Вашингтоны эх оронч үзэл

2013-04-21, 00:52
12,551
Аливаа улс орнуудын улс төрийн сонголт, залгамж халаа харилцан адилгүй байдаг. Жишээ нь ардчилалын өлгий нутаг АНУ гэхэд 200 гаран жил ард түмнээсээ төрийнхөө удирдлагуудыг сонгосоор ирсэн. Тэд ч эх орныхоо төлөө хангалттай олон зүйлийг хийж чадсан байдаг. Түүний тод жишээ болсон газар бол Вашингтон билээ. Энэ хотод АНУ-ын төрийн тэргүүн болон бүх удирдах байгууллагуудын албан хаагчид ажиллаж амьдардаг. Ингээд Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болох АНУ-ын нийслэл Вашингтон хотод хийсэн европын нэгэн аялагчын тэмдэглэлийг орчуулан та бүхэндээ хүргэе.
Вашингтоны эх оронч үзэл
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1.



2. Гурав хоногийн турш Нью-Йорк хотоор зугаалахад намайг урин дулаан хавар угтсан бөгөөд зузаан хувцас, малгайгаа орхиод гайхалтай сайхан аялалыг эхлүүлсэн юм.



3. Вашингтон үнэхээр цэвэрхэн хот байсан юм. Хэдийгээр хотын зохион байгуулалтын хувьд асуудалгүй ч яагаад ч юм би нэлээд төөрсөн шүү.



4. Вашингтонд буй хамгийн сонирхолтой нэг зүйл нь музей байсан юм. Ихэнхи музейнууд нь үнэгүй байдаг учир хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг. Харамсалтай нь надад аялалын төдийлөн урт хугацаа байгаагүй учир би нэгэнд нь л орохоор шийдлээ.



5. Үндэсний архивт нь түүхэн дурсгалт зүйлүүд хадгалагддаг бөгөөд үүнд АНУ-ын үндсэн хуулийн бодит хувь, Тусгаар тогтнолын тунхаг бичиг, хууль журам гэх мэт. Мөн энэ музейд домогт Магна карт байдаг юм билээ. Үүнээс гадна хамгийн сонирхолтой санагдсан нь ерөнхийлөгч нарын багын гэрэл зурагууд байсан юм.



6. Ийнхүү аялах зуур цагаан урт байшингууд маш ихээр таарч байсан учир би ихээхэн залхаж байлаа. Хаа сайгүй оффисын барилга, яам, агентлаг, дахиад л оффис. Бүр кафе хүртэл харагдахгүй байсан бөгөөд хайж хайж нэг олсон юм.



7. Костюм өмссөн ажил хэрэгч хүмүүс.



8.



9.



10. Загварлаг оймс байна шүү.



11. Удирдлагууд нь л ихэвчлэн костюм өмсдөг. Ингээд би төвөөс арай өөр тийшээ явахаар боллоо.



12. Харин гэр оронгүй иргэд цөөхөн байдаг юм билээ



13. Америкийн удирдлагуудад сэтгэл хангалуун биш байгаа иргэд ч гэсэн төдийлөн хүмүүсийн анхаарлыг татдаггүй юм.



14. Энэ гудамжаар аялахад тийм ч сонирхолтой биш байсан ч хааяа сонирхолтой зүйл харж болох юм. Жишээлбэл: Эдгээр хүмүүс бол нохойны эрхийг хамгаалах байгууллагынхан бололтой.



15. Гулгах хориотой гэсэн байна.



16. Түрээсийн дугуйнууд.



17. "FBI"-ийн машин бололтой. Нэгэн чухал байрны өмнө зогсож байсан юм.



18. Харин энэ бол энгийн "FBI"-ийн машин.



19. Мөн Вашингтоны хамгийн алдарт газрууд болох Капитол болон Линколин зэрэг нь нэг гудамжинд байдаг.



20. Гудамжнуудыг бяцхан зүлэг тусгаарлана.



21. Гүйж буй хүмүүс маш их байсан юм.



22. Хөл бөмбөгийн хувьд ч их сонирхолтой байгаа биз.



23. Харин Монгол орны хувьд хотынхоо төв талбайд ийнхүү хөл бөмбөг тоглох боломж байгаа болов уу.



