Гартаа зүрхээ атгасан охин

Пэнни хэмээх нэгэн бүсгүй хагалгааны дараа өөрийн зүрхээ барьж гэрэл зургаа даруулсан бөгөөд энэ нь дэлхий даяар маш хурдан, хүчтэй тархсан байна. Тэрээр нүрээ маскаар нуусан ч маскны цаанаас баяр баясгаланг нь харж болох юм. Өөррийнхөө зүрхийг өөрийнхөө гараар барина гэдэг танд олдож буй ховорхон тохиолдол гэдэгтээ санал нийлэх биз. Хагалгаа хийсэн эмч нарын мэргэжлийн өндөр чадварыг үнэлэж тэднийг хүндэтгэх нь зүйтэй болов уу.
Гартаа зүрхээ атгасан охин

Энэхүү гэрэл зургийг Пеннигийн найз Келси imgur.com сайтанд тавьсан байна. “Энэ бол Миний найз Пенни. Тэрээр зүрхний хавдар, зүрхний дутагдлыг давж чадсан гайхалтай баатар юм. Тэрээр сэтгэл санаагаар хэзээ ч унаж байгаагүй бөгөөд ийнхүү тэмцсэнээр энэ бүхний ард гарч чадсан” -хэмээн тайлбарласан байжээ.
Зүрх шилжүүлэн суулгасны дараах энэхүү гэрэл зургийг одоогийн  байдлаар 300,000 хүн үзсэн байна. Пеннигийн шинэ зүрх нь хийх ёстой бүх үйлдлүүдээ сайн хийж байгаа хэмээн Келси хэлжээ. Зүрхийг устгахын өмнө ийнхүү гэрэл зураг даруулахыг эмч нар зөвшөөрсөн байна. Анхандаа тэрээр зүрхээ дурсгал болгон гэррүүгээ авч явахыг хүсэж байсан ч эмч нар зөвшөөрөөгүй аж. Зүрхийг устгах хэрэгтэй бөгөөд харин шатаасан нүүрсийг нь гэртээ авч болох л юм. Дэлхийд жил бүр 3500 хүн зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд ордог байна. Харин Их Британид одоогийн байдлаар 207 хүн зүрх шилжүүлэн суулгах мэс засалд бүртгүүлсэн байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 139 хүн шинэ зүрхтэй болсон боловч 26 нь хагалгаанд орж амжилгүй нас баржээ.

Пеннигийн зурагны дор хүмүүс сэтгэгдлээ үлдээсээр л байгаа гэнэ. Жишээлбэл: philtaz  хэмээх никтэй нэгэн хүн бичихдээ: “Зүрхээ гартаа барина гэдэг ховорхон тохиолдох зүйл. Хагалгаа хийсэн мэс заслын эмч нарт мэхийн ёслоё” -гэжээ. Харин бас нэгэн хүн: "Пенни, ирээдүйн ажилд чинь амжилт хүсье. Донор болон эмч нарт баярлалаа” -хэмээн бичжээ.

Хэрэглэгч lukecampbell бичихдээ: "Энэ бол миний амьдралдаа харсан хамгийн хачирхалтай зүйл байлаа. Энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм байна” -хэмээн хэлжээ. Саяхан нас барсан нэгэн хүн Пеннид зүрхээ донор болгон өгөхийг зөшөөрсөн байна. Ингээд Пенниг дуудахад тэрээр яаралтай мэс засалд орох ёстой байжээ. Өвчтөний биеээс эрхтнийг сугалаж авсны дараа 4 цагийн дотор донорын эрхтэнг суулгах ёстой юм байна. Хагалгааны үеэр цус зориулалтын төхөөрөмжийн тусламжтайгаар гүйдэг бөгөөд хагалгаа хийлгэсний дараа 2 долоо хоног орчим эмч нарын хяналтан доор байх ёстой гэнэ.



9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()