Хүү буяны үйлсэд үсээ хандивлахаар шийджээ

2013-03-24, 21:05
14,203
Удалгүй 4 нас хүрэх гэж байгаа Элайжа Эдни хэмээх энэ Англи жаал хүү амьдралдаа нэг ч удаа үсээ засуулж байгаагүй ажээ. Гэвч одоо хоёр шалтгааны улмаас хүү үсчинд очихыг тэсэж ядан хүлээж байна. Нэгдүгээрт, 60 см урт алтан шаргал үснээсээ салснаар түүнийг хүмүүс охин гэхээ болино. Хоёрт, хорт хавдар болон үс унахад хүргэдэг өвчний улмаас шаналж буй хүүхдүүдэд зориулж хиймэл үс хийхийн тулд үсийг нь ”Бяцхан гүнжүүд” хэмээх буяны байгууллагат хандив болгон өгөх юм.
Хүү буяны үйлсэд үсээ хандивлахаар шийджээ
Хаах
Сурталчилгаа

Хүүгийн гэр бүл ийнхэн зөвхөн үсээ өгөөд зогсохгүй, үсээр өвчтэй хүүхдэд зориулсан хиймэл үсийг хийхэд шаардлагатай 350 фунт стерлингийг цуглуулж байна. ”Хэрвээ бид хангалттай мөнгө цуглуулах юм бол өвчтэй хүүхдийн гэр бүл хиймэл үсийг авахдаа мөнгө төлөх хэрэггүй болно. Бид тал мөнгийг нь бараг цуглуулчихсан байгаа, бүгдийг нь цуглуулчихаад үсийг мөнгөтэй нь хамт илгээнээ” –хэмээн ярьжээ.

Эдни бяцхан гүнж нарт туслаж байгаадаа ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд эрэгтэй засалтаар үсээ засуулахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Түүний ах нь мөн л 4 нас хүртлээ урт үстэй байжээ.



Эднигийн ээж 27 настай Эмбер хэлэхдээ: "Хүн бүр миний хүүг хараад ямар хөөрхөн охин бэ гэж хэлдэг. Тиймээс Эдни "би охин биш, хүү шүү дээ" -хэмээн хариулах шаардлага гардаг. Харин одоо энэ асуудал шийдэгдэх гэж байгаад хүү маань баяртай байгаа. Түүний үс торгомсог сайхан тул би түүний үсийг тайрдаггүй байсан юм” -гэжээ.



Эмберийн хувьд сайхан үсийг шууд тайраад хаях нь харамсалтай байсан учир тэрээр буяны үйлийн талаар бодож эхэлсэн байна. Ийм тохиолдолд сайн дурын байгууллагууд үнэгүй үс авч, харин түүгээрээ хиймэл үс хийдэг аж. Энэ үсийг хавдрын улмаас үсээ алдсан бяцхан охидуудад зориулан ашиглах гэнэ.

Бяцхан охидуудад үс маш чухал гэдгийг та мэдэх биз. Тиймээс Эднигийн гэр бүл эдгээр охидын нэгийг нь ч гэсэн жаргалтай болгож чадна гэдэгт итгэлтэй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()