Зоригтой аялагч

Аялалын тойрог буландаа үргэлжлүүлэн, Оросын блогер /блог хөтлөгч/ Виталий Раскаловын Египетийн Пирамид дээр гарсан тухай тэмдэглэлийг орчуулан хүргэе. Аялагч: "Би уржигдар л халуун орноос ирлээ. Тиймээс энэхүү халуун орны талаар мэдээллийг хүргэхэхээр шийдлээ” -гэжээ. Пирамидруу хүрэхэд бидэнд 5 цаг шаардагдсан. Учир нь бид энэхүү пирамдиыг манаж буй манаачаас нуугдаж авирах шаардлагатай байсан юм.
Зоригтой аялагч
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

"Энэ эртний бүтээл дээр авирахад үнэхээр аз сорьсон, дуу чимээнээс цочсон, бусдын хараанаас нуугдаж авирах гэдэг үнээхээр аймшигтай бас сонирхолтой байсан. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Хажууд минь байж энэхүү зорилгоо биелүүлэхэд тусалсан найзууддаа баярлалаа" -хэмээн зоригт аялагч маань бичжээ.

Бид энгийн жуулчид маягаар өдрийн цагт пирамидын дотор орсон юм. 9-16:00 цаг хүртэл пирамидын үүд хаалга жуулчдад нээлттэй байдаг бөгөөд 16:00 цагаас хойш бид харанхуйг хүлээж нуугдаж суусан юм.



Авирах үйл явц. Олон жил болсон энэ барилга руу авирахад чулуунууд нурж унаж байсан бөгөөд пирамидын өндөр нь 140 метр орчим байсан.



Хафра пирамидын харагдах байдал.



Харин пирамидын орой дээр маш олон гарын үсэг байсан юм.



Хамгийн зах дээр нь зогсвол манаач харах аюултай байсан учир бүх зургуудыг хэвтээ байрлалтай дарсан. Египетийн хуулиар пирамид дээр авирвал 1-3 жил хүртэлх хоригдох ялтай байдаг байна.



Гурван өндөр пирамидын нэг болох Микерина. Энэ пирамидыг бараг хамгаалдаггүй учир авирахад амар байв. Гэхдээ бид хэцүүг нь сонгосон.





Энэ цөл бол бүгд л пирамидын нэг хэсэг.



Пирамидын хувьд ингээд дууслаа.



Бид Кайр руу эргэн ирж буудалдаа орлоо. Үнэн хэрэгтээ энэ хотруу эргэж ирмээргүй санагдсан.



Ядуусын хорооллоор дүүрсэн хот байсан.



Кайр ердөө л 214км.квад талбайтай бөгөөд 30 сая орчим хүн амтай гэнэ. Тиймээс хамгийн их хүн суурьшсан хотуудын нэг болж байгаа юм.





Кайрт одоогийн байдлаар бараг л амралтын өдөр бүр эсэргүүцлийн жагсаал болж энд тэнд түймэр болж байгаа. Саяхан цагдаа нарын байрыг шатаасан байна.











Явж байтал хэн нэгэн энэ барилга дотор бөмбөг дэлбэлсэн бололтой.



Тахрир талбайд эсэргүүцэгчид сууж байгаа аж. Тэд ойролцогоор 25 орчим насны хүмүүс бөгөөд бүгд ажилгүй залуучууд юм.



Гудамжны зураг. Энэ тохиолдолд аппарат гаргаад ч хэрэггүй. Аппаратыг чинь аваад хага шидэх вий.



Ийм байдлаар Кайрт хийсэн аялал дууссан юм. Дахин энэ хотод ирэхгүй байх хэмээн найдаж байна.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()