Зэрлэг амьтдын ер бусын чадварууд

2013-02-26, 20:21
34,081
Зэрлэг байгаль нь амьдархад тийм ч таатай газар биш билээ, тэр бүү хэл зэрлэг амьтад хүртэл амьд үлдэх, хооллох, амьдрах чадвартай үр төлөө үлдээхийн тулд багагүй чармайлт гаргахад хүрдэг байна. Зарим амьтад бие биенээ ямар нэгэн ид шидийн хүчний тусламжаар агнадаг мэт санагддаг. Үнэн хэрэгтээ энд ямар ч ид шид байхгүй. Шинжлэх ухаан амьтны ертөнцийн хамгийн гайхмаар үзэгдлүүдийг хэдийнээ тайлбарлаж чаддаг болсон билээ. Та бүхэнд бидний сайн мэдэх амьтдын хамгийн ер бусын чадваруудын тухай сонирхолтой мэдээллийг толилуулж байна.
Зэрлэг амьтдын ер бусын чадварууд

Аалзнууд биеийнхээ үсэн бүрхүүлийн тусламжтайгаар сонсож чаддаг
Аалзанд чих байдаггүй, гэхдээ түүний бие нь мэдрэмжтэй үсээр бүрхсэн байдаг. Үс бүр нь агаарын урсгалын хөдөлгөөний чиглэлийг тодорхойлдог байхаар зохицсон ажээ. Энэ нь аалзанд харалгүйгээр зүг чигээ олох боломж олгодог. Ингэхэд ихэнхи сүүн тэжээлтэн амьтад хүнийг оруулаад чихэн дотроо үстэй байдаг бөгөөд энэ үснүүд нь агаарын чичрэлтыг мэдэрдэг байна. Аалзны хувьд мөн адил энэ зарчим үйлчилдэг бөгөөд түүний бие асар том супер-чих л гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг аалз нь өөрийн чадвараа олзоо агнахад л ашигладаг билээ.

Гэхдээ аалзны үсний гайхалтай чадал үүгээр зогсохгүй, ихэнхи аалзны төрлүүд үсээр хучигдсан хөлөө олзоо барьж авахад ашигладаг бөгөөд заримынх нь хөл маш чанга барьдаг учраас олз мултарч гарч чаддаггүй байна. Хөл нь энэ үед ямар ч цавуулаг зүйл ялгаруулдаггүй, харин аалзны хөлөн дээрх нүдэнд үл үзэгдэх үс нь бага ч, үрэлтийн хүчээр ер бусын “эзлэн түрэмгийлэлээ” явуулахад их үүрэг гүйцэтгэдэг байна.



Үнэгнүүд дэлхийн соронзон орны тусламжтайгаар зүг чигээ олдог
Үнэгийг зартай зальжин амьтан гэж үздэг билээ. Тэднийг хурдан, өөдгүй, хуурмаг хэмээн нэрлэдэг ч яагаад ч юм мэргэн буудагч гэдгийг үргэлж мартдаг. Үнэг нь олзоо агнахдаа соронзон орон ашигладаг байна.

Ертөнцийн зүгээр үнэг хойд талд байгаа үед, олз руугаа зүүн хойд зүгээс 20 градус хазайн дайрахыг илүүд үздэг. Ихэнхи амьтад усанд хөвөхдөө соронзон оронг ашигладаг бол харин ганцхан үнэг л ан хийхдээ ашигладаг байна. Яаж үүнийг хийдэг нь одоо болтол тодорхойгүй ч соронзон оронг ангаа “онилохдоо”ашигладаг нь тодорхой юм. Магадгүй соронзон туйлийг үнэгний нүд эсвэл ямар нэгэн бусад мэдрэхүйн эрхтэнтнүүд мэдэрдэг байж болзошгүй.



Могойнууд есөн мэдрэхүйтэй байдаг
Могойнд тав биш есөн мэдрэхүй байдаг байна. Яагаад гэвэл бүх үндсэн тухайлвал сонсох, харах болон үнэрлэх мэдрэхүйнүүд нь хоёр хоёроороо ажээ.

Могойны эрүү нь түүний дотоод чихтэй шууд холбоотой,тиймээс могой гадаргуу дээрх хэлбэлзлэлийг сонсдог. Энэ эрхтэн маш мэдрэмжтэй тул могой хав харанхуйд ч хөдөлгөөнгүй байгаа жижигхэн амьтныг алдалгүйгээр нам цохиж чаддаг. Үүнээс гадна могойны доод эрүү хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд хоёр талаас авсан хэлбэлзлүүдийн хоорондох цагийн ялгаа нь могойнд түүний олзны зугтаж буй чиглэлийн тухай мэдээллэж байдаг байна.

