Улс орнуудын утгагүй хоригууд

Хэрвээ хүүхдийн эсвэл ямар нэг хүний анхаарлыг алиаа нэгэн зүйлд татахыг хүсвэл “Чи үүнийг харж болохгүй, чи үүнд хүрч болохгүй” -хэмээн хориглосноор тухайн зүйлд анхаарал нь илүү татагддаг. Ялангуяа хэдий чинээ хориотой байна төдий чинээ илүү их анхаарлыг татах болно. Харин дараах хорионуудыг гаргаж байхдаа тухайн улс орны удирдлагууд юу бодож байсан бол гэдэг нь хачирхалтай.
Улс орнуудын утгагүй хоригууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Хятад: Хойд төрлөө олж төрөх
Удирдлагуудынхаа зөвшөөрөлгүйгээр хойд төрлөө олж төрөхийг Хятад улсад хориглосон байдаг байна. Ихэнхи Хятадуудын хувьд энэ нь тийм ч хэцүү асуудал биш боловч Буддын лам нарын хувьд бага зэрэг төвөг учруулаад байгаа аж. Зөвшөөрөл авахад маш хэцүү бөгөөд энэ нь “хойд төрлөө олж төрөх явдлыг илүү нэр төртэй зүйл болгох” зорилготой хэмээн үзэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь далай ламын эрхийг хязгаарлах гэсэн нэгэн үйл ажиллагаа байсан юм. Одоогийн Далай лам 77 настай бөгөөд Түвдийг Хятадын удирдлаган дор байгаа цагт Түвдэд дахин төрөхөөс татгалзсан байна. Ирээдүйд хоёр Далай лам байх магадлалтай бөгөөд тэдгээрийн нэгийг Хятадын засгийн газраас сонгож, нөгөөх нь Буддын лам байх болно гэсэн таамаг ч бий.



Хятад: Бодит түүхийг нуух
2011 оны эхэн үед Хятадын радио, телевизийн байгууллагаас зурагтаар ямар нэгэн өнгөрсөн цаг үетэй холбогдолтой зүйл гаргахыг хориглосон байна. Улсын удирдлага эдгээр кино, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг муу үр дагавар авчирдаг хэмээн үзсэн бөгөөд тэр дундаа эртний феодализм, сүсэг бишрэл, фатализм гэх мэт ард иргэдэд муу үлгэр дуурайлал үзүүлэх нэвтрүүлгүүдийг гаргахыг хориголсон байна.



Грек: Видео тоглоомууд
2002 онд Грект бүх видео тоглоомуудыг хориглох шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийг сөрөг үр дагавартай тоглоом болон сөрөг үр дагавар багатай тоглоом хэмээн ангилахын тулд гаргасан байна. Хэдийгээр энэ хууль одоог хүртэл мөрдөгдөж байгаа ч Грекийн удирдлагууд энэ хуулийг тоохоо больсон бололтой. Учир нь грект одоо видео тоглоом чөлөөтэй тоглож болдог байна.



Орос: Эмо загвар
Ихэнхи орнуудад эмог хүүхэд насанд хүрч буйн шинж хэмээн үздэг. Гэвч Орос улсад энэхүү загварыг аюултай хэмээн үзэж хориг тогтоосон байна. 2008 оноос Орос улсад энэ хууль тогтоомжийг гаргажээ. Эмо төрөлд төмөр металл эд зүйлстэй, будсан хумстай, хар үстэй, пирсингтэй, бодит дүр төрхөө нуусан нүүрний будалттай өсвөр насны хүүхдүүд багтдаг байна. Тиймээс энэ төрлийн мэдээлэл гаргадаг, өсвөр насныхныг сэтгэл санааны дарамтанд оруулдаг гэх мэт шалтгаанаар ийм төрлийн бүх сайтуудыг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.



Куб: Гар утас
Фидел Кастрогийн үед гар утастай цөөхөн тооны хүмүүс байсан байна. Үүний гол шалтгаан нь үнэ төлбөртөө биш харин хориондоо байсан бөгөөд гар утсыг зөвхөн гадаадын компанитай холбоотой томоохон албан тушаалтангууд л хэрэглэдэг байжээ. 2008 онд Фидел Кастрогийн оронд түүний ах Рауль Кастро томилогдсон бөгөөд юуны түрүүнд тэрээр гар утасны хориог цуцалжээ.



1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()