Ганц бие аавууд

2013-03-28, 02:16
23,387
Ганц бие аавын тоонд хүүхдийн ээж нь нас барсан, сураггүй алга болсон, эсвэл эх байх эрхээ хасуулсан эмэгтэйн нөхөр ордог гэхэд болно. Мөн үүнээс гадна эх нь өөрөө хүүхдээсээ татгалзаж, харин эцэг нь бардам сэтгэлээсээ болоод хүүхдээ ганцаараа өсгөх тохиолдол бий. Ингээд хүүхдээ ганцаараа өсгөж буй аавуудын сонирхолтой түүхтэй танилцацгаая.
Ганц бие аавууд
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Оросын нэгэн сэтгүүлч ганц бие аавуудтай уулзалт зохион байгуулсан бөгөөд тэд хэрхэн хүүхдээ хүмүүжүүлж байгаа талаар судалж фото нийтлэл бэлтгэсэн бөгөөд мөн эмэгтэйчүүдээс ялгарах онцлогийг гаргажээ. Энэ нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэе.

Сергей Останин одоо 50 настай бөгөөд түүний хүү Саша 9 настай гэнэ. Тэд ойролцоогоор 2 жил хоёулхнаа амьдарч байгаа аж. “Эхлээд хүү маань ээжтэйгээ амьдарч байсан ч ээжтэйгээ амьдрах дургүй байсан учир байнга л над руу ирэхийг хүсэж байсан. Тэрээр ажилгүй байсан бөгөөд надад хоёуланг нь хооллох хэрэг гарсан юм. Одоогийн байдлаар ээж нь хааяа л ирдэг бөгөөд хүүхдийн мөнгө гэж төлдөггүй. Хачирхалтай нь тэр нэг өдөр ирчихээд хүү бид хоёрын бүх зургуудыг урчихсан байсан” -гэжээ.



Би шуудан зөөгчөөр ажилладаг бөгөөд үндсэн мэргэжил маань токарьчин юм. Үнэнийг хэлэхэд цалин маань тийм ч өндөр биш. Хоёр жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд явж байсан. Үйлдвэррүү явж ажиллахыг хүссэн ч хүүг маань харах хүн байхгүй. Харин шууданд ажил өглөө 11-ээс эхэлдэг учир хүүгээ сургуульд нь бэлдэх боломжтой болдог. Бид ямар ч сэрүүлэггүйгээр өглөө 7 цагт сэрдэг. Сэтгэл судлаачын хэлж байгаагаар эрэгтэй хүүхэд аавтайгаа үлдэх нь дээр бөгөөд ээжтэйгээ үлдсэн тохиолдолд эрэгтэй хүний шинжгүй болж, хэрхэн эрэгтэй хүмүүстэй харилцах талаар мэддэггүй гэнэ.



Би өөрийгөө хатуу эцэг гэж боддог. Илүү дутуу зүйл хэзээ ч хийлгэхгүй. Нэгэн удаа бид хоёр эмээгийнх нь төрсөн өдөрт очтол эмээ нь: “Серега чи яг эмэгтэй хүн шиг юм. Энийг ч хийж болохгүй, тэрийг ч тэгэж болохгүй хэмээн үргэлж үглэх юм” -гэж байж билээ.



Константин Губин 35 настай. “Би мэргэжлийн массажистаар ажилладаг. Сард 7800 рублийн цалин авдаг ч 6000 өрөөнийхөө хөлсөнд өгчихдөг. Нийгмийн халамжийнхан намайг эхнэрээсээ хүүхдийн мөнгө нэхэхгүй байгаа учир хангалттай мөнгөтэй хэмээн үздэг. Эхнэрээсээ салах тэр үед надтай нэгэн азгүй явдал тохиолдсон юм. Миний дээрээс дээврийн цас унаж би долоо хоногийн турш сэхээн амьдруулах тасагт байж байсан. Эхнэр маань миний араар тавьсан учир би түүнээс салсан юм. Харин дараа нь түүний ээлжит нөхрийг хараад хүүхэд тэдэнд хэрэггүй болохыг ойлгосон. Тэгээд л би хүүхдээ аваал тэдний амьдралд аз жаргалыг ерөөгөөд явсан. Хэдийгээр бие бялдараараа эмэгтэй хүнээс өөр ч сэтгэл санааны байдлаараа түүнээс хамаагүй илүү хэмээн бодож байна. Настя 12 сарын 31-нд төрсөн бөгөөд охин бид хоёр 3 дахь төрсөн өдрөө хоёулхнаа тэмдэглэж байна” -гэжээ.





