Суут ухаантан Леонардо Да Винчи

Италийн алдарт зураач, эрдэмтэн, зохион бүтээгч Леонардо да Винчи (Leonardo da Vinci) нь 1452 оны 4 сарын 15-нд Анкиано тосгонд төржээ. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо эхтэйгээ амьдарч байсан байна. Харин энэ үед түүний эцэг өөр хүнтэй гэрлэсэн ч энэ гэрлэлт нь түүнд хүүхэд авчраагүй учир тэрээр Леонардог авч өсгөх болжээ. Эхээсээ салсан хагацлаа Леонардо өөрийн бүтээлдээ оруулахыг эрмэлздэг байсан байна. Ингээд энэ алдарт хүний зохион бүтээсэн гайхалтай бүтээлүүдээс хүлээн авцгаая.
Суут ухаантан Леонардо Да Винчи
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Бараг 500-д жилийн турш Леонардо Да Винчигийн өв залгамжлал эрдэмтдийн анхаарлыг татсаар байгаа. Өнөөдрийн байдлаар Леонардо алдарт зураач гэдгээрээ дэлхий даяар алдартай.

Үүнээс гадна Леонардо гайхалтай зохион бүтээгч байсан бөгөөд хүн төрөлхтөний амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан юм байна. Леонардо Да Винчигийн зураглалаар машиныг бүтээж байсан бөгөөд судлаачид хэлэхдээ шүхэр, нисдэг тэрэг, пулемет, машин зэргийн зохиогчийн эрх нь түүнд харъяалагдах гэнэ. Тиймээс Леонардогийн зураглалаар бүтсэн төхөөрөмж орчин үед ажиллаж байна шүү.

Ийм их авъяас чадвартай хүн үнэхээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл ажиллахгүй байхын аргагүй.

Яарвал даарна
Леонардо Да Винчи хэзээ ч өөрийн бүтээлээ яаралтай дуусгахыг оролдож байгаагүй юм. Тэрээр бүтээлээ маш тайван хийдэг байсан бөгөөд доод тал нь л 1,5 жилд хийдэг байжээ. Ганц, хоёр зураас зурчихаад л тэрээр хэд хоногоор бүтээлээ орхин хотоос зайдуу очиж амьдардаг байсан байна. Зарим тохиолдолд түүний дуусаагүй бүтээлүүд гэмтэж, дээрээс нь ус гоожих, нугаларах гэх мэт зүйлс тохиолддог байсан ч тэр хэзээ ч энэ дутагдлуудыг засаж байгаагүй юм.

Мона Лиза
Эр үү эм үү?
Мона Лизагийн нууцыг нээхийн тулд судлаачид олон жилийн туршид ажиллаж байгаа. Бараг л жил бүр: “Нууцыг нээлээ. Нууцыг илрүүллээ” хэмээн хэлэх судлаачид олон. Зарим нь үзэхдээ Жокондагийн нүүрний хувирал нь хүн бүрийн сэтгэл санааны байдал, үзлээс хамааран өөр өөр байдаг гэнэ. Жишээлбэл: Зарим нэг хүний хувьд түүний нүүрний хувирал яг л гуниглаж буй мэт санагддаг бол заримд нь ууртай, заримд нь нэг л ёжтой харагддаг гэнэ шүү. Харин зарим судлаачдын үзэж байгаагаар Леонардо зургаа зурахдаа будгаа маш өвөрмөц аргаар тавьсан учир түүний нүүрний хувирал өөрчлөгддөг гэнэ. Ихэнхи нь Леонардог өөрөө өөрийгөө эмэгтэй хүний хувцастай зурсан хэмээн үздэг байна.



Бас нэгэн яриа байдаг нь Леонардо бисексуал (эр, эм аль нь ч байсан харьцаанд орох) байсан бөгөөд 26 жилийн турш хамт байсан шавийгаа зурсан хэмээн үздэг байна. Ингээд Леонардо 1519 онд нас барахдаа энэ зургаа шавьдаа өвлүүлэн үлдээсэн гэнэ.

Леонардо Да Винчигийн гар бичмэл
Леонардо Да Винчи солгой гараараа бичдэг байсан учир ихэнхидээ баруунаас зүүн тийш бичдэг байсан байна. Гэхдээ зарим албаны тохиолдолд энгийн бичгийн хэлбэрээр бичдэг байжээ. Харин зарим судлаачдын үзэж байгаагаар тэрээр албаар ийнхүү бичдэг байсан бөгөөд энэ нь түүний бичвэрийг болон зураглалыг хулгайлагдахаас хамгаалдаг байсан гэнэ. Магадгүй үүнээс болоод суут ухаантаны зарим нэг нууцыг хүн төрөлхтөн тааж чадаагүй бололтой.



