Гайхамшигт Дубай

2013-04-02, 04:32
24,268
Ингээд ээлжит байшин дээгүүр аялагчид болох фотоблогер Вадим Махоровын сонирхолтой аялалыг орчуулан хүргэе. Тэрээр хэлэхдээ: "Берлинд аялал хийж байх хугацаандаа яагаад ч юм байшингийн дээвэр дээгүүр гүйж, гайхалтай гэрэл зураг дарж бага насаа дурсахыг хүссэн юм. Бид Оросын бүхий л газруудаар аль хэдийн тойрон аялалаа хийчихсэн учир өөр орнуудаар аялахыг хүссэн. Тиймээс бид Арабын нэгдсэн Эмират улсын хамгийн сайхан хот болох Дубайг зорихоор шийдсэн юм" -гэжээ.
Гайхамшигт Дубай
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1. Дэлхийн хамгийн өндөр барилга.
Намайг газардахын өмнө Дубай үнэхээр сайхан санагдаж байсан юм. Онгоцны цонхоор харсан бүхэн хурдхан бууж, Дубай орноор аялах хүслийг улам их төрүүлж байлаа. Ингээд Дубайд газардсаныхаа дараа бид 2 одтой буудалд буудаллах болсон талаараа мэдсэн юм. Хэдийгээр хоёр одтой зочид буудалд байсан ч энэ нь Оросын 3, 4 одтой буудлын хэмжээнд дүйзхүйц байсан билээ. Харин хэд хоногийн дараа манай буудалд хууль бус эмсийн хүрээлэн байрладаг болохыг бид олж мэдсэн. Эмсийн хүрээлэнд бид огт ороогүй юм. Учир нь биднийг 21 настай гэдгийг мэдсэн хамгаалагчид оруулаагүй.



2. Дубайд бага мөнгөөр хангалттай цэнгэж болно. Хэдийгээр Дубай өртөг өндөртэй хот ч цэнгэхийн тулд заавал саятан байх шаардлагагүй юм билээ. Дубайн хүнс Орос орныг бодвол хамаагүй хямд байсан юм. Хэрвээ гурвуулаа байвал таксигаар явахад хамаагүй хямд тусдаг аж. Тиймээс бид идэх уух зүйлээ хангалттай бэлдэж аваад байшингуудын орой дээр гарах зорилгоо биелүүлэх аялалдаа гарсан юм.



3. Дубайд Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд цөөхөн байдаг бөгөөд хүн амын ихэнхи нь цагаач иргэд байдаг байна. Дубайд ихэвчлэн Энэтхэг, Пакистан, Филлипин зэрэг улс орны хүмүүс ирж ажилладаг аж. Нутгийн иргэдийг ихэвчлэн автобус болон меторонд харж болох юм. Харин Энэтхэгээс ирсэн цагаачид метро руу шууд дайрдаг. Учир нь Энэтхэгт тээврийн хэрэгсэл маш ихээр дутагддагт оршино. Цагаачдаас гадна их хэмжээний жуулчид байдаг бөгөөд ихэвчлэн худалдаа хийхээр ирдэг байна. Олон олон жуулчдын дундаас Оросуудыг танихад хялбар байсан. Тэдний бараг ихэнхи нь л баргар царайтай, ямар нэгэн үйлд санаа нь зовсон харагдаж байлаа. Үүнээс гадна Оросын жуулчин л Орос хэлээр Араб хүнтэй ярих болов уу.



4. Дубайд аялал хийж буй Европ залуу хоёр филлипин бүсгүйтэй амарч байна. Дубайд явган явахад их хэцүү. Учир нь хаа сайгүй барилга барихад зориулагдсан ухсан нүх байсан юм. Тиймээс хамгийн тохиромжтой арга зам нь такси эсвэл метрогоор явах юм. Дубай дахь бүх өвснүүд нь хиймэл байдаг. Мөн үүнээс гадна Дубайд хөтлөлцөж явж болохгүй. Мөн Араб бүсгүйчүүдэд хүрэх хориотой байдаг гэнэ.



5. Дубай дахь барилгуудын дээвэр бидэнд маш их таалагдсан. Бид Дубайд аялал хийж байсан учир байшингийн дээвэр дээгүүр явахдаа илүү болгоомжтой байх шаардлагатай байсан.



6. Дубайн барилга дээр авирахад хялбар байсан. Хамгийн гол нь үүднй ресепшний хажуугаар л өнгөрчихөд байшингийн дээд давхарт дээврийн хаалга нь нээлттэй байсан юм. Байшингийн дээврүүд дээр бассейн болон үзмэрийн талбай гэх мэт зүйлс байв. Дубайд байшингийн дээврийг түгжих ямар ч шаардлагагүй. Дубайн амьдрал тайван учир байшингийн дээвэр дээр гараад амиа хорлох хүн байхгүй л болов уу.



