Орон орны гудамжны хоолнууд

2013-03-01, 23:03
24,622

Хүн бүр зөв хооллолтыг дэмжих болсон үед ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Заримдаа бид ямар нэгэн амттай зүйл идэхийг хүсдэг боловч энэ нь ихэнхидээ бидний биед төдийлөн тустай биш болов уу. Ялангуяа зуны цагт гадуур явж байгаад л замдаа өлсөж, ямар нэг юм идэхийг хүсдэг. Магадгүй энэ хэрэгцээнээс үүдээд зам дагуу болон гудамжинд хоол хийдэг болов уу. Ингээд орон орны алдарт гудамжны хоолнуудтай танилцацгаая. Хэдийгээр гадаа хийж байгаа ч үнэхээр амттай харагдаж байгаа биз.

Орон орны гудамжны хоолнууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1. Гаатай цай, Марокко
Дүүрэн гаа болон багахан хэмжээний элсэн чихэр хийсэн шилэн аягануудад ус нэмж хийхэд л зуны халуун өдөр таны амны цангааг гаргах болно. Цайг бэлтгэх нь Мароккогийн тусгай нэгэн соёл бөгөөд Мароккод очсон жуулчин бүрийн сонирхлыг татах нэгэн зүйл юм. (Cezary Wojtkowski)



2. Тайваны шөнийн зах
Миаокоу шөний захын төвд нь нэгэн хуучны сүм байдаг бөгөөд энд махан хоол идэх хориотой байдаг байна. Шар гэрлүүд нь амтат хоолтой лангуунуудыг гэрэлтүүлж өгнө. Энд та халуун ногоотой шөл, далайн бүтээгдэхүүний гаралтай шөл, наалданги будаа гэх мэт зүйлсийг идэж болно. Харин амттангийн хувьд хар чавгатай мөсөн бөмбөлөгүүдийг идэж болох нь ээ. (Neil Wade)



3. Шанхайн банш
Шанхайн тогооч дөнгөж сая бэлэн болсон баншийг хотын худалдан авагчид өгч байна. Энэхүү банш нь Шанхай даяар тархсан бөгөөд хаана ч байсан та өлссөн тохиолдолд энэхүү баншийг худалдаж авч болох аж. (Justin Guariglia)



4. Гурилтай шөл, Тайланд
Ил гал дээр хийж буй гурилтай шөл нь Бангкокт нэлээд алдартай гэнэ. Энэхүү хоолны үнэр, тогоочдын ур чадварыг тоохгүй өнгөрөхийн аргагүй. (Dean McCartney)



5. Тахианы дотор, Филлипин
Филлипины гудамжны худалдаа эрхлэгчид энэхүү хоолыг санаачилжээ. Тэд тахианы дотрыг давсалж, даршлаад дараа нь түүнийгээ сайн гэгч нь шардаг байна. Үүний дараа энэхүү хоолыг халуун ногоотой, чихэрлэг болон исгэлэн сүмсийн аль нэгэнтэй дагалдуулж өгдөг аж. (Jun Aviles)



6. Далайн эргийн амттан, Энэтхэг
Гоа далайн эрэгт амарч буй амрагчид өлссөн тохиолдолд энэхүү хоол тэдэнд ихээхэн тус болдог гэнэ. Харин Аньюна далайн эргийн ойролцоо тахианы шарсан мах, сэрүүцүүлэх ундаа гээд ер нь бүхий л зүйл байдаг байна. Тиймээс Энэтхэгийн далайн эрэг дээр бол та өлсөхгүй. (Anne Kohl)



7. Царцаа, Хятад
Хятадын гудамжны тогоочид энэхүү баглааг хийх дуртай байдаг гэнэ. Учир нь энэхүү баглаа жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг аж. Гэсэн хэдий ч шавж идэх нь одоо үед тийм ч гайхах зүйл биш билээ. Дэлхий дээр 1400 гаруй төрлийн шавжийг хүмүүс хоолондоо хэрэглэдэг гэсэн дүн байдаг байна. (Boaz Meiri)



8. Банх Ми сэндвич, Вьетнам
Өнгөрсөн үеэс уламжлагдан ирсэн энэхүү хоолыг Вьетнамчууд дуртайяа иддэг байна. Энэхүү сэндвичийг хийхэд Франц талхыг янз бүрийн амтат мах, ногоогоор дүүргэдэг аж. Ялангуяа өглөөний хоолонд Банх Ми сэндвичийг ихээхэн зооглодог байна. (Tim Hall/Photo Library)



9. Зайдас, Герман
Германы гадуур явж байгаад хооллох дуртай хүмүүс энэхүү хиам болон зайдсан бүтээгдэхүүнийг дуртай гэгч нь худалдаж аван идээд зогсохгүй шар айргаар даруулдаг аж. (Olivia Sari)



10. Севиче, Перу
Перугийн далайн эргийн ойролцоо байх Манкора хотын тогооч Севиче хэмээх хоолыг бэлдэж байна. Энэхүү хоол нь Латин Америкт нэлээд алдартай бөгөөд ихэвчлэн далайн бүтээгдэхүүнээр хийдэг аж. (Abraham Nowitz)



11. Гахайн мах, Камбож
Пномпенд буй гудамжны хоолны газрын хүнтэй ярихын тулд жуулчин заавал кхмер хэл мэддэг байх шаардлагагүй. Сонирхуулахад гахайн мах дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг махны тоонд багтдаг гэнэ. Гахайн махны хэрэглээгээр 1-рт Австри, дараа нь Энэтхэг болон Дани ордог гэнэ. (Mark Ikin)


 

NULL

NULL

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()