Ганц бие аав байх үед надад таалагдахгүй байгаа цорын ганц зүйл нь хүмүүсийн намайг хэт өрөвдөж буй байдал юм. Хүмүүс хэлэхдээ: “Чамд хэцүү байгааг ойлгож байна” -гэх мэтээр хэлдэг бөгөөд энэ байдлыг мэддэг Настя сургууль дээрээ аавтайгаа хоёулхнаа амьдардаг гэж хэзээ ч хэлдэггүй. Охин маань одоо 8 настай. Анх охиноо өөр дээрээ авахад манай ээж хориглож байсан юм. Тэрээр эмэгтэй хүүхэд ээжтэйгээ үлдсэн нь дээр гэж үзэж байсан. Эхнэр маань охиноо шууд өгөөгүй. Охиныхоо төлөө нэлээд тэмцэж байж би авч үлдсэн юм. Энэ үед ч гэсэн ээж маань эсэргүйцэж байсан.



Үнэнийг хэлэхэд хэрвээ Настя байхгүй байсан бол би ямар байдалтай байх байснаа ч мэдэхгүй байна. Би шоу цэнгээнд дуртай хүн байсан бөгөөд Настягийнхаа ачаар энэ бүхнээс ангижирч чадсан юм. Хааяахан уух үе гардаг ч энэ бол байнгын зүйл биш. Настя надад их зүйл зааж өгдөг бөгөөд ялангуяа харилцааны тал дээр би нэлээд мэдлэгтэй болчихсон шүү. Хүүхдүүдэд хандах миний хандлага өөрчлөгдөж ажил дээрээ ямар ч хүүхдийн эвийг олж чаддаг болсон. Ээж нь хүүхэдтэйгээ уулзаагүй 5 жил болж байгаа бөгөөд тэрээр цэргийн хүнтэй гэрлэж өөр оронд амьдарч байна. Харин Настягийн өмнө сонголт хэзээд нээлттэй байгаа бөгөөд хүсвэл тэрээр ээжтэйгээ цуг амьдрах боломжтой. Судалгаанаас харахад ганц бие аавууд хүнтэй ханилах нь ганц бие эрчүүдээс 30% илүү байдаг гэнэ.



Геннадий Мастаков 26 настай. Эхнэртэйгээ 3 жил хамтран амьдарсны дараа бидний дунд үйл ойлголцол үүссэн юм. Харин салах болсны дараа хүүхдээ хэн нь авах вэ гэдэг асуудал бас л тулгарсан. Гэхдээ ээжийнх нь хувьд энэ огт хамаагүй байсан учир би охинтойгоо үлдсэн юм. Харин үүнээс хойш ээж нь ганц ч удаа охинтойгоо уулзаагүй. Биднийг салах үед охин маань ердөө л ой найман сартай байсан бөгөөд одоо аль хэдийн 5 нас хүрсэн. Анхандаа их хэцүү байсан бөгөөд би бараг хагас жилийн туршид энэ нөхцөл байдалд дасан зохицсон юм. Мэдээж энэ нөхцөлд дасахад ээж минь их тусалсан. Живхийг нь солих, горшокон дээр суулгаж сургах, хэлд ороход нь гэх мэт. Миний ажиллаж байсан ажлын дарга намайг ойлгож долоо хоногт хоёр удаа ажилдаа ирээд бусад өдрүүд нь гэртээ суухыг зөвшөөрдөг байсан.



