12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()