Бас могойнууд хэлнийхээ тусламжтайгаар агаарыг амталдаг, хэл нь мөн хоёр салаа учир хоёр чиглэлээс амтны ялгааг сайн мэдэрдэг ажээ. Эцэст нь могойны ихэнхи төрлүүд дулааныг мэдэрдэг эрхтэнүүдтэй учир нүдэнд харагдахгүй асар хол байгаа зүйлийг ч “харж” чаддаг. Энэ мэдрэмж нь хүний бүтээсэн ямар ч технологоос арав дахин илүү байдаг байна. Тэр ч бүү хэл могойнууд долгионы тусламжтайгаар дулааны цацрагын хэд хэдэн хүрээг ч ойлгож чадна. Эдгээр хайрст араатнууд “хохирогчоо”мөрдөж, агнах ганцхан зорилгоор өөрийн бүх л байж боломгүй чадваруудаа ашигладаг байна.



Зарим тэмээлзгэний авгалдайнууд амаа харвадаг сум шиг ажиллуулж чаддаг
Ихэнхи хүмүүсийн хувьд тэмээлзгэнэ зуны сайхан өдрүүдтэй холбоотой гэм хоргүй амьтан байдаг. Үнэн хэрэгтэй тэд бол аймшигт амьтад, харин тийм жижигхэн байдаг нь сайн хэрэг билээ.

Насанд хүрсэн тэмээлзгэнүүд шавьжнуудын дунд хурдны аварга юм. Тэд секундэнд 13 метрийн хурдтай нисэж чаддаг, тэр ч бүү хэл тийм хурдтайгаар ухарч нисдэг байна. Тэмээлзгэнүүд маш их иддэг, тэдний маш том нүд нь олзоо 100 метрийн зайнаас харж чаддаг. Хачин хэлбэрийн шүд гэж нэрлэх боломжгүй өргөсөөр хучигдсан тэмээлзгэны авгалдай нь сум мэт хурдтайгаар амаа томоор нээж олзоо үмхэн хороох эсвэл муужруулж чаддаг байна. Ан хийдэг энэ арга нь үнэхээр үр дүнтэй бөгөөд өөрөөсөө том хэмжээтэй жараахайг ч барьж чаддаг.



Dana Octopus төрлийн кальмар гэрлийн бөмбөгийг ашигладаг
Далайн гүнд нуугдан байдаг олон шөнийн аймшигт амьтад “хохирогчоо” даллан дуудахын тулд гэрэл цацруулдаг байна. Бусад нь иймэрхүү маягаар өөрийн хамаатнууддаа дохио өгдөг эсвэл дайснаас хамгаалдаг ажээ. Dana Octopus төрөлхийн “гэрэлтүүлгээ” гайхалтайгаар хэрэглэж чаддаг бөгөөд энэхүү аварга сээр нуруугүй амьтад гэрлээ яг галт бөмбөг шиг ашигладаг байна. Хүн шиг өндөртэй кальмар олз руугаа дайрч тэмтрүүлээ сунган тодорхой хэмнэл хурдтайгаар гэрэл гялалзуулж гардаг.

Далайн харанхуй дунд гэнэт гарсан хурц гэрэл загасыг нилээд удаан хугацаагаар дүлийрүүлдэг учир тэр хооронд тэмтрүүлээрээ загасыг ороож аваад залгиж орхидог байна.



Бөгтөр халимнууд загасыг тороор барьдаг
Бөгтөр халимнууд хүмүүсийн хамгийн сайн мэддэг далайн амьтдын нэг билээ. Хэдийгээр маш том биетэй ч аятайхан харагддаг. Халим нь хөөсөн торны тусламжтайгаар олзоо барьдаг гайхалтай чадвартай.

Хэдийгээр эдгээр халимнууд амиа хичээгч боловч ан хийхдээ хамтарахыг илүүд үздэг. Бөөн сүрэг амттай загаснуудтай таарвал халимнууд тэлж том биеээрээ үхлийн цагираг үүсгэн түүндээ олзоо оруулаад бүгд нэгэн зэрэг амьсгаагаа гаргадаг. Энэ үед маш их хөөс бий болж өвөрмөц тор үүсдэг учир загаснууд гарч чаддаггүй байна. Дараа нь хэсэг “малчин” (олзоо хашиж байгаа халим) халимнууд загаснууд руу дороос нь ойртох үедээ дуу авиа гарган дүлийрүүлдэг. Дуу чимээ загаснуудыг бүрмөсөн дүлийрүүлж зүг чигийг нь алдагдуулахад, халимнууд сүрэг олз руугаа дайрч залгиж орхидог байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()