Дэлхийн хамгийн өндөр задгай цахилгаан шат

2013-04-10, 22:00
17,128
Хэрвээ та өндрөөс айдаг бол энэ танд зориулсан зүйл биш юм. Байлун цахилгаан шат (Bailong Elevator) нь 330 метрийн өндөрт байрлах уулын орой дээр жуулчдыг аваачдаг байна. Энэ задгай цахилгаан шат Хятад улсын Хунаньд бий. Аймшигт шилэн лифтэнд нэг удаад 50 хүн багтдаг бөгөөд цагийн дотор 1380 хүнийг уулын орой дээр хүргэдэг байна. Уулын дагуу байрлах энэ цахилгаан шатаар оройд хүрэхэд нэлээд зориг шаардах болов уу.
Дэлхийн хамгийн өндөр задгай цахилгаан шат
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. “Bailong Elevator” буюу 100 луу хэмээх цахилгаан шатыг 1999 онд барихаар төлөвлөсөн байна. Цахилгаан шатыг 330 метрийн өндөр ууланд жуулчдыг хүргэх зорилгоор барьжээ. Өмнө нь харин жуулчид явганаар явж хүрдэг байсан боловч хад огцом учир хүн бүр оройд нь хүрч чаддагүй байсан байна.



2. Харин лифт барих үйл ажиллагаа экологичдын эсэргүүцэлтэй тулгарчээ.



3. Лифтийг барихын тулд хадны ойролцоо нүх ухаж тогтоосон байна. Газар хөдлөлт, эсвэл ямар нэгэн байгалийн гамшиг болоход лифтний хүмүүс гарч чадахгүй л болов уу.



4. Харин зарим хүмүүсийн үзэж байгаагаар энэ лифт нь уулын ачааллыг багасгасан гэнэ.



5. Хунаньд жилд ойролцоогоор 5 сая жуулчин ирдэг байна. Харин энэ уул сүүлийн үед жуулчдын анхаарлыг ихээхэн татах болсноор жуулчдын тоо нэмэгдсээр байна. Нутгийн иргэд болон экологчид үүнд санаа зовж, байгаль орчинд хортой хэмээн үзэж байна.



6. Эсэргүүцлийг үл хамааран лифт ажиллаж байгаа бөгөөд жуулчдыг зөөсөөр л байна.



7. 2002 онд лифт ашиглалтанд орсон боловч аюулгүй байдлын үүднээс лифтийг түр зогсоосон байна. Харин 2003 онд зарим нэг засвар өөрчлөлтийг хийсний дүнд лифтийг дахин ашиглалтанд оруулсан бөгөөд одоог хүртэл жуулчдын хэрэгцээг хангаж буй чухал зүйл болжээ. Цахилгаан шатны ачаар явган явах 3 цагийг хэмнэж болох юм байна.


Видео.



6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()