“Нэг талаас ганц бие аав байх нь үргэлж үглэх, юу хийхийг минь зааж өгөх эхнэр хажууд байхгүй байгаа нь давуу тал ч юм шиг. Охин маань миний дуртай зүйлд бага багаар дуртай болж байгаа. Заримдаа эрэгтэй хүүхдийн авир гаргах нь ч бий. Охин маань хөл бөмбөг үзэж, машинаар тоглох гэх мэт эрэгтэй сонирхолтой байдаг бөгөөд үүнийг харсан хүмүүс “Чи үнэхээр сайн эцэг юм” -гэж хэлдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ хүүхэдтэй эрэгтэй хүн дахин гэр бүл зохиох нь тийм ч хялбар зүйл биш шиг ээ” -гэжээ.



Александр Ишнеский 38 настай бөгөөд түүний хүүхдүүд болох Никита 14 нас, Матвей 8 нас, Тимофей 6 настай гэнэ. Сүүлийн хоёр жилийн туршид эхнэр нь огт залгаагүй бөгөөд холбоогүй байгаа аж. Саша эхнэртэйгээ 17 жилийн турш хамт амьдарсан байна. Тэрээр хүүхдүүдийг маань хаашаа ч хамаагүй аваад явчихдаг байсан бөгөөд би цагдаа нарын тусламжтайгаар тэднийг олж авдаг байсан. Саяхнаас би хүүхдүүддээ “Ээжээ” гэж дуудахыг хориглосон. Тэрээр хар тамхичин бөгөөд эх байх эрхээ хасуулсан учир түүнд “ээж” гэх үг зохихгүй. Бидний амьдарч буй байр эхнэрийн маань нэрэн дээр байдаг бид бүгд энэ байрны эзэмшэгчид учир одоог хүртэл амьдарч байна. Тэр нэг удаа биднийг хөөж, бүр намайг унтаж байх үед хутгалахыг завдаж байсан бөгөөд цагаа олж сэрсэн маань миний аз болсон юм.



Олон хүүхэдтэй аавын халамжийн эрхийг нэг жилээр өгдөг бөгөөд 200 рубль (9200 төг) авахын тулд их хэмжээний бичиг баримт цуглуулж, өдөржингөө дараалалд зогсох хэрэг гарах учир би 3000-10000 рублийн ажлаа алдах болно. Заримдаа энэ байгууллага аль болох цөөн хүмүүс байлгахын тулд хэт их юм шаардаад байгаа мэт санагддаг. Хэдийгээр би саятан, тэрбумтан биш ч гэсэн хүүхдүүдээ бүгдийг хувцаслачихсан хооллочихсон л байдаг. Үнэндээ бага зэрэг хэцүү байдаг ч одоо дасаж байна. Миний хүүхдүүд их биеэ даасан. Би өглөө ажилдаа яваад л орой ирдэг. Бид зөвхөн амралтын өдрүүдээр л хамтдаа байдаг бөгөөд эмээгийнд нь очдог. Миний ойлгосон зүйл гэвэл “эхнэр нь ханиа ажлаас нь хүлээгээд л, хүүхдүүдээ халмжлаад сууж байтал нөхөр нь өөр эмэгтэй рүү явчихвал үнэхээр хэцүү байхыг ойлгосон бөгөөд ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд ямар хүнд хэцүү давааг туулдаг болохыг ухаарсан”.

Нэг өдөр найз маань гэртээ иртэл хоол байсангүй хэмээн надад ярьсан юм. “Тэгэхээр нь би түүнд: Чи эр хүн учир бүх зүйлээ өөрөө хий. Хааяа нэг гэр бүлдээ зориулан хоол хийхэд буруутах зүйл байхгүй. Эхнэр чинь хүүхдүүдийг чинь төрүүлж өгсөн бөгөөд гэрийн маш их ажлыг хийдэг. Энэ нь маш их хүч хөдөлмөрийг шаарддаг” -гэсэн юм. Энэ өдөр бид хоёр бараг л хэрэлдэх шахсан. Магадгүй би өмнө нь бусад эрчүүдтэй адил байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж бүх зүйлийг өөрөөр харах болсон.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()