Газрын гав руу орсон мэт алга болжээ

Хөрсний гулгалтаас үүссэн нүх, галт уулын тогоо, нүхнүүд... Жилээс жилд газар маань бидний хөл доороос ойр ойрхон алга болоод байна. Нүхнүүд зам, талбай, хашаан дотор тэр ч бүү хэл байр байшингуудын яг дороос гэнэт бий болж байна. Та бүхний анхааралд байшин, машин, хүмүүс газрын гаваар орж алга болсон бодит гэрэл зургуудыг толилуулж байна.
Газрын гав руу орсон мэт алга болжээ
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1. Германы Шмалькальденд 2010 оны 11 сард орон сууцны гудамжинд бий болсон маш том нүх. (Jens Meyer/AP)



2. Шинэ Зеландийн Ваихи хэмээх газар 2001 оны 12 сард байшин гэнэт 50 метрийн өргөнтэй, 15 метрийн гүнтэй нүхэнд унажээ. Энэ явдал шөнө болсон ч азаар энэ байшинд амьдарч байсан 3 хүүхэдтэй гэр бүлийн хүмүүс амьд гарчээ. Тэд бага зэрэг л гэмтсэн байна.



3. 2010 оны 11 сард Хятадын Гуилинд гэнэт том нүх бий болжээ. Нүх энэ гэр бүлийнхнийг унтаж байхад ойролцоогоор 02 цаг 30 минутанд бий болжээ. ”Бид тас няс хийж, шал донслон хөдөлж байхыг сонссон. Газар хөдлөлт болж байна гэж бодсон”- хэмээн байшингын эзэн ярьж байв. Тэд тэр дороо л гадагш гүйж гарсан бөгөөд ямар ч газар хөдлөлт болоогүйг хараад гайхжээ. Байшиндаа буцаж ороод 2 метрийн гүнтэй ийм нүх гарсан байхыг олж харжээ. (Quirky China News / Rex Features)



4. 2010 оны 5 сард Гватемалд 20 метрийн өргөн, 30 метрийн гүнтэй маш том өөгүй дугуй нүх гэнэт бий болж 3-н давхар байшинг залгиж орхижээ. Засгын газар удаан орсон аадар борооны дүнд ийм зүйл болсон гэж дүгнэжээ. (Guatemala's Presidency, Luis Echeverria/AP)



5. Флоридагийн Тампад ажилчид энэ байшинг нурааж байна. Учир нь байшингын дор нүх үүсэн орондоо унтаж байсан 37 настай Жефф Буш хэмээх энэ байшинд амьдарч байсан хүн нас баржээ. Ажилчид түүний шарилыг олж чадаагүй байна. (REUTERS/Scott Audette)



6. 2013 оны 3 сард Сочид дарсан шинэ зураг. Барилгын талбай доорх хонгилуудын нэг гэнэт нурахад холгүй байдаг байшин арагшаа хазайж эхэлсэн байна. Байшинд хэн ч амьдардаггүй ажээ. (REUTERS/Nina Zotina)



7. 2012 оны 6 сард 70 настай эмэгтэйг аврагчид аврах хэрэг гарчээ. Түүний яг хөл доор нь газар нурж, тэрээр 5 метрийн гүн нүхэнд унажээ. Аврагчид эмэгтэйг гаргаж авч чадсан бөгөөд тэр бараг бэртээгүй байна. (Quirky China News / Rex Features)



8. Хятадын Харбины зам дээр гэнэт үүссэн 10 метрийн гүн нүх рүү гал унтраагчыг буулгаж байна. Энэ үзэгдлийн дүнд 2 хүн нас барж, 2 хүн шархджээ... (Quirky China News / Rex Features)



9. ... шархдсан хүний нэг нь гал унтраагчын нүхнээс гаргаж ирсэн энэ 1 настай охин байлаа. (Quirky China News / Rex Features)



10. Хятадын Хэфэд 2009 оны 8 сард засмал зам гэнэт нуржээ. Нүхэнд такси бас 3 мотоцикл унасан байна. (Top Photo Group / Rex Features)



11. 2011 оны 4 сар: Бээжингийн нэгэн дүүрэгт зам нуржээ. Нүхэнд ачааны машин унасан байна, гэхдээ жолоочийг нь аварч чадсан бөгөөд хэн ч хохироогүй байна. (KeystoneUSA-ZUMA / Rex Features)



12. Хятадын Лешанд 2011 оны 1 сард шөнө дөлөөр нэгэн байшинтай хашаанд 20 метрийн өргөнтэй маш том нүх бий болжээ. Байшингын эзэн гадаа тар нир хийх чанга дууг сонсоод шалгахаар гарсан байна. Энэ том нүхийг хараад маш их цочирджээ. Нүхний гүн нь 40 гаруй метр байлаа. (Quirky China News / Rex Features)



13. 2010 оны 8 сард Хятадын Тайюанд зам дээр гэнэт нүх бий болж, зэргэлдээх байшин нэг хэсэг нь нуржээ. Гэхдээ хэн ч хохироогүй байна. (KeystoneUSA-ZUMA / Rex Features)



14. 2007 оны 1 сард Бразилийн Сан-Паулуд баригдаж байсан метроны станцийн барилгын талбай дээр маш том нүх гарчээ. 40 гаруй метр нүхэнд зорчигч тээвэрлэдэг фургон унасан байна. (MAURICIO LIMA/AFP/Getty Images)



15. 2013 оны 1 сар: Нүх энэ оны эхэнд Хятадын Фүкоу тойрогын талбайд бий болжээ. Сүүлийн 4 сард энэ нутагт 20 гаруй иймэрхүү нүх үүссэн байна. “Уулын малтлага энэ газрын хөрсний усны тогтолцоог алдагдуулснаас нуралт болж байна“-гэж нутгийнхан ярьцгааж байна. (REUTERS/China Daily)



16. Хятадын Чанша хотын зам дээр 2012 оны 7 сард гэнэт маш том нүх үүсжээ. Нэг хүн нас барж, 3 хүн шархдсан байна. (Quirky China News / Rex Features)



17. 2012 оны 1 сард Ганжоуд үүссэн нүхэнд нурсан байшингын нуранганаас амьд үлдэгсэдийг аврагчид хайж байна. Энэ газраас холгүй метро баригдаж байгаа бөгөөд энэ ажиллагааны үр дагавараас болж нүх үүсжээ. (China Foto Press/Barcroft Media)



18. 2009 оны 9 сард Лос-Анжелесын зам дээр үүссэн нүх рүү машин нь унахад 4 гал унтраагчид азаар эсэн мэнд гарчээ. (Nick Ut/AP)



19. 2011 оны 5 сард даац нь хэтэрсэн ачааны машин Чанчунь хотын гүүрэн дээр нүх рүү унажээ. (Quirky China News / Rex Features)



20. 2013 оны 3 сар: Хятадын Гуанъюань хотхоны газарт үүссэн маш том нүх. Одоо тэр нүх 24.9 метрийн диаметртай бөгөөд нутгийн оршин суугчид энэ нүх томорч зэргэлдээх байшингуудыг залгичих бий гэж айдаг байна. (AFP/Getty Images)



21. 2012 оны 8 сард Хятадын Ханданд замд дээр гэнэт бий болсон 3 метр нүхнээс таксийг гаргаж байна. (Imaginechina / Rex Features)



22. 2012 оны 8 сард Харбины засмал зам дээр ачааны машин нүхэнд унажээ. Машины нэг хэсэг нь газар доор орж, хоёрдахь хэсэг нь замын хажууд тасарч үлджээ. (Top Photo Corporation / Rex Features)



23. 2012 оны 7 сар: Миннесотын Дулутад усны үер болсны дараа машин нүхэнд унажээ. (The Star Tribune, Brian Peterson/AP)



24. Флоридагийн Солт-Спринг. Машины зогсоол дээр фургон нүхэнд унахын даваан дээр дэнжигнэж байна. 2012 оны 6 сар. (AP Photo/The Ocala Star-Banner, Alan Youngblood)



25. “Тамын Хаалга” нэртэй Каракумын элсэн цөлд байдаг хийн нүх. Энэхүү сонин агуу 40 гаруй жил асаж байгаа ажээ. Түүнийг 1971 онд зөвлөлтийн хайгуулчид олжээ. Тэдний малтлага хийж байсан газар гэнэт нурж 70 метрийн диаметртай нүх үүсгэжээ. Нүх байгалийн хорт хийгээр дүүрсэн учир түүнийг шатаах шийдвэр гаргасан юм байна. Эрдэмтэд хэдхэн хоногт л шатаж дуусах байх гэж бодсон ч гал одоо болтол намдаагүй байна. (Amos Chapple / Rex Features)



18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()