24. Энэ бол Капитол. Холоос харахад маш сайхан харагдаж байсан ч ойроос харахад бага зэрэг урам хугарсан юм. Хаа сайгүй хамгаалагчид байсан бөгөөд юу ч хэлэхггүй хэрнээ нэг л сэжигтэй харцаар харж байлаа.



25. Харин Капитолын эсрэг талд бассейн байдаг бөгөөд бассейны эргэн тойронд цахлай шувууд их бии.

Шөнийн Капитолын гэрэл зургийг дархын тулд би нэлээд хугацаанд хүлээж зогссон. Учир нь хотын томоохон удирдлага явах ёстой байсан юм.



26. Нэлээд их цагдаа байсан шүү.



27. Бага багаар метроны буудал руу явж байлаа. Метроны буудал хүрэх замд...



28. Вашингтон нь дурсгалт газрууд, музей, барилгуудаараа ихээхэн алдартай байсан бөгөөд эх оронч үзлийн талаар хэрэгжүүлэхэд нэлээд тохиромжтой газар байсан юм. Ингээд газар доорх амьдралын талаар сонирхвол...



29. Метроны үнэ нь миний явах гэж байгаа замаас шалтгаалан өөр өөр байсан юм. Би төдийлөн удаан бодолгүй 14 доллар төлөөд бүтэн өдрийн турш зорчих эрхийг авсан.



30. Энд бүх зүйл стандартад нийцсэн байсан бөгөөд Балтимортой адил.



31. Харин метроны буудал миний урмыг маш ихээр хугалсан юм. Би өмнө нь хэзээ ч ийм тухгүй метроны буудалтай таарч байгаагүй.



32. Үнэхээр тухгүй бас уйтгартай байсан.



33. Америкийн газар доорх тээврийн хэрэгсэл өвөрмөц загвартай байсан.



34. Салон нь бүр сонирхолтой байсан юм. Нийтийн тээврийн унаанд хивс дэвсэх нь ихэд хачирхалтай байсан шүү.



35. Вашингтоны метро зөвхөн хот дотроо төдийгүй төвөөс гарч ард иргэдэд үйлчилдэг юм билээ.



36. Арлингтоны оршуулгын газар. Энд маш олон дайчид, цэрэг эрс болон улсын томоохон удирдлагуудыг оршуулсан байна.



37. Энэ газар Жонн болон Жаклин Кеннеди нар оршуулагдсан байлаа.



38. Миний буусан буудал дээр нь бас нэгэн сонирхолтой газар байсан юм.



39. Пентагоныг маш нарийн хамгаалдаг юм билээ. Метроны буудал болон түүний эргэн тойронд маш олон цэргүүд хамгаалатанд гарна. Гэхдээ намайг хүзүүн дээрээ камераа зүүгээд зураг дарахгүй явж байхад хэн ч юу ч хэлээгүй юм. Пентагоны ганцхан газар зураг авах зөвшөөрөлтэй байдаг бөгөөд энэ нь 9 сарын 11-ий хөшөө юм.



40. Үнэнийг хэлэхэд би Пентагоны байшингийн зургийг дарахын тулд хөшөө рүү чиглэсэн юм. Үүний үр дүнд хөшөө нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Хөшөө рүү хүрэх зам нэг иймэрхүү байлаа.



41. Энэ цухуйсан баримал бүрт тэр өдөр нас барсан хүний зүрх сэтгэл оршиж байгаа аж.



42. Цухуйсан баримал бүрийн доор цэнгэг ус бий.



43. Пентагонд болсон дайралтын үеэр нас барсан хүмүүсийн сэтгэл зүрхийг ийнхүү Америкчууд мөнхөлсөн байна. Би бараг байшингийнхаа зургийг ч авахаа мартчихаж. Учир нь санаандгүй байдлаар амиа алдсан иргэдийн дурсгалд зориулсан хөшөө миний сэтгэлийг ихээхэн татсан юм.


Жич. Хэрвээ манай монголын удирдлагууд ард түмэнтэйгээ илүү ойр байж, бидэнд зориулж сайн зүйлийг бүтээж чадвал тэдэнд зориулан ийм хот бий болгосон ч буруудахгүй шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()