Харь гаригийн олдворын нууц олдлоо

2013-04-26, 21:39
43,937
Чили улсаас олдсон энэхүү олдворыг эрдэмтэд занданшсан харь гаригийн хүний араг яс хэмээн тогтоосон байна. Гэхдээ судалгааны үйл ажиллагаа үргэлжилж байсан бөгөөд одоо эрдэмтэд энэ зүйл юу болох, үнэхээр харь гаригийн хүн эсэх талаар баттай баримтыг хэлж байгаа гэнэ. Ингээд энэхүү олдвор юу байсан бол?...
Харь гаригийн олдворын нууц олдлоо
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

15 сантиметрийн урттай энэ олдворыг 15 жилийн өмнөөс олсон бөгөөд эрдэмтэд үүнийг хүний араг яс болохыг тогтоожээ. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ийнхүү баталжээ.



Энэ занданшсан араг ясыг 10 жилийн өмнө Чилигийн Атакамагаас олдсон байна. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн таамаг дэвшүүлж байсан бөгөөд үүнд дутуу төрсөн хүүхдийн эсвэл сармагчингийн яс эсвэл дэлхий дээр амжилтгүй газардсан харь гаригийн хүн байх магадлалтай хэмээн тогтоож байжээ.



“Сириус” хэмээх кино дэлгэцэнд гархаас өмнө харь гаригийн биетэд итгэгчид энэ киног харь гаригийн судалгааны хамгийн шилдэг кино болно гэдэгт итгэлтэй байсан байна. Энэ олдвор нь “Сириус” киноны баатартай ихээхэн адил хэмээн шинжээчид хэлж байжээ.



Чилийн мэдээллийн хэрэгслээс харахад 2003 оны 10 сарын 19-нд Оскар Муньос хэмээх залуу олсон байна. Тэрээр Атакамад эртний олдвор хайж байсан бөгөөд ийнхүү цагаан даавуунд боосон 15 см-ийн урттай хүн дүрс олдворыг олсон байна. Хүнээс ялгарах онцлог нь араг яс 9 хавиргатай байжээ.



6 сарын судалгааны дараа араг ясны нууц тайлагдаагүй хэвээр үлдсэн байна. Ингээд 2012 оны 9 сарын сүүлээр “disclosure” төслийн үүсгэн байгуулагч Стивен Гир судалгаа хийгдэж байсан Стэнфордын Их Сургуульд очсон байна.



Шинээр хийгдэж буй баримтат кинонд эрдэмтэд ДНК шинжилгээний хариуг хэлэх юм байна. “Энэ бол 4-6 настай байхдаа нас барсан хүүхдийн араг яс бөгөөд сармагчингийн араг яс биш гэдэгт бат итгэлтэй байна” -хэмээн Стэнфорлын Их Сургуулийн биологийн тэнхимийн эрхлэгч Харри Нолан хэлжээ.

Видео.



12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()