Хамгийн хөгшин биеэ үнэлэгчид тэтгэвэртээ гарлаа

Амстердамын хамгийн хөгшин биеэ үнэлэгчид болох ихэр эгч дүүс 50 жилийн хөдөлмөрийн дараа тэтгэвэртээ гарлаа. 70 настай Луиза болон Мартина Фоккенс нар өөрсдийгөө энэхүү ажилд хөгширсөн хэмээн үзэж ийнхүү тэтгэвэртээ гарахаар шийджээ. 50 жилийн хугацаанд эгч, дүүс нийт 355000 эрчүүдэд үйлчилсэн байна. Харин ажлаа орхих болсон шалтгаан нь тэдний эрүүл мэндийн байдлаас хамааралтай аж.
Хамгийн хөгшин биеэ үнэлэгчид тэтгэвэртээ гарлаа
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1. Луиза 4 хүүхдийн эх бол Мартина 3 хүүхдийн эх юм байна. Эгч дүүс ажлаа орхихоор шидсэн ч Мартинагаар долоо хоног бүр үйлчлүүлдэг байнгын үйлчлүүлэгч байдаг гэнэ.



2. “Би түүнд татгалзаж чаддаггүй юм. Учир нь тэрээр маш олон жилийн туршид надаар үйлчлүүлж байгаа” -хэмээн Мартина хэлсэн байна. Өнгөрсөн жил ихрүүдийн талаар баримтат кино хийсэн бөгөөд одоо тэд 50 жилийн хөдөлмөрийнхөө талаар ном бичиж байгаа гэнэ.



3. Ихэнхидээ эдгээр эмэгтэйчүүд ижил хувцасладаг байна. Тэд 20 настайгаасаа эхлэн биеэ үнэлсэн бөгөөд залуу үеэ дурсаж суух нэлээд дуртай гэнэ.



4. “Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Өмнө нь бид хувцастай цонхны дэргэд суудаг байсан бол одоо үед бараг л нүцгэн зогсдог болсон байна лээ” -хэмээн Луиза хэлж байжээ.



5. 2000 онд эмсийн хүрээлэнг ажиллуулахыг зөвшөөрсөн ч ихэр биеэ үнэлэгчдийн ажил хөнгөрсөнгүй. Тиймээс тэд интернэтийн тусламжтайгаар ажлаа хийдэг байжээ. Энэхүү хууль нь гадаадын биеэ үнэлэгчдэд тусалсан боловч Голландын биеэ үнэлэгчдэд төдийлөн тус болоогүй байна.



6. Мартина болон Луиза нар өөрсдийн тухай баримтат кино болон номыг зараад олсон мөнгө нь цаашдын амьдралд нь хангалттай байх болно гэдэгт итгэлтэй байгаа аж.



4
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()