Хойд Солонгосын нислэг

2013-03-17, 00:12
47,568
Австралийн инженер Марк нь Пхеньян руу нислэг хийсэн бөгөөд ингэж явахдаа Хойд Солонгосын нисэхийн компаний үйлчилгээний тухай тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Саяхан бид Аэрофлотын үйлчилгээний талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Магадгүй та эндээс Аэрофлот болон Хойд Солонгосын нислэгийг харьцуулан үзэж болох юм.
Хойд Солонгосын нислэг



Air Koryo хэмээх Хойд Солонгосын нислэгийн компани нь ганцхан одтой дэлхийн цорын ганц компани юм. Хамгийн дээд тал нь 5 одтой байх ёстой нь мэдээжийн хэрэг шүү дээ. Яагаад ганцхан одтой гэж? Ихэнхи хүмүүс Air Koryo нислэгийг аймшигтай, зориг зүрх шаардагдсан нислэг хэмээн үздэг байна. Зорчигчдын хэлж байгаагаар онгоцны үйлчлэгч нар англи хэл муухан мэддэг бөгөөд тарааж өгч буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ихэвчлэн дуу хөгжмийн талаар мэдээлэлтэй Хойд Солонгосын удирдлагуудын хүлээн зөвшөөрсөн сонинг л тарааж өгдөг хэмээн ярьжээ.
Мөн үүнээс гадна энэхүү нислэгийн үеэр өгч буй хоол үнэхээр идэх боломжгүй байдаг гэнэ. Хэдийгээр Air Koryo нислэгээр АНУ болон Европын орнууд руу нисэхийг зөвшөөрдөггүй ч энэхүү нислэг Москва, Владивосток, Куала-Лумпур, Сингапур болон Кувейтруу нисдэг байна. Харин Хойд Солонгосыг нүдээрээ харахыг хүссэн жуулчдын хувьд Air Koryo нислэг нь Пхеньян руу шууд хүргэх цөөхөн тооны нислэгийн нэг аж. Энэхүү компанийн онгоцууд бүр ЗСБНХУ-үеийнх боловч Ан-148 хэмээх шинэ онгоцуудыг худалдан авсан байна.

1960 оны Ил-62 P-885 онгоц.



Мөн үүнээс гадна Орос-Украйны Ан-148 онгоц бий.



Аюулгүй байдлын зааварчилгаа.



Энэхүү компаниар үйлчлүүлсэн зорчигчид хэдийгээр үйлчлэгч нар нь эелдэг, анхаарал халамж сайтай ч хэлний мэдлэг муутай хэмээн үздэг байна.



Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь.



Онгоцны салонд ихэвчлэн үндэсний хөгжим эгшиглэдэг.



Бүс зүүх хэрэгтэйг мэдээлж буй самбар.



Агааржуулагч.



Ажиллаж буй агааржуулагчаас болоод салонд манан үүсжээ. Хачирхалтай л юм.



Зорчигчид дээр усны уурыг дусаахгүйн тулд үйлчлэгчид байнга салоныг цэвэрлэдэг.



Зарим нэг нь тусгай дэлгэцтэй.



Хоолны хувьд энгийн л хоол байна.



Нэг хүнд гэхэд хоолны порц хангалттай.



Ингээд ерөнхийдөө Air Koryo-ийн хувьд сайн, муу хоёр талын л сэтгэгдэлтэй байсан юм. Гэсэн хэдий ч ихэнхи тохиолдолд муу сэтгэгдэл давамгайлж байлаа. Жишээ нь: "Би "Ильюшин" онгоцоор ниссэн бөгөөд амьд хүрч чадсандаа баяртай байна. Буцах нислэгтээ би өөр онгоц сонгохыг хүссэн ч сонголт байсангүй. Онгоцны салонд маш их зүйл эдвдэрсэн байсан. Нисгэгчдийн өрөөний хаалга хаагддаггүй байсан бөгөөд тэдний өрөөнд болж байгаа бүхий л зүйл харагдаж байсан юм. Үйлчлэгч нар нь англи хэл мэддэггүй, хоолны хувьд бусад Азийн нислэгийн компаниудыг бодоход чанар маш муутай байсан бөгөөд би амьдралынхаа хамгийн хямдхан хоолыг энд л идэж үзсэн байх"-хэмээн зорчигч Б.Мартин хэлж байжээ.
Тэгвэл одоо хамгийн эерэг сэтгэгдлийг хүргэе. “Ан-24 оноц хөөрмөгц л бидэнд уух зүйл өгсөн. Сонголтын хувьд хоёр пиво эсвэл алимны шүүс байсан юм. Үйлчлэгчдийн хувьд эелдэг, харилцааны соёлтой хүмүүс байсан. Надад бараг хоосон салон маш их таалагдсан бөгөөд хүссэнээрээ чөлөөтэй хэвтэж явах боломжтой байсан юм. Муулах зүйл алга” -хэмээн Германы иргэн Фил хэлсэн байна.

Air Koryo нислэгийн хамгийн сүүлийн осол 2006 онд болж байсан бөгөөд энэ үед хүний амь нас эрсдээгүй. Харин 20 жилийн өмнө хамгийн сүүлд хүний амь нас эрсдсэн осол болж байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()