Олон Улсын нисэхийн хооллолт

2013-04-07, 21:58
18,293
Нислэгийн хооллолтын үеэр та тус компаний санал болгосон хоол хүнсийг нислэгийнхээ үеэр идэж, уух болно. Тиймээс хоолны үнэ тасалбарт багтсан байх нь мэдээж. Хол биш нислэгийн үеэр халуун хоол санал болгодоггүй бөгөөд харин хөнгөн зууш өгөх нь элбэг. Хоолны амт чанар, орц нь тухайн нислэгийн төрөл болон тасалбарын үнээс хамаарна. Зарим тохиолдолд нисэх байгууллагуудад зориулалтын хоол бэлдэх саналыг тавьдаг бөгөөд үүнд цагаан хоол, чихрийн шижинтэй хүний хоол, илчлэг багатай хоол гэх мэт багтана. Харин одоо дэлхийн шилдэг авиа компаниудын хоолнуудын тухай товч мэдээллийг авцгаая.
Олон Улсын нисэхийн хооллолт
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Singapore Airlines: Өвөрмөц хоолны сонголт
Singapore Airlines нь ямар ч тохиолдолд нислэгийн хоолыг амт чанар сайтай, өвөрмөц байдлаар хийхийг хичээдэг. Нислэгийн үейин хоолыг олон улсын шилдэг тогооч нар хийдэг бөгөөд эдгээрийн дунд Францын алдарт тогооч Жорж Блан (Georges Blanc) болон Америкийн Сюзанна Гоин (Suzanne Goin) нар багтдаг байна.





Дээд зэрэглэлд зорчигчид Японы Kyo-Kaiseki төрлийн хоолноос сонгож болох бөгөөд энэ нь 1950 оноос эхлэн Японы уламжлалт хоол болон хөгжсөн байна.



Харин Хятадын Мин Цзя Чжэнь Чжуань нь амтат хоол, “Сяо Кай” зууш болон амттангуудыг орчин үеийн хэв маяг тохируулан хийсэн байдаг байна.



Бусад хоолнуудын  хувьд шарсан хавч, хятадын хиам гэх мэт зүйлс багтах бөгөөд хүүхдүүдэд хүртэл том хүний порцоор өгдөг байна.



Энгийн нислэгийн хувьд сонголт цөөнтэй ч ихэвчлэн Ази болон Олон улсын хоолноос санал болгодог байна. Зайрмаг өгдөг нь хүүхдүүдэд ихээхэн таалагддаг аж.



Qatar Airways: Алдарт тогоочийн зохиосон хоолны цэс
Японы “Nobu” хоолыг захиалахад танд хэцүү байна уу? Тэгвэл энэ боломжийг Qatar Airways нислэгийн  байгууллага танд олгож байна. Энэ өвөрмц хоолыг бүтээхэд Qatar Airways компани нь шилдэг дөрвөн тогоочийг ажиллуулж байгаа бөгөөд бүх зүйл мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа аж.



Хоолны цэс нь Арабын-мезе зуушнаас эхлэн Энэтхэг эсвэл Ираны жороор хийсэн шарсан загас орох бөгөөд үүний дараа гол хоол болох мөөг болон бяслагтай шарсан бин багтдаг байна.



Etihad Airways: Нислэгийн тогоочид
Etihad Airways нь Арабын Нэгдсэн Эмират улсыг "Абу Даби"-тай холбосон үндэсний нисэхийн байгууллага юм. Энэ байгууллагын ялгарах онцлог нь нислэгийн үеэр алдарт тогооч нар хоол бэлддэгт оршино. Үүнээс гадна дарсны өргөн сонголттой байдаг нь зорчигчдод  ихээхэн таалагддаг байна.







Malaysia Airlines: Дуудлагын ерөнхий тогооч
Бизнес болон нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид 25 төрлийн хоолноос сонгож тусгай захиалга өгч болдог байна. Мөн утсан үхрийн мах, хавч, сам хорхой гэх мэт өөрийн дуртай зүйлсээр өөрийгөө эрхлүүлж болох юм. Малайзийн хоолонд анхаарлаа хандуулбал: үхрийн эсвэл тахианы халуун ногоотой шорлог багтах бөгөөд энэ хоол нь “Best Airline Catering: Signature Dish” хэмээх уралдааны хамгийн шилдэг нь болж байжээ.



Austrian Airlines: Венийн амтат кофе
Австрийн энэ байгууллага 3 жил дараалан Skytrax World Airline Awards шалгаруулалтын гуравдугаарт орж байжээ. Үүнээс гадна тэрээр Etihad Airways-ийн адилаар нислэгийн тогоочтой юм байна. Хамгийн их сэтгэл татсан зүйл нь Austrian Airlines нь 11 төрлийн кофеноос зорчигчиддоо санал болгодог явдал юм.





Turkish Airlines: Мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ
Өнгөрсөн жил Туркын нисэх байгууллага нь Skytrax World Airline Awards-аас таван шагнал хүртсэн байна. Онгоцны хойд талд нь хоол боловсруулах нэмэлт өрөө байдаг бөгөөд энэ өрөөнд хүссэн хэмжээгээрээ тухайн бүтээгдэхүүнийг чанаж болох юм байна. Үүнээс гадна Turkish Airlines нь хоолны маш олон сонголттой бөгөөд бараг л хүн бүрт тусгайлан бэлдсэн хоол байх нь ч бий.



Хэрвээ хэн нэгний төрсөн өдөр тэмдэглэлт өдөр болж байвал бялуу захиалсан ч болно.



Германы Lufthansa: Алтан гадас одон хүртсэн шилдэг тогоочид
Нэгдүгээр зэрэглэл болон бизнес зэрэглэлийн нислэгийг сонговол танд алтан гадас одон хүртсэн рестораны тогооч нар үйлчлэх болно. Энэ байгууллагын хамгийн гол онцлог нь хоёр сар тутамд шилдэг тогооч нараа сольж, хоолны хувьд шинэ амтыг мэдрүүлэхийг зорьдог байна. Хэрвээ танд ямар нэгэн хоол нь таалагдсан бол та компанийн вэб сайтаар орсноор тухайн хоолны жорыг хялбархан олж болно.







0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()