Японы зай багатай байр

Бид өөрсдийн амьдарч буй байр, орон сууцаа "зай багатай байна" -хэмээн голох тохиолдол нэлээд бий. Тэгвэл Японы иргэд ямар байранд амьдардаг хэмээн та бодож байна? Тэдний зарим нь үнэхээр жижиг, хоёр хүн арай гэж багтах тийм л байранд амьдардаг байна. Ингээд Япончууд ямар байранд амьдардаг болохыг сонирхоцгооё.
Японы зай багатай байр
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа













Япончууд татами хэмээх хэмжээсээр байрныхаа талбайг хэмждэг. Татамигийн хэмжээс нь 90х180 см (1,62 м²) байдаг бол өндөр нь 5 см байдаг байна. Хамгийн жижиг байшин ойролцоогоор 3-4 татами байдаг бөгөөд энэ нь 6м² гэсэн үг юм. Ийм байранд угаалгын өрөө гэж байхгүй боловч хямд байр хөлслөхийг хүссэн оюутнууд амьдарч болох юм. Харин ажилчин хүмүүс үүнээс арай том буюу 10м² байрыг хөлсөлж болох бөгөөд үнэ нь сарын 300-400 доллар байдаг байна. 10м² байранд харин угаалгын өрөө болон гал тогооны өрөө хүртэл бий.

Тохижуулсны дараа.























Японы угаалгын өрөө.



Угаалгын өрөө болон бие засах өрөө.

Бочкийн дээр угаалтуур байгааг хараарай.



Өөр нэгэн угаалтуурын загвар.



Суултуурын хажууд буй удирдлагыг төдийлөн анзаараад хэрэггүй. Хамгийн гол нь бочки дээр угаалтуур байгаа нь хачирхалтай биш байна гэж үү. Мөн алсын удирдлагаар удирдахад ус нь халдаг байна. Японд төвийн халаалт байдаггүй учир өвөл нойл хөлдөөхгүй байх нэг арга нь усыг нь халаах явдал юм.

Байрны бүтэц.



Ингээд энэхүү бяцхан байранд юу багтсан талаар дурдвал: угаалгын өрөө, плитка, гал тогооны тавилга, 1.5 метрийн буйдан гэх мэт. Буйдангийн эсрэг талд ширээ болон шүүгээ байрлаж байна. Ерөнхийдөө боломжийн л юм. Харин угаалгын өрөө Япончуудад заавал хэрэгтэй болох нь ээ. Тэд өөр хаана дулаацах билээ.



Харин угаалтуур болон бие засах суултуур дээр, доороо байгаа нь хачирхалтай. Магадгүй энэ нь зай, цаг зав хэмнэх нэр арга юм болов уу.



3
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()