Леонардо Да Винчигийн эскизээр хийсэн машин
Энэ модон тэргийг бүтээхэд Леонардо ихэнхи анхаарлаа хөдөлгүүр болон явах ангид ихээхэн хандуудаг байсан байна. Энэ машин нь гурван дугуйтай байсан бөгөөд пүршийн механизмаар ажилладаг аж. Хойд хоёр дугуй нь хоорондоо огт холбоо хамааралгүй байсан байна. Леонардо энэхүү эскизийг 1478 онд зохиосон боловч 1752 онд оросын механик эрдэмтэн, Леонтий Шамшуренков үүнийг эвлүүлж чадсан бөгөөд хожим нь хэдэн арван жилийн дараа Англи, Францад үүссэн байна.





Хүний анатом
Леонардо хүний биеийн зургийг нэлээд зурдаг байсан учир түүнийг хүний биеийн судалбар зургийг нээсэн хэмээн үздэг байна. Леонардогийн зурсан зүрхний бичлэгийн зураг нь 2005 онд Британийн зүрхний эмчид зүрхний шинэ эмчилгээний аргыг олоход тусалжээ. Үүнээс гадна Леонардо атеросклероз болон судас хатуурах өвчнийг нээж илрүүлсэн хэмээн үздэг байна. 2005 онд судлаачид Леонардогийн нууц лабораторийг Флоренци дахь эмэгтэйчүүдийн сүмээс олж илрүүлжээ.







Олон сумт буу. Пулеметын загвар.
Лодовик Сфорц руу бичсэн захидалдаа Леонардо өөрийн бүтээсэн зэвсгүүдээ ихээхэн сурталчилсан байдаг гэнэ. Түүний бүтээсэн дайны хэрэгслүүд нь дундад зууны үеийн үнэхээр сонирхолтой бүтээл болж байсан байна.





Нисдэг аппарат.
Леонардо амьдралынхаа бүхий л цаг мөчид нисэх төхөөрөмж зохиохыг хүсдэг байжээ. Ингээд юуны түрүүнд түүний далавчны урт болон жингийн хэмжээг тодорхойлж харьцуулалтыг гаргасан байна. Энэ нисдэг аппаратны далавчны урт нь 12 метр, жин нь 136 кг байжээ.





Акваланг болон тэшүүр
Леонардо усанд маш их дуртай байжээ. Тэрээр усан дор хэрхэн шумбах талаар арга барилыг зохиогоод зогсохгүй усанд шумбах хувцас, усны хэрэгслүүдийг бүтээжээ. Ингээд орчин үеийн шумбалтын хувцсанд Да Винчигийн зохиосон бүх зүйл багтсан байна.





“Үдшийн нууц”
Сайхан сэтгэл = хар санаа
Энэ бүтээлийг зурахын тулд Леонардод тохирох дүр сонгох асуудал тулгарсан бөгөөд Есүс сайн санаа, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон бол Иуда нь хар санааг өгүүлсэн юм.

Тэрээр зуруулагч хүмүүсийг хайж хэд хэдэн удаа ажлаа түр завсарлаж байсан байна. Нэгэн удаа тэрээр сүмийн дуулал сонсож байгаад дуучид дундаас Есүстэй маш ижил төрхтэй нэгэн хүүг олж харжээ. Үүний дараа тэрээр хүүг өөрийн бүтээлийн өрөөнд урьж авчран хэд хэдэн зургийг зурж авсан байна.

3 жил өнгөрлөө. Зураг бараг л дуусах шатандаа орж байсан ч Леонардо Иудигийн дүрд тохирох хүнийг олж чадахгүй л байлаа. Ингээд дахиад эрэл хайгуулд гарсан тэрээр бохир усны сувгийн хажууд нэгэн согтуу, архичин залууг харжээ. Сонгох хугацаа байгаагүй учир тэрээр туслахуудыгаа тэр залууг шууд авчир хэмээн тушаасан байна. Согтуу залуу юу болоод байгааг ойлгохгүй байх зуур Леонардо түүний зургийг гайхалтай буулгаж авчээ. Зураг зурж байх зуур архичингийн архи нэлээд гарсан бөгөөд тэрээр

Леонардогийн зургийг хараад:

-Би энэ зургийг өмнө нь харж байсан гэв.

-Хэзээ? хэмээн Леонардо гайхав.

-3 жилийн өмнө. Би бүх юмаа алдахаасаа өмнө сүмд дуулдаг байсан бөгөөд зураач намайг Есүсийн дүрээр буулгасан юм гэжээ.



Механик хүний дотоод бүтэц.
1945 оны үед Леонардо хамгийн анх роботыг бүтээсэн хэмээн үзэж болох юм. Мастерийн сэтгэснээр энэ робот нь хүний хийж чаддаг ганц хоёр үйлдлийг хийж чаддаг байх ёстой бөгөөд хувцас өмссөн манекен мэт зүйл болох ёстой байжээ. Харин 1738 онд Леонардогийн зохиосон механик хүнтэй адил зүйлийг Францын механикч Жак Вокансон хийсэн байна. Ингээд үүнээс харахад маш олон зүйлийн эхлэлийг Леонардо Да Винчи тавьсан бололтой.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()