АНУ дахь хар түрсний үйлдвэр

2013-03-14, 22:39
24,216
Хар түрс болон аварга загасны (Huso) түрсийг АНУ-д үүлдэрлэхийг хориглодог байна. Учир нь аварга загасны түрсийг авахын тулд тухайн загас нас бие гүйцсэн байх ёстой бөгөөд энэ нь 15-20 жилийн туршид явагддаг байна. Харин тусгай, зөв температуртай газар байлгаж, зөв хооллосны дараа энэхүү загас 6-7 жилийн дараа нас бие гүйцдэг аж. Тиймээс хар түрс гаргаж авахын тулд Украйны цагаач иргэн энэхүү аргыг хэрэглэж өөрийн бизнесийг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Тэрээр Флорида мужийн Бэскомед “Sturgeon Aquafarms” хэмээх загасны фермийг нээсэн байна.
АНУ дахь хар түрсний үйлдвэр

1. Украйны цагаач Марк Заславский АНУ-д энэхүү загасны түрсийг боловсруулахаар шийджээ. Эм загасыг эр загастай хээлтүүлэхээр тусгай аквариумд хийхээр авч явж байна. (SPOONEYBARGER/REUTERS)



2. 60 настай Марк Заславский Майамид амжилттай бизнес эрхэлдэг бөгөөд бизнесийн хүрээгээ АНУ-д тэлэх зорилготой байгаа аж. Аквафермын ажилчид загасыг хээлтүүлэхээр тусгай аквариумд шилжүүлэх гэж байна. (SPOONEYBARGER/REUTERS)



3. 2005 оноос АНУ-д “Huso” загасыг барих түрсийг нь авахыг хориглосон байна. Учир нь усны бохирдолт, загасны ангаас болоод энэхүү загасны тоо цөөрч байгаа гэнэ. (SPOONEYBARGER/REUTERS)



4. Украйны цагаач хэлэхдээ: “2-3 жилийн дараа Huso загасны түрсийг маш ихээр боловсруулдаг болно гэдэгтээ итгэлтэй байна” -хэмээн төлөвлөгөөнөөсөө хуваалцжээ. 2012 оны 12 сарын 4-нд тэрээр Загас агнуурын холбоонд зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд хэрвээ зөвшөөрвөл тэрээр АНУ-ын загасыг ашиглан томоохон бизнес хийсэн анхны хүн болох юм. Биологичид богино долгионы тусламжтайгаар загасны хүйсийг тодорхойлж байна. (SPOONEYBARGER/REUTERS)



5. АНУ руу 2005 оноос эхэлж Украйн, Грузин, Рум, Болгар, Орос, Серби гэх мэт орнууд түрс болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг оруулах хориотой юм байна. Учир нь тэд улсынхаа загасны тоог хугацаанд нь өгөөгүй аж. (SPOONEYBARGER/REUTERS)



6. “Sturgeon Aquafarms” байгууллагын ажилчид эм загасыг өөр аквариумд шилжүүлж байна.



7. Залуу huso загас. (SPOONEYBARGER/REUTERS)



8. 2005 оны энэхүү хорио Заславскийг тойрон өнгөрч болох бөгөөд учир нь тэрээр 2003 оноос эхлэн энэхүү үйл ажиллагааг явуулсан байна. (SPOONEYBARGER/REUTERS)



9. “Бид үнийг 10 дахин бууруулна. Энэхүү загасыг амсаж үзэхийг хүссэн хүн бүрт бид амсуулах болно. Орос болон Иран үүнээс хойш энэхүү загасаар тэргүүлэгчид байхаа больж тэргүүлэгчээр Флорида байх болно” -хэмээн Заславский хэлжээ. (SPOONEYBARGER/REUTERS)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()