Дэлхийн хамгийн үнэтэй 10 зочид буудал

Дэлхий даяар тойрон аялал хийж буй хүмүүс ихэвчлэн стандартад нийцсэний дагуу зочид буудлаа сонгож буудалладаг. Буудалд том ор, зурагт, угаалгын өрөө, хөргөгч болон WiFi байх ёстой гэсэн шаардлагаыг тавьдаг билээ. Гэхдээ дэлхийн баячууд аялал хийхдээ бууж буй буудалдаа тансаг зэрэгэлэлийн шаардлага тавьдаг билээ. Ингээд томоохон одууд, баячууд ямар буудалд буудалладаг талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн үнэтэй 10 зочид буудал
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

10. Францын нийслэл Парис дахь “Park Hyatt-Vendôme” зочид буудал. Нэг хоноход 15,500$ төлөх шаардлагатай.



Энэ 15,500$-ын үнэтэй буудал нь 230м2 талбайг эзэлдэг бөгөөд өндөр таазтай, хоолны өрөөтэй, гал тогооны өрөө болон бартай гэнэ. Өдөржингөө гадуур явсаны дараа өрөөндөө ирж биеийнхээ алжаалыг спа-д орж тайлж болох бөгөөд дотроо саун, жакузи болон массажны ширээтэй юм байна.



9. Франц дахь Four “Seasons George V” буудалд нэг хоноход 16,000$-ын үнэтэй буудал.







8. Швейцарт дахь Женевийн “Le Richemond” буудлын хоногийн үнэ 17,500$-ын үнэтэй.

Le Richemond зочид буудал нь хэсэг хугацааны дараа дахин үүд хаалгаа 2007 онд нээсэн бөгөөд энэ хугацаанд 7 давхрыг шинээр босгон байгуулжээ. Долоон давхар нь “Хааны иж бүрдэл” хэмээх давхар бөгөөд Женевийн үзэсгэлэнт байгалийг харах боломжтой гэнэ.



7. Арабын Нэдсэн Эмират Улс, Дубай дахь “Burj Al Arab” зочид буудлын өрөө нь 18,000$-ын үнэтэй юм байна.



Дотроо хоёр давхар энэ өрөөнд аварга шат, улаан модоор хийсэн тавилга, эргэдэг ор гэх мэт тансаг зүйлс бий. Зочид гоо сайхны “Hermes” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болох бөгөөд хувийн лифт болон кинотеатртай болох юм байна. Үүнээс гадна хувийн жолооч гаргаж өгдөг гэнэ.





6. Орос, Москва хот. The Ritz-Carlton зочид буудал. 18,200$-ын үнэтэй.



Шалнаас, тааз хүрсэн том цонхтой, аарга тавилгууд, халдаг шал, төгөлдөр хуур болон номын сантай энэ буудлын өрөөнд нэг шөнө хоноход 18,200$ төлөх шаардлагатай гэнэ. 760 кв.м талбайтай энэ өрөөнөөс Кремль болон улаан талбайг харж болно. Өдөрт таван удаа хооллох бөгөөд Онцгой Байдлаас зөвшөөрсөн аюулгүй харилцаа, холбооны төхөөрөмжтэй юм байна.





5. Багама, The Atlantis зочид буудалд нэг хоноход 25,000$ төлдөг байна.



Энэ Bridge хэмээх иж бүрдэл нь 10 өрөөтэй бөгөөд буудлын хоёр барилгыг холбож өгсөн томоохон өрөө юм. Forbes сэтгүүлийн судалгаагаанаас харахад энэ буудалд хүндэт зочид болох Опра Уинфри (Oprah Winfrey) болон Майкл Жексон (Michael Jackson) нар хоноглож байсан гэнэ.





4. Швейцар, Женев. “President Wilson Hotel” буудалд нэг хоноход 33,000$-ыг төлөх ёстой.



АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудро Вильсон (Woodrow Wilson) даралт ихтэй байсан учир энэ буудлын “Хааны пентхауз” үйлчилгээ ихэд таалагддаг байжээ. Дээд давхарт байрлах энэ бүрдэл нь 4 өрөөтэй бөгөөд 40 хүн чөлөөтэй багтах боломжтой гэнэ. “President Wilson Hotel” нь Швейцарь дахь хамгийн тансаг зэрэглэлийн буудлын тоонд багтдаг.









3. АНУ, Нью-Йорк. “Four Seasons” буудлын Ty Warner пентхауз үйлчигээ нь 34,000$-ын үнэтэй аж.

Манхеттэны үзэсгэлэнт багйалийг харуулсан шилэн ханатай. 9 өрөөтэй энэхүү бүрдлийн ханыг нь сувд, алт болон цагаан алтаар чимэглэсэн гэнэ. Хүссэн орон руугаа хязгааргүй ярих эрх чөлөө, дэлхийн бүх улс орны зурагтын нэвтрүүлгийг үзэх боломжтой юм байна.



2. АНУ, Лас-Вегас. “Palms Casino Resort” буудал. 40,000$-ын үнэтэй өрөө



Хью Хефнер (Hugh Hefner)-ын сэтгэсэн “Playboy” загвартай энэ буудал нь 700,000$ –ын үнэтэй жакузитай гэнэ. 3000 гаруй кв.м талбайтай хоёр давхар энэхүү буудалд эргэдэг ор бий. Үүнээс гадна маш олон тансаг зүйлс байгаа нь мэдээж.





1. Грек, Афин. “Grand Resort Lagonissi” буудлын “Royal” бүрдлийн үнэ нь 50,000$ гэнэ.



Grand Resort Lagonissi буудлын “Royal” бүрдэл нь зочиддоо хүссэн зүйлээ хийх боломжийг олгодог байна. Усан санд шумбаж байхдаа эсвэл наранд биеэ шарж байхдаа та зөвхөн ерөнхий тогооч эсвэл төгөлдөр хуурчинтай л таарах магадлалтай. Тансаг орчинд бүрэн эрх чөлөөг эдэлж болох ажээ.







4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()