7. Үүнээс гадна байшингийн дээвэр дээр гарах бас нэг хүндрэл нь цахилгаан шат юм. Хамгийн дээд давхар дээр гарахыг хүсэж товчлуур дарахад цахилгаан шат хөдлөхгүй. Тиймээс тухайн байрны оршин суугчийг хүлээх шаардлагатай болно. Дубайн ресепшн, хамгаалагч нар бүгд эелдэг сайхан ааштай хүмүүс байдаг. Бид нэгэн буудлын хамгийн дээд давхар дээр гарах гээд цахилгаан шатанд ортол хаалга хаагдаж бид гацсан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа засварчин ирж хаалгыг онгойлгож уучлалт хүсэн биднийг гаргасан юм. Бас нэг удаа бид дээвэр дээр гарах оролдлого хийх гэж байхдаа баригдсан юм. Тэр үед хамгаалагч ирж уучлаарай та доошоо бууна уу гэж хэлээд биднийг дагуулаад явсан.



8. Үнэн хэрэгтээ Дубай тийм ч том хот биш бөгөөд хэд хэдэн дүүрэгтэй юм. Дубай бол үнэхээр гайхалтай, чамин хот гэдгийг би хэлж байсан билээ. Дубайд барилгын засал чимэглэлд ихээхэн анхаарал хандуулдаг болохыг бий ойлгосон юм. Харамсалтай нь Дубайд үнэгүй вай-фай (Wi-fi) байдаггүй. Үзэсгэлэнт байгаль, гайхалтай арлууд миний сэтгэлд үлдсэн.



9. Усан оргилуурын үзэсгэлэн.



10. Ингээд метронд суугаад аялалаа үргэжлүүлцгээе.



11. Марат камер авч яваагүй учир зургаа iPhone дээрээ авч байлаа.



12. Энэ барилгаас Бурж-Халифа (Burj Khalifa)-г тэр чигт нь багтаах хэцүү байсан ч би хөндлөнгөөр нь багтааж чадсан юм.



13.



14. Дараагийн өдөр нь бид Худалдааны төв гудамжинд ирсэн.



15.



16.



17. Дубайд тэнгэрт баганадсан барилгаас өөр барилгууд ч бий.



18. Бага зэрэг ядуу амьдралтай хүмүүс ийм байранд л амьдардаг.



19. Крикет тоглохын өмнө.



20. Зарим дээвэр дээр биеэ шарж буй хүмүүс ч байсан юм.



21. Таван одтой зочид буудал болох Millennium Plaza



22.



23. Марат болон Виталий.



24.



25.



26.



27. Дараагийн өдөр нь бид Дубайн Марина дүүрэгт очсон юм. Энэ нь баячуудын хороолол юм.



28. Пальма Жумейра арал.



29. Бурж Аль Араб (Burj Al Arab).



30. Шүхрээр буугчдад зориулсан талбай.



31. Дэлхийн үнэтэй буудлуудын нэг болох Атлантис.



32.



33.



34. Марина хоолой.



35.



36.



37. Газар дээрх диваажин.



38.



39. Нар жаргалаа. Нэмж хэлэхэд Дубайд маш амархан харанхуй болдог бөгөөд нар жаргаж эхлээд 20 минутын дараа л тас харанхуй болдог.



40.



41.



42.



43.



44.



45. Нар жаргасны дараах Марина хороолол.



46.



47. Хамгийн сүүлийн өдөр бид Бурж-Халифагийн орой дээр гарахыг хүссэн бөгөөд галын аюулгүй гарцаар дээшээ хэрхэн гарах талаар мэдэхгүй байлаа. Бид шорт болон бэлтгэлийн хувцастай байсан учир биднийг Халифагийн дотор оруулах нь юу л бол. Тиймээс л үзмэрийн талаас орохыг оролдсон юм.



48. Шөнийн амьдралыг ажиглахын тулд бид шөнө дунд Халифагийн орой дээр гарсан.



49. Харамсалтай нь үзмэрийн хэсэгт бүх зүйлийг хааж, камер тавьсан байсан юм. Тиймээс бид үзмэрийн талбайн цаанаас л шөнийн Дубайг харсан юм.



50. Үнэндээ Халифагаас Дубайн үзэсгэлэнг харж үл болно.



51. Нар мандаж байна.



52.



53.



54. Эмиратын барилгууд.



55.



56. Нар мандахад ямар ч манан үүсээгүй. Тиймээс нар бага зэрэг уйтгартай мандсан юм.



57. Ингээд бидний Дубайд хийсэн аялал өндөрлөлөө.



58. Дубайн дараа бид "Кайр" руу явахаар шийдсэн бөгөөд Дубайн төв дээгүүр нисэх нь үнэхээр сайхан байсан.



59. Марина.



60. “Ертөнц” арлууд.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()