Ажил дээрээ тайван байх 10 арга

2013-03-13, 03:51
17,948

Ажлын байран дээрээ тайван сандралгүй байдаг хүмүүс цөөхөн биз. Ялангуяа та шинэ ажилтан бол шинэ орчинд дасах гэж нэлээд сандрах болов уу. Ингээд ажлын байран дээр хэрхэн сандралгүй тайлан балансаа гаргаж, ажлаа хийж болох талаар 10 зөвлөмжийг хүргэе.

Ажил дээрээ тайван байх 10 арга
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Жич. Доорх аргууд бол заримдаа эсвэл хэрэгтэй үед ашиглах аргууд шүү.
 
1. Ямар нэг тохиолдлоор ажил дээрээ байхгүй байх тохиолдол гардаг бол та хоёр хүрэмтэй байсан нь зүгээр. Нэг хүрмээ өмсөж, нөгөө хүрмээ сандлынхаа нуруун дээр тавьчихад дарга болон хамтран ажиллагсад тань сандал руу хараад таныг ажлынхаа байрандаа байна хэмээн үзэх болно. Даргын хувьд та ойрхон байгаа хэмээх сэтгэдлийг төрүүлэх нь байна.


 
2. Гадагшаа гарахдаа бичиг баримт хийсэн хавтсыг авч гарах нь таныг ажлын дагуу гарсан болохыг батлах юм. Байнгын хавтас болон бичиг баримттай явдаг хүмүүс ихэд ажил хэрэгч хүмүүс хэмээх сэтгэдлийг төрүүлдэг байна.



3. Хэрвээ та ажил дээрээ ажилтай холбогдолгүй нэвтрүүлэг үзэж байгаад баригдвал “Шинэ мэдээлэл хайж байгаа эсвэл өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлж байна” -хэмээн хариулахад болно.


 
4. Ажил хэрэгч харагдахын тулд ширээн дээрээ бичиг баримт, цааснуудаа тавьсан нь дээр байдаг. Таныг гэррүүгээ явахад л ширээ тань цэвэрхэн байх ёстой. Таны ажлын идэвхи болон хэр их үйлчлүүлэгчтэй байгаа тань утасны дуудлага болон ширээн дээрх бичиг баримтаас харагдах болно.



5. Нэлээд чухал царай гаргаж сураарай. Даргыгаа орж ирэхэд энэхүү царайг гаргаснаар дарга тань таныг ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж байна хэмээн ойлгоно.


 
6. Мэргэжлийн үг хэллэг дээрээ нэлээд анхаарал хандуулаарай. Удирдлагууд болон ажилчидтайгаа ярихдаа хүн болгоны төдийлөн мэдээд байдаггүй үг хэллэгийг ашигласнаар та өөрийгөө жинхэнэ мэргэжилтэн гэдгийг харуулах болно.


 
7. Удирдлагадаа ажлаа үнэлүүлэхийн тулд илүү цагаар ажиллаж суух нь зүгээр байдаг. Бусад ажилчид тань тарахыг тэсэн ядан хүлээж, хамаг юмаа хураачихсан сууж байхад та бичиг баримттайгаа зууралдсаар л байвал таныг ажлын төлөө төржээ хэмээн үнэлэх болов уу. Гэхдээ байнга оройн цагаар битгий үлдэж байгаарай. Энэ тохиолдолд дарга тань таныг цагаа зөв зохицуулж чаддаггүй хэмээн үзэх вий.



8. Удирдлагадаа ажлын холбогдолтой мэйлийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээр илгээж байгаарай. Энэхүү захидлыг захирал тань хэзээ харах нь хамаагүй. Хамгийн гол нь та илгээсэн нь үнэн. Энэ нь таныг үнэлэхэд туслана.



9. Ажилчдынхаа төрсөн өдрийг бүгдийг нь тэмдэглэж аваарай. Дараа нь ажилчин бүртээ төрсөн өдрийн мэндийг хүргэх нь танд нэр хүндийг авчрах болно.


 
10. Ажилчдынхаа үсний засалт, хувцаслалт гэх мэт зүйлүүдэд гарсан өөрчлөтүүдийг нь байнга дэмжиж байгаарай. Гэхдээ ганцаараа биш бусад ажилчдыг хамруулах нь зүйтэй. Жишээлбэл: Та Гэрэлээд хандаж: “Чиний үсний засалт үнэхээр сайхан харагдаж байна. Баяраа ч гэсэн тэгэж бодож байна лээ шүү” -гэж хэлээд Баяраа руу харахад мэдээж Гэрэлээ түүнд инээмсэглэл бэлэглэх болно. Ийм тохиолдолд та Баяраа, Гэрэлээ хоёрт сайхан мэдрэмжийг төрүүлэх юм.

Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Мэргэжлийн, чадвартай ажилчныг ямар ч тохиолдолд үнэлэх болно шүү.


 

NULL

